За өнөөдөр их сонирхолтой үйл явдал тохиолдсон болохоор та бүгдтэй хуваалцахаар бичиж байна. Өнөөдөр ажилгүй гэртээ амарч байсан болохоор нээх сайхан алжаалаа тайлая гээд дуудлагын бариач дуудахаар шийдлээ. Бүтэн биеийн бариа хийлгэмээр санагдаад эхнэртэйгээ сайхан амрахаар төлөвлөөд фейсбүүк ухаж байгаад уламжлалтын бариа засал хийнэ гэсэн нэг хүн олоод холбогдов. Их л ачаалалтай байдаг бололтой арай гэж нэг цагаа товлож захиалгаа өглөөдөө. Удалгүй товлосон цаг ч болж хонх дуугарах нь тэр. Очоод хаалгаа нээвэл 40 орчим насны эгч байна. Унтлагын өрөөнд дагуулж ороод энэ орон дээр болох уу гээд л асуутал газар гудас дэвсчихээ л гэж байна. Хэлснээр нь хийлээ. Тэгтэл учиргүй арц хүж асуугаад л уналаа. Би ч эхэндээ заза уламжлалтын бариа болохоор бас арц хэрэг болдог юм байлгүй гээд л бэлдээд өглөө. Тэгтэл юун бариа хийх гэнэт шал өөр юм яриад л эхлэлээ шүү. Эхлээд өрхийн тэргүүн нь ирээд хэвт гэдэг л юм байна. Би ч тэр үеэс л нэг л биш байгааг ойлгоод эхэллээ дээ. Бариа массаж хий хооронд чинь юун өрхийн тэргүүн болоод явчихваа л гэж бодлоо. Тэгтэл нөгөө эгч чинь гэнэт л пүү пүү гээд л гарлуугаа үлээгээд л нүдээ аниад л овог нэр асуугаад л зөн билэгтэн болчихлоо шүү. За тэгээд л эхэллээ дээ. Өөрийнхөө хоол иддэг аягыг аваад ир л гэж байна. Модон тагшаа авчраад өгсөн чинь нэг барьж үзээд ПҮҮ гэж үлээснээ хаанаас авсан? Чамд тохирохгүй аяга байна гэнэ. Бүр мөнгөн аягатай бол гэшш хаха. Би ч гаднаа за ойлголоо гээд л дотроо засс юун тохирохгүй аяга гэж бодоод сууж байтал намайг чи шоуддаг уу? Гарч ордог уу л гэж байна. Залуу хүн байна даа хаа нэг гаралгүй л яахавдээ тэ. Тэгээд л гарна гарна гээд л хэлээд авлаа. Тэгтэл apxu их уудаг юм байна яасан гэж apxu уугаад байдаг юм гээд загинаад уналаа бүр хаха. Манайх багахаан виски цуглуулгатай болохоор тэрийг хараад apxuчин гэж бодсон байх. Би ч ярьсан болгон нь үнэн юм шиг гэмшсэн царай гаргаад л суугаад байлаа. Тэгтэл эхнэрээ дууд гээд хажууд суулгаатахлаа. Тэгснээ та хоёр яагаад байнга хэрэлдээд байдаг юм гэнэ. Бид хоёр уг нь бараг жилдээ ганц хэрэлдвэл их юм байдаг. Би ч тэгээд амыг нь дагуулаад тэгээд л яахав жижиг сажиг юмнаас болоод хэрэлддэг гээд л аваад хаячихлаа. Тэгтэл эхнэрийг -чи ямар их хартай юм бэ, ажилдаа явсан хойгуур нь байнга залгаад зовоогоод байдаг юм байна л гэж байна. Эхнэр маань уг нь бол...
Өгүүллэг
2025.12.15
Бүтэн биеийн массаж хийлгэх гээд гэртээ бариач дуудтал 40 орчим насны эгч ирээд...
negdeh
Зохиогч
•
5 мин
Холбоотой нийтлэлүүд
Танд сонирхолтой байж болох бусад нийтлэлүүд
Өгүүллэг
negdeh
6 days ago
Өдөp иpэx туcaм xүү нь өcч xүpгэн axтaй нь aдилxaн бoлcoop...
Altanzul
altanzul
3 days ago
“49 дэх шөнийн сунс”
Өгүүллэг
negdeh
1 week ago
Бaяны aдуу мaлыг янзлaxaac гaднa зaлуу эxнэpийг нь янзлax үүpгийг...
Өгүүллэг
negdeh
1 week ago
Нaйз зaлуу нь эзгүйд xaжууд нь xoёp xүн нөгөө aжлaa xийгээд...
Өгүүллэг
negdeh
1 week ago
Ингэж л нэг шөнийг гуpвaн зaлуутaй ээлжлэн өнгөрүүлсэн минь...
Altanzul
altanzul
6 days ago