Насанд хүрэгчдийн агуулга

Энэхүү нийтлэл нь 18+ насанд хүрэгчдэд зориулсан агуулга агуулж байна.

Та 18-аас дээш насны хүн мөн үү?

Өгүүллэг 2025.12.29

Жаргалаа 40 дөхсөн гэхэд үнэхээр сайхан бүсгүй, бараг л миний үе гэж...

negdeh

negdeh

Зохиогч

5 мин
Жаргалаа 40 дөхсөн гэхэд үнэхээр сайхан бүсгүй, бараг л миний үе гэж...

10 орчим жилийн өмнө оюутан болоод хотод ирэв. Их хот гэж юу гэсэн үг юм бол гэсэн бодлоос цаашгүй хөдөөний хөрслөг хүү анх орж ирсэн нь тэр. Одоо бодоход эхний жил манарсаар байгаад л дууссан юм билээ. Учир нь эргээд бодоход дурсах юм бараг байдаггүй юм. 2 дугаар курсын хагас жилээр банк, сахүү, ня-бо, статистик, мастерийн ангийн 100 гаруй оюутан нэг хичээл дээр нэг том зааланд хамт лекцэнд суудаг болцгоов.

Өмнөх жил нь тэр хичээл дээр унасан дээд курсынхан, төрийн хувийн байгууллагад ажилдаг ах эгч нар, манай курсынхан гээд маш олон танилтай ч болоод авлаа. Би яахав дээ дунд сурдаг л оюутан, ганц авах юм нь сургуулийн сагсны шигшээд тэр жил орсон. Багаасаа адуу малтай ноцолдож өссөнийх бие бялдар муугүй, бас дээр нь орчин солигдоод 1 дүгээр курсэд суга өссөнийх сургуулийнхаа шигшээд орчихсон үе.

Лекц зарим орой 18.10-т тардаг хуваарьтай. 5 шарын автобусанд мастерийн ангийн бололтой манай лекцийн нэг эгчтэй хааяа таарсаар бүр танил болоодохов. Нэг өдөр их завсарлагаар сургуулийн цайны газарт нөгөө эгчтэйгээ таараад ойр зуурын яриа дэлгэж сүрхий танилцав. Ажлаасаа болоод зарим хичээлд суухгүй байгаа, суугаад ч заримыг нь ойлгохгүй байгаа, нэг аймгийн санхүүгийн хэлтэст ажилладаг, хааяа ажилдаа явж байгаа тухайгаа ярив. Би ч мөн адил хичээлдээ сайн биш гээд л ярилцав. Тэр өдрөөс хойш хаа таарсан газраа ярилцаж зогсоно, хичээл ном ажил амьдралаа асуулцана, лекцэнд хамт сууна, мэдэхгүй юмаа нэгнээсээ асууна, утсаар ярьж хичээл хийх зэргээр нилээн дотно болсоор байлаа.

Тэр хавар сургуулиудын дунд сагсан бөмбөгийн тэмцээн болох гээд манай баг ойр ойрхон бэлтгэл хийж байсан үе. Нэг орой бараг автобус зогссон хойно бэлтгэл тараад, микрод л сууна даа гээд алхаж явтал хажуунаас Чойжоо гээд нэг хүн дуудав. Харанхуйд яг сайн танигдахгүй ч дуугаар нь Жаргалаа эгчийг байна гэж таниад дөхөж очтол, суучих эгч нь харьж явна, чи бас харина биздээ гээд л инээж байв. Замдаа хичээл, сагсны бэлтгэл энээ тэрээ ярьж явсаар 1 дүгээр хорооллын арын замаар орон тэдний гэрийн гадаа таксигаа зогсоов.

Манайх тэднийхээс ердөө хоёрхон буудал гэдгийг Жаргалмаа эгч мэдэх учраас би тэнд буув.
Гэтэл Жаргалаа эгч, Чойжоо чи хоол унд идээд яв, бэлтгэл, хичээл гээд чи ер нь ядарч байгаа гэсээр намайг дагуулаад гэртээ оров. Жаргалаа эгч ч хоолыг бол хоромхон зуурт хийдэг юм байж. Цуйванг бол 30 минутанд л бэлэн болгов. Өлсөж явахад хоол болгон амттай хэдий ч тэр цуйвантай юу ярих вэ. Бид сайхан хооллов, амьдралаа ярив.

Нөхөр нь Солонгос яваад 3 жил болж байгаа, өөрөө мастерт сураад Улаанбаатарт ирэн очин байдаг гээд л ний нуугүй сайхан яриа дэлгэв. Бид 2 хамтарч хичээл хийх гэсэн боловч цаг оройтсон тул би гэртээ харив. Маргааш орой нь хичээл тарах үед залгаж байна. Эгчийн дүү хүрээд ир эртхэн жаахан хичээл хийе л гэж байна. Би ч яваад очлоо.

Мөн л хооллож, цайлж дуусаад, буу халангаа аяга тавгаа угаагаад зогсож байхыг нь би араас нь хараад анх удаа тэр хүнийг эр хүний нүдээр харсан юмдаг. Жаргалаа эгчийн өмссөн гэрийн халад нь үнэхээр ямар ч эр хүн харсан хүсэл төрөхгүй байхын аргагүй тийм ил задгай халад байсансан. Би ч бүр дотроо солиорч гүйцсэн дээ.

Шууд л араас нь тэврээд авмаар байсан ч надаас 20 шахам эгч хүнийг арай л болохгүй байсан юм.
Тэр орой хичээл олигтой хийсэн ч юмгүй, хобби, сонирхол, авьяас билиг гэх мэт ерөнхий сэдвээр ярилцсаар шүлэг дууруу орж, Жаргалаа эгчийн ам халж, вино гаргаж ирж, хоёул ууж, халж, дуулж явсаар нэг мэдэхэд...

Үргэлжлэлийг унших

Энэхүү нийтлэл нь төлбөртэй контент юм. Та 2,000₮ төлснөөр бүрэн эхээр нь унших боломжтой.

Хуваалцах
Бүх мэдээ