Өгүүллэг 2026.02.02

Охин дүүгийн маань хэвлийд миний үр бойжиж байгаа гэхээр...

negdeh

negdeh

Зохиогч

5 мин
Охин дүүгийн маань хэвлийд миний үр бойжиж байгаа гэхээр...

Бямба гарагийн амралтын өглөө. Нэг сайхан унтаж амрая даа гэж бодон нар мандсан хэдий ч дулаан хөнжилдөө шурган ид сайхан зүүрмэглэж эхэлтэл хүсэхэд хясал гэгчээр утасны хонх хэзээ хэзээнээсээ илүү чангаар жингэнэн дуугарлаа. Арайчдээ ганц өдөр сайхан унтуулчихгүй ямар юм нь хар өглөөгүүр залгадаг байнаа гэж бодон утсаа харвал хар багын зүрхний анд Идэрээ залгаж байна. -За эрхэм даргын амрыг эрэе, эгэл малчин Идэрээ нь байна. -Өө сайн уу? ямар сонин хүн бэ, за миний найзаар сонин юутай, хаана байгаа юм бэ? -Найз нь дөнгөж сая нутгаас ирлээ, дарга данхар унаатайгаа давхиад ирэх юм байгаа биз дээ аан? Найз нь Драгон дээр хүлээж байя. Удахгүй биздээ? -Өө за тэгвэл наанаа нэг газар ороод сууж бай найз нь одоо гарлаа… Аав ээж хоёр минь хоёр тийшээ болоход би аавтайгаа үлдэж, ганц охин дүү минь ээжтэй хамт өөр аймаг руу шилжсэн юм. Тэр үед би 10 настай, дүү маань дөрөвхөн настай байлаа. Ээж дүү хоёрыг явсанаас хойш аав минь өдөр болгон л coгтуу ирэн уйлж унжиж шөнөжин элдэв бусын юм үглэсээр үүр цайхад буцаад л хар усныхаа эрэлд гардаг байлаа. Хүү нь гэж хүн байдаг үгүйг мэддэг ч юмуу үгүй ч юмуу. Эхэндээ coгтуу ч гэсэн ганц талх бариад ирдэг байсан бол сүүлдээ ядарч ядарч ирэхэд аяга хоол цай ч үгүй, гал хөсөө түлчихгүй ажилгүй гөлгийг тэжээх гэж би зовж байна. Тэр тэнэмэл эх дээрээ очоорой гэж хөөж туун сүүл сүүлдээ цохиод авдаг боллоо. Аав ч сүүлдээ 7 хоногоор ч хамаагүй алга болно. Аавын эзгүй шөнүүдэд сэртэс бөртөс хийх юм бүхнээс айн цочиж хүйтэн гэртээ хөнжлөө толгой дээгүүрээ нөмрөн чичирч хонохдоо coгтуу ч гэсэн аав минь байсан болоосой гэж хүсдэг байлаа. Сүүлдээ ч энэ байдалдаа дасаж айх гэдгээс илүү өлсөх даарах л хамгийн хэцүү байдаг болсон доо. Өлсөхийн эрхэнд ойр хавийнхаа айлуудын усыг зөөж, түлээг нь бэлдэж гар хөлийн үзүүрт зарагдан өлсгөлөн ходоодоо жаахан ч гэсэн аргацаадаг боллоо. Нэг өдөр гудамжныхаа ганц бие хөгшний хашааг нь цэвэрлэж зогстол миний үеийн нэгэн жаалыг дагуулсан сайхан зантай эгч тэднийд зочилж ирлээ. Хөгшний охин нь ээжийгээ эргэхээр хөдөөнөөс ирсэн юм гэнэ. -За энэ чинь хаанахын хэний ажилсаг хүү билээ? Ээжид минь туслаад мундаг хүү байна шагнанаа гээд атга дүүрэн ааруул, чихэр өгч билээ. -Аан энэ нөгөө Цэвээний хүү шүү дээ, эх нь орхиод явчихсан. Хөөрхий энэ хавийнханы гар хөлийн үзүүрт зарагдаад л явдаг юм, эцэг нь гэж золиг хар ус гудраад энэ муу амьтан ганцаараа л өдөр хоногийг өнгөрөөж байна даа. Хөөрхий гэм хоргүй тусч сайн хүү байгаа юм. -Ээжээ тэгвэл энэ хүүг Идэрээтэйгээ ханинд нь байлгавал яадаг бол хөдөө сайхан айраг цагаан дээр гэдэс цатгалан муу хүүтэй минь ханиндаа сайхан байхсан. Харин тэр эцэг шүү юм нь яадаг бол?. -Хм Цэвээнд хүүгээс нь илүү хар ус л чухал биз, болох юм бол тэрэн шиг сайхан зүйл юу байхав. Энэ муу хүүг харахаар л өр өвдөх юм миний охин аваад яв, ээж нь Цэвээнийг аргалчихна. Энэ л өдрөөс эхлэн би гэдэг хүн хөдөөний хар бор, хүнд хүчир, сайн сайхан бүхнийг үзэж мөр бүтэн гэдэс цатгалан эрх тааваараа айх аюулгүй амьдарч Идэрээ гэх үеийн сайхан найзтайгааа нэгэн айлын ах дүү шиг ижилдэн өслөө. Идэрээгийн ээж Саран эгч намайг хүний хүн гэж ялгалгүй өөрийн төрсөн хүү шигээ л хайрлаж халамжлан өсгөсөн дөө. Надад санаа зовох юм юу ч байсангүй, харин төрсөн ганц дүү Жаргалыгаа, бас ээжийгээ л өдөр бүр санаж, шөнө нь зүүдэлж уйлж хонодог байлаа. Харин аав минь суманд дахиж огт харагдаагүй, сураг сонсохнээ гэрээ зараад хот руу нүүсэн гэсэн. 18 нас хүрдэг жилийн зун хотоос манайд амрахаар ТМС гэх сургуулийн захирал гэр бүлээрээ амрахаар ирсэн юм. Манайхан ч хөл хөдөлгөөн болж хэд хоног л найр наадам шахуу юм боллоо. Тэр үед би бага сагахан сийлбэр хийж сурч байсан юм л даа аав минь хүн шиг байхдаа сийлбэр мужааны ажлыг сумандаа л ганц хийдэг алтан гартан байсан юм. Аавынхаа ачаар бага сага зүйл сурсанаа эргэн сэргээж эмээлийн мод араг савархан хийж нутгийнхандаа тус дэм болоод нэр сайтай л байлаа. Миний эмээлийн мод хийж суухыг харсан ТМС сургуулийн захирал ах -За Баяраа дүү гарын уртай юмаа. Дүү хот орж сургуульд сурах бодол байна уу? Чамайг хүсвэл ах нь сургуульдаа оруулаад өгье. Залуу хүн байна их хот үз, юм сур, хийж бүтээ, эмээлийн мод хийх нь байтугай инженер ч болж болно. Энэ үгийг сонссоноос хойш нойр ч хүрэхээ больж, хот ямар байдаг бол, инженер болвол ямар байх бол гэсэн бодол өдөр шөнөгүй эргэлдэнэ, даанч энэ сайхан буянтай Саран эгч, ижил дасал болсон Идэрээгээ яаж орхих вэ? Хүн чанаргүй юм болно доо гэсэн бодол бас л зовооно. Гэтэл нэг өглөө Захирал Даваа ах буцах боллоо. Саран эгч -Баяраа миний хүү нааш ир гэж дуудаад -За миний хүү одоо том хүн болсон өөрийн амьдралаа өөрөө зохиож, уул давж ус гатлах цаг чинь ирлээ хэд хоног бид хэд ярилцсаан, миний хүү Даваа ахтайгаа хот явж сургуульд сур, сайн сурвал энэ чинь л бидэндээ маш том баяр баясгалан болно хичээдэг юм шүү гээд шинэхэн оёсон дээл, баадантай зүйл гарт минь бариулаад -За бидэндээ битгий санаа зовоорой гээд хот руу үдэн мордуулж билээ.

Даваа захирлын тансаг машинд суугаад нулимстай нүдээр эргэн эргэн харан явахад хөтөл даван моритой хүн тоос татуулан далласаар ирсэн нь Идэрээ маань байлаа. Идэрээ нулимстай нүд, зангирсан хоолойгоор -За миний найз их зүйл сураад, том дарга болоод ирээрэй, бидэндээ санаа зоволтгүй ээ ээж бид хоёр алзахгүй. Миний найз биднээс өөр ертөнцтэй хүн шүү. Хэрэгтэй зүйл гарвал шууд л хэлж байгаарай, найз нь салхи шиг л шуураад очно гээд тэврэлдэн салж билээ.

Хүүхэд ахуйн тэрхэн өдрөөс хойш 15 жил өнгөрч би ч сургуулиа сайн төгсч одоо тогтсон сайхан амьдралтай, өөрийн гэсэн тавилгын үйлдвэртэй хурган дарга болсон байгаа нь энэ л дээ. Идэрээтэйгээ уулзана гэхээс тэсч ядан хам хум хувцаслаад Драгон төв рүү хааз нэмэн хурдаллаа. Хүүхэд насны төрх нь хөдөөний хүдэр чийрэг эрийн намбанд дарагдсан ч хөгжилтэй цайлган инээд яриа нь тэр л янзаараа.

-Энэ том дарга чинь хэн бэ? Ээжийгээ санаад уйлдаг, эмнэг сургахаас айдаг Баяраа бацаан мөн үү? Гэж Идэрээ өнөө шооч зангаараа алиалж байна. -Тиймээ, таван хошуу малаа тал дүүргэж алдаад, тарган ирэгний махыг таваг тавгаар залгисан, идэр мянгат малчин Идэр гэж та юу? хэмээн 2 найз тэврэлдэн уулзлаа.

Хоёр найз уулзсаных нэгэн ресторанд орж жаахан балгацгаан хүүхэд насны дурсамж, аж амьдралаа ам халан ярилцаж суухад, хажуу ширээнд нь хэний ч харцыг булаам нүд хөмсөг болсон гунхсан сайхан бүсгүй ирээд цэвэр ус захиалан суулаа. Мань Идэр ч яриа нь цөөрөн өнөөх бүсгүй рүү...

Үргэлжлэлийг унших

Энэхүү нийтлэл нь төлбөртэй контент юм. Та 2,000₮ төлснөөр бүрэн эхээр нь унших боломжтой.

Хуваалцах
Бүх мэдээ