Насанд хүрэгчдийн агуулга

Энэхүү нийтлэл нь 18+ насанд хүрэгчдэд зориулсан агуулга агуулж байна.

Та 18-аас дээш насны хүн мөн үү?

Өгүүллэг2 2026.01.16

Нарантуул дээр зогсдог эмэгтэй хүн ингэж дуугүй шаналж явдгийг хэн ч мэддэггүй…

Misheel

Misheel

Зохиогч

5 мин
Нарантуул дээр зогсдог эмэгтэй хүн ингэж дуугүй шаналж явдгийг хэн ч мэддэггүй…

Би Нарантуул зах дээр лангуу түрээслээд найман жил болж байна. Өглөөний зургаанд босож, хүүхдүүдээ сэрээгээд, цай хоолыг нь базаагаад, автобусанд чихцэлдэж ирээд лангуун дээрээ зогсоно. Орой болтол зогсоно. Өвөл хөлдөж, зун халууцна. Гар хөл өвдөх нь энгийн.

Хүмүүс намайг хараад “наадах чинь наймаачин эмэгтэй, мөнгөтэй байж таарна” гэж боддог байх. Гэхдээ би өдөржин зогсож олсон мөнгөөрөө зээл, түрээс, хүүхдүүдийнхээ хоол, сургалтын хэрэгслээ л арай ядан зохицуулдаг.

Нөхөртэйгөө арван таван жил амьдарсан. Анх хөдөө айлын хүү, даруухан, архи тамхи бараг хэрэглэдэггүй залуу байсан. Хотод орж ирээд хоёулаа хоосон гараараа амьдралаа эхэлсэн. Би Нарантуулд лангуу авсан. Нөхөр барилга дээр ажилладаг байлаа.

Анхандаа орой болгон над дээр ирж тосдог байсан хүн. Дараа нь ажил ихтэй гээд ирэхээ больсон. Удалгүй “найзуудтайгаа сууна” гэж оройтож ирдэг болсон. Эхэндээ би асуугаагүй. Итгэж байсан.

Нарантуул дээр зогсдог эмэгтэйчүүд их юм үздэг. Хэн баян, хэн ядуу, хэн үнэнч, хэн худал гэдгийг бараг л нүдээрээ ялгадаг болдог. Гэхдээ өөрийнхөө амьдрал дээр ирэхэд тийм сохор болчихдог юм билээ.

Нэг өдөр лангуун дээр зогсож байтал танихгүй залуу ирээд:
— Эгч ээ, энэ хувцсыг танай нөхрийн эхнэр авсан юм байна лээ гэж хэлээд инээгээд явсан.

Тэр үг миний толгойг цохисон юм шиг болсон.
“Танай нөхрийн эхнэр” гэж.

Би өөрийгөө л нөхрийнхөө эхнэр гэж бодож явсан.

Үргэлжлэлийг унших

Энэхүү нийтлэл нь төлбөртэй контент юм. Та 2,000₮ төлснөөр бүрэн эхээр нь унших боломжтой.

Хуваалцах
Бүх мэдээ