Насанд хүрэгчдийн агуулга

Энэхүү нийтлэл нь 18+ насанд хүрэгчдэд зориулсан агуулга агуулж байна.

Та 18-аас дээш насны хүн мөн үү?

Өгүүллэг2 2026.01.28

Эрдэнэт рүү захиралтай томилолтоор яваад буудалд 1 ортой 1 өрөөнд ороод...

Misheel

Misheel

Зохиогч

5 мин
Эрдэнэт рүү захиралтай томилолтоор яваад буудалд 1 ортой 1 өрөөнд ороод...

Сайн уу. Би өөрийн амьдралд өрнөөд буй зүйлээ цаашаа яахаа мэдэхгүй, энэ сайтыг уншдаг хүмүүсээс санаа олж авахаар ийнхүү бичиж байна.

Намайг Бадрал гэдэг. Би санхүү, эдийн засгийн мэргэжилтэй, эхнэр, хоёр хүүхдийн хамт ам бүл дөрвүүлээ амьдардаг жирийн нэгэн залуу. Өөрийгөө голж чамлахааргүй боловсрол эзэмшсэн, гэр бүлийнхээ төлөө зүтгэж яваа аав хүн. Саяхныг болтол төрийн байгууллагад мэргэжлээрээ ажиллаж байсан ч цалин мөнгө, өсөж дэвжих боломжоо бодоод хувийн хэвшил рүү орохоор шийдсэн юм. Аз болж гадаадын хөрөнгө оруулалттай, нэлээд томоохон компанид ажилд орж чадлаа. Орох орон, унах унаатай, бусдаас нэг их дутаад байхгүй ч хэр хэмжээндээ "под" хийсэн, амгалан тайван амьдралтай байв.

Гэвч энэ шинэ ажил миний сэтгэл зүйг орвонгоор нь эргүүлж орхилоо.

Манай захирал надаас хэдэн насаар эгч, нөхөргүй, ганц бие бүсгүй байдаг. Анх ажилд орох ярилцлагын үеэр бид хоёр хэд хэдэн удаа харц тулгарч билээ. Тэр үед би зүгээр л "Хүний нүд рүү харж ярих нь үнэнээсээ ярьж буй хүний шинж" гэсэн зарчмаа баримталж, зоригтойгоор өөдөөс нь харж байгаад л төлөвлөгөөгөө танилцуулсан. Магадгүй тэр харц л бүхний эхлэл болсон байх.

Ажилд ороод удаагүй байхад Эрдэнэт рүү томилолтоор явлаа. Захирлын хувийн машинтай, зөвхөн бид хоёр. Гэтэл очоод буудалд орох болоход тэр хамгийн үнэтэй, нэг том ортой ганцхан өрөө захиалчихсан байсан юм. Тухайн үед би дотроо маш их сандарч, "Энэ юу болоод байна вэ?" гэж гайхсан ч хэл ам гаргахаас эмээж, тэр шөнөжин буйдан дээр нь дээшээ харж хэвтсэн. Юу ч болоогүй хоносон ч нойр ер хүрээгүй. Тэр өрөөний хүнд агаар, хааяа нэг сонсогдох түүний жигд амьсгал намайг боомилох шиг л болж билээ.

Түүнээс хойш тэр намайг байнга өрөөндөө дууддаг болов. Ямар ч ажил байсан заавал надаас зөвлөгөө авна. Хэдийгээр намайг гэр бүлтэйг мэддэг ч, над руу хандах хандлага нь өдрөөс өдөрт ил цагаан болж эхэлсэн. Нэг удаа өрөөндөө "Ёоё, гар даарчихлаа" гэснээ миний гараас атгаад авдаг юм байна. "Чи ямар гоё дулаахан юм бэ..." гээд гараа миний энгэр рүү оруулах шахахад ашгүй нэг хүн орж ирээд би мултарсан.

Үргэлжлэлийг унших

Энэхүү нийтлэл нь төлбөртэй контент юм. Та 2,000₮ төлснөөр бүрэн эхээр нь унших боломжтой.

Хуваалцах
Бүх мэдээ