Altanzul 2026.01.29

Буруу сонголт

altanzul

altanzul

Зохиогч

5 мин
Буруу сонголт

Буруу сонголт

Би үнэнээ л хэлье.
Энэ бол зохиомол түүх биш. Миний өөрийн биеэрээ туулсан явдал.

Нэг өдөр ахын маань найзууд, миний найзууд нийлээд гадаа байж байлаа. Яриа хөөрөө хөөрсөөр байтал хэн нэг нь гэнэт:

“Балгас оръё” гэж хэлсэн.

Тэр мөчид л миний дотор эвгүйцсэн. Би угаасаа сүнс, чөтгөр, тиймэрхүү юманд итгэдэг хүн. Тийм газрууд руу зүгээр ч харах дургүй. Шууд л:

“Болъё, би явахгүй” гэж хэлсэн.

Гэтэл тэд:
“Чи аймхай юм аа. Хэрвээ ирэхгүй бол чамайг орхиод явна” гэж шахлаа.

Ганцаараа харанхуй гадаа үлдэж яах вэ гэж бодоод, олон хүнтэй байгаа дээр нь дагахаар шийдсэн.
Тэр л анхны алдаа байсан юм.


Бид хэсэг хугацаанд балгас хайж явсаар эцэст нь нэг хуучин байшин оллоо. Хаалга нь хагас нурсан, цонхнууд нь хоосон нүх шиг харанхуй харлана. Бид мод, чулуу барьж аваад дотогш орсон.

Дөнгөж орсноос хойш гуравхан минут ч болоогүй байтал нэг найз маань гэнэт уйлаад, хашхираад гадагш гүйж гарлаа.

Бид араас нь гарч:
“Юу болов? Яасан бэ?” гэхэд тэр чичирч, царай нь цонхийчихсон:

“Чихэнд минь хэн нэгэн шивнэж байна…” гэв.

“Юу шивнэж байгаа юм?” гэхэд
“Чи буруу сонголт хийсэн… чи буруу сонголт хийсэн…” гэж давтаад байсан гэнэ.

Тэр үгийг сонсоод би шууд л:
“Би та нарт хэлсэн биз дээ. Ийм газрыг орхиё, хурдан буцъя” гэж хэлсэн.

Гэтэл хоёр нь:
“Битгий жүжиглэ, аймхай зангаа боль” гээд биднийг шооллоо.

Ингээд бид салж, өөр өөр зүг рүү явсан.
Тэр бол хоёр дахь алдаа байлаа.


Удалгүй бид нөгөө хоёртойгоо дахин тааралдсан. Тэдний царай айдсаар дүүрсэн байв.

“Тэнд… цагаан сахалтай өвгөн байсан” гэж нэг нь хэлсэн.

Бид итгээгүй. Гэтэл яг тэр мөчид миний гарнаас хэн нэгэн маш хүчтэй атгасан мэт санагдав. Тавихгүй, чанга барина. Би урагш ч явж чадахгүй, хойш ч ухарч чадахгүй боллоо.

Үргэлжлэлийг унших

Энэхүү нийтлэл нь төлбөртэй контент юм. Та 2,500₮ төлснөөр бүрэн эхээр нь унших боломжтой.

Хуваалцах
Бүх мэдээ