Наймдугаар ангийн, хөөрхөн хүү, надлуу ширтдэг болчихлоо. Би гэдэг хүн тэгтэл, гучин нэг хүрчихсэн, нөхөргүй өтөллөө гэж, ээждээ үглүүлж суугаа, гадаад хэлний багш нь шүүдээ. Гэнэн томоогүй хүүхэд шохоорхлоо, тэгсгээд мартана биз гээд, тоохгүй байхыг хичээлээ. Аймгийн захиргаанд, хэлтсийн дарга аавтай, царайлаг, дэгжин, цуутай сурлагатай хүүд, наймын таван бүлгийн охид, бүгдээрээ дурлачихсан явдаг гэвэл дэгсдүүлсэн болохгүй. Тэгтэл, би, тоохгүй байж яагаад ч эс чадлаа. Наймын Аа ангид ормогц, Тодбилэг гэх, тэр хүүгээс цоргих, эр хүний харцыг мэдэрч, шохой барьсан хуруу минь чичирнэ. Заах сэдвээ мартаж, самбарын өмнө, гацаж сандарна. Чөлөө л гарвал, түүний ухаалаг бор нүд, хэрсүү дүр төрх, нүдэнд дүрслэгдээд, булгилж гэгэлздэг болчихлоо. Сургуулийн үүдний танхим, шат хонгилуудын, хаа нэгтээ, түүнтэй таарахаар улсхийж, хамаг бие, халуу оргих нь аймшигтай. Ийм юм байж болохгүй, Яагаад ч болохгүй. Энэ чинь миний сурагч, учраа мэдэхгүй балчир хөвгүүншдээ, хэмээн, би өөрийгөө загнаж, биеэ, байдгаараа хүчлэн барьж, нүүрэндээ, хувирал үзүүлэхгүйг, хичээнэ. Гэвч, чадахгүй. Ангийнх нь охид, энэ байдлыг минь ажаад, жиг, жуг хийн, доогтой шивнэлддэг болчихлоо.
Хүү ч, миний, зүгээргүй болсныг, хэдийн мэдээд, улам их ширтэж, зам амдаад, зогсож байдаг болов. Тааралдаж, ярилцаж, ойроос харилцах шалтгаан маш олон нь, лайтай. Би, орос хэлний, гүнзгийрүүлсэн сургалт хариуцдаг тул, түүнд, өдөр бүр хичээл заана. Зарим өдөр, хоёр цагтайг яана. Хамгийн ноцтой нь, Тод билэг орос хэлний олимпиадад, шалгарсан тул, өөр нэг охинтой, гурвуулахнаа сууж, давтлага хийх ёстой. Энэ бүхэн миний хувьд ажил биш там болж хувирлаа. Өмнө нь сонгоноос оройтож тарахаараа хүний бараатай гээд хамт алхаад харьж болдог л байсан. Одоо бол “Өөр тийшээ явах ёстой”, “Дэвтэр засна” гэх мэтээр худлаа хэлээд, сургуулийн араар тойрч харанхуй дундуур бүдчиж, үнхэлцгээ хагартал айж цочдог болов. Тэдний манай хоёр зэргэлдээ байранд суудаг нь бас л гай. Нэг орой аанай л харанхуй болгож тараад, сургууль тойртол хажуугаас Тодоо гарч ирж цочоолоо.
- Багш аа, та яагаад худлаа хэлсэн юм бэ? гэхэд нь таг гацлаа. Надаас зугтаах гээд ингэж байгааг чинь би мэднэ! гэхээр нь,
- Юу гэнэ ээ, чи! Багшийгаа яана гэнэ ээ! хэмээн зандарч, аль болох чанга дуугарах гэсэн биш хөгийн хиймэл, өөртөө итгэлгүй хоолой гонгиносон нь тэнэг. Нүүр халуу шатталаа ичив. Наймдугаар ангийн хүүтэй зориуд харанхуй гудамж сонгож замаа буруулсан мэт алхаж байгаадаа бантаж тэвдлээ. Арайхийж ууртай дуу гаргаж дөнгөөд,
- Чи бид хоёр хамт явж болохгүй гэж байна шүү! Цаашаа бай! гэчихээд холдон хурдаа нэмж үзэв. Гэвч тэр үгэнд орсонгүй, намайг орц луугаа тулж очтол зэрэгцээ алхсаар л байсан нь арай л түрэмгий. Гэртээ орж түгжээд, баахан дэгэлзэж гиюүрлээ. Би гэгч хүн арван тав дүү хүүгээс болоод шаналж энэлж гүйцэх нь энэ. Маргааш нь хичээлийн эрхлэгчид хандаад,
- Орос хэлний гүнзгий ангиа өгье. Сонгоноо ч өгье гэж хэлсэн биш,
- Чи солиоров уу..! хэмээн бархиран босч ирлээ. Бүгдийн хайр хүндэтгэлийг татсан настай багшийгаа ийм ууртай догшин хүн гэж огт мэдээгүй явж. Толгойгоо эргэтэл загнуулаад гарч ирэв. Арай л алгадуулсангүй.
Ингээд зургаа хагас өнгөрөв үү үгүй юу харанхуй нөмөрчихдөг өвлийн үдэш бидэн хоёр гэрэлтэй гудамжаар хамт алхдаг боллоо. Хөвгүүний зүгээс халуу төөнөх шиг болж, зүрх түг түг цохилон догдолж уярдагтаа бүр даслаа. Сондгой өдөр бүр ордог давтлагыг тэсч ядан хүлээдэг болсноосоо гэнэт айна.
- Би чинь багш хүн! Ийм ухаангүй байж болохгүй! гэж өөртөө мянгантаа үглэн, жижигхэн өрөөндөө гэгэлзэн сууна. Ээж минь хаалга тогшилгүй орж ирээд, дуниартаж суугааг минь хараад баярлачих нь бас юув дээ.
- Хэн юм бэ, миний охин? гээд л нүд нь сэргэн, учир зүггүй хөөрчих нь инээдтэй гэхээсээ эмгэнэлтэй. Охин нь наймдугаар ангийн сурагчдаа дурлачихлаа гэж хэлээд арьсаа хуулуулалтай биш.
Би багшийн дээдийн согоо гэж шагшигддаг хөөрхөн охин явсан. Их сургуулийн харилцааны ангийн Сүхболд гэх сайхан залуутай үерхээд, төгсөх жилээ яг л суудгийн даваан дээр гай газар дороос гэгч болсон. Тэр үеийн залуусын мөрөөдөл өргөн жийнс өмссөн, үдэшлэгт манга бүжгийн хамгийн чамин хөдөлгөөнийг хийж охидыг солиоруулдаг, Манга Тулгаа гэж цууд гарсан хотын дэгжин хөвгүүнийг дагаад толгой эргэчихсэн. Гурван сарын дараа салхи шиг хөнгөмсөг залууд хаягдаад уйлж суухад минь Сүхболд луугаа оч, хайртай юм чинь уучилна гэж найз охид ятгасан. Ямар нүүрээрээ түүн лүү очих вэ дээ.
Тийм сайхан залууг гомдоосон болохоор эрийн тэнгэр хаясан юм байлгүй дээ. Дараа нь хоёр ч хүнтэй учир ургаад бүтээгүй. Эхнийх нь хоосон хардалтаас болж намайг хаясан. Удаах нь архинд толгойгоо мэдүүлчихээр нь би өөрөө орхихоос өөр аргагүй болсон. Ингэсээр суутал нэг мэдтэл гуч гарчихсан. Одоо бол насаараа нөхөргүй явсан ч яадгийм гээд сэтгэл шулуудчихсан хүн.
- Цуутай хүүхэн хуримгүй гэдэг үнэн юм. Энэ Болорчимэг ахлах ангидаа ч, дээд сургуульдаа ч хөвгүүдийг хуйлруулсан сайхан охин явсан юм гэж сургуулийн хэл амтай гэгддэг авгайчуул ярилцах нь миний чихийг зөндөө л дэлсдэг.
Нөгөө охин өвдсөн тул хоёулахнаа хичээллэх болж, миний элийрэл улам гаарлаа. Сондгой өдөр бүр ордог давтлагаа хүлээж тогтож ядах мөртлөө, охиныг иртэл зогсооё гэж өөрийгөө хүчилж үзнэ. Гэвч эрүүл ухааныг солиорол нь дийлдэг нь хорвоогийн жам. Яараад л оччихсон байлаа. Царайлаг хүү учиртай харцаараа өмнөөс өөрийн мэдэлгүй ширтэнэ. Би гээч хүн хаана байгаагаа ч мартчихна. Өнөөх чинь тэгтэл,
- Багш аа, би танд хайртай. Та ч надад.., гээд улаан цайм хэлчихээд, ичсэндээ гацаж түгдэрч байна.
- Багштайгаа юу ярина гэнэ ээ! Задарсан.., хэмээн зандрахыг оролдсон ч өнөөх л өөртөө итгэлгүй хачин авиа амнаас унжран гарлаа.
Би дараачийн давтлагадаа өвдсөн гэж хэлүүлээд очсонгүй. Гэртээ гиюүрээд л, ээж минь над луу баяр хөөрөө багтааж ядсан харцаар ширтээд л, хэн болохыг шалгаасаар л. Хөөрхий тэсэхээ байгаад,
- Чи гараач! Тэр залуутайгаа кино ший үзээч! Ингээд манарч дуниартаад сууж байтал ахиад алдчихлаа! хэмээн загнаж байна. Тэгтэл хаалганы хонх дуугарч, ээжийн минь нүд томорсноо, баярлаад л дэгдчихлээ. Залуу нь ирлээ гэж горьдов бололтой чааваас.
Тэгтэл хэн байсан гэж санана! Тодбилэг ном дэвтрээ элгэндээ тэвэрчихсэн гэр лүү маань хэнэг ч үгүй ороод ирлээ. Ээж хүүг тээршээсэн харцаар ширвээд, бушуухан аян шалтаг олж явуулах гэж шимтээд, миний царай учиртай улсхийснийг анзаараагүй нь азтай. Өвчтэй гэчихээд цоо эрүүл зогсож буйдаа би бантлаа.
- Ажлын хэнээтэй хүүхэн чинь одоо бүр гэртээ давтлага өгөөд суудаг болох нь уу? Чи түрүүн кинонд явна гээгүй билүү? гэж ээж надад битүү тулгалт хийнгээ, дурлалт хүүгийн минь ард гарч амаа мурийлган, “Энийг зайлуулаад, болзоонд яваач!” гэж буй болох нь илт, дохио зангаа үзүүлэх нь хоржоонтой.
Бид хоёр хаалгаа хаагаад, ширтэлцэж улалзан суулаа. Гараас минь бариад авахаар нь цочин угз татаад,
- Болохгүй, Тодоо. Би чиний багш! гэж чичирсэн хоолойгоор шивнэлээ. Түүний энэ дайралтад догдолсон гэдэг хэлшгүй. Ийнхүү миний зүрх булгилж, орчноосоо тасартлаа манарсныг мэдэж зориг оров бололтой ухасхийгээд энгэрээс зүүгдчихлээ. Наймдугаар ангийн хүүг ийм чадалтай байх юм гэж санасангүй. Түлхэж салгах гэж байдаг тэнхээгээ гаргасан ч дийлсэнгүй. Тодоо халуу дүүгэсэн хошуугаа эгмэнд минь наачихаад, салахгүй тэврээд л байна. Ээжийг харчихна гэхээс ухаангүй айсандаа,
- Энд болохгүй ээ. Ээж ороод ирнэ! гэчихсэн маань яалт ч үгүй солиорол.
Би гэдэг хүн биеэ сул тавьчих нь энэ. Таван хормын дараа тас харанхуй тамирын талбайн буланд, тав биш арван таван насаар дүү балчир хүүхэдтэй нам тэврэлдээд сууж байлаа. Өөрийгөө хүчлэн байж түүнийг түлхээд, зугтаан эргэх боловч чөтгөрт тушуулсан хоёр хөл минь урагш гишгэхгүй. Эргэж хургасаар л тэврүүлчихнэ. Буцаад л өнөөх буландаа, түнэр харанхуйд уусна.
- Болохгүй. Чи бид хоёр болохгүй! гэж шивнэсээр үнсүүлсээр л байлаа...
ҮРГЭЛЖЛЭЛИЙГ– Болохгүй. Чи бид хоёр болохгүй! гэж шивнэсээр үнсүүлсээр л байлаа. Гэртээ орж ирээд нялх хөвгүүнийг ичгүүргүй тэвэрсэн хоёр гараа хуга цохиод, увайгүй үнсүүлсэн уруулаа хуу татаад хаячихмаар оргив. Шавьдаа сэтгэл алдарсан ухаангүй толгойгоо хэд дэлсэмшээ болоод, нулимсаа дуслуулан баахан мэлэрлээ. “Яагаад ч болохгүй. Больё!” гэж амандаа үглэсээр цурам хийлгүй үүр цайлгасан нь шаналантай. Гэвч маргааш үдэш нь утсаар ганц дуудуулаад л өнөөх талбай луугаа гүйгээд оччихсон, манарч дуниартан зогссон. Ийнхүү ердөө л хоёрхон шөнө элийрч амжтал захирлын өрөөнд дуудагдлаа. Сургуулийн захирал, миний ээжид ч хичээл зааж байсан ахмад багшийн уур шатаж,
– Чи яалаа гэнэ ээ! хэмээн гурван давхар барилгыг цуурайттал чанга зандрав. Манай сургуулийн багш настай авгай тэнээд алга болчихсон хүүгээ хайж, талбайгаар бэдэрч яваад бид хоёрын бүх үйлдлийг нэгд нэгэнгүй харсан байлаа.
– Чадвартай сайн багш гэж бид чамд хичнээн итгэж байлаа. Даанч яав даа! гэж эрхлэгчийг хэлэхэд чавга шиг улайсан царайгаа нуух газар олдсонгүй. Би уйлж унжиж, нүүрээ түлэгдтэл загнуулж чичлүүлээд гарч ирэв.
Аймгийн төв гэдэг яасан ч жижигхэн юм, тэр өдөртөө л бүгд дуулаад, намайг жигшиж зэвүүцсэн харцаар цоргиж байлаа. Орос хэлний гүнзгий ангийн хичээлээ зааж чадсангүй. Охид нь шивэр авир хийн инээлдэж, хөвгүүд нь доогтой харц хаяж, зандарч чимээгүй болгох гэсэн биш ангиараа хөг нийлүүлэн,
– Үү-үү-үү, ваа-аа-аа! хэмээн хязгааргүй үргэлжилсэн авиа гарган эсэргүүцлээ. Тэр өдөртөө сургуулийн намын үүр, захирлын зөвлөл хуралдаж энэ ноцтой асуудлыг яаж шийдэхээ мэдэхгүй байгаа сураг дуулав. Миний үй зайгүй найз Гүнжээ маань л гүйж ирж мэдээ дамжуулж, ухаангүйг минь гайхан халаглана. Энэ дуулиан Тодбилэгийн эцгийн чихэнд ч хүрсэн нь мэдээж. Хянан шалгахад өргөдөл гаргасан байлаа. Ердөө хоёрхон хоногийн дотор л миний асуудал шийдэгдлээ. Аймгийн намын товчооны гишүүн өөрийн биеэр оролцсон эвлэлийн үүрийн хурлаас “Эвлэлийн гишүүн, багш сурган хүмүүжүүлэгч хүнд байж болшгүй булай дутагдал гаргасны учир нөхөр Н.Болорчимэгийг Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн эгнээнээс хөөсүгэй!” гэсэн тогтоол уншлаа. Эвлэлээс хөөгдсөн хүн заавал ажлаасаа халагддаг, цаашлаад социалист бүтээн байгуулалтын аль ч салбарт шургалах эрхгүй болдог жаяг дэгтэй.
– Чи яаж галзуурч байгаа, толгойгоо гээмэр вэ! гээд ээж минь намайг баахан цохиж нүдэж байснаа, энгэрээс минь зүүгдээд цурхиртал уйллаа.
– Би аймгийн нэгдүгээр дарга луу ч хүртэл орлоо. Талийгаачийг минь тэр саарал байшинд бүгдээрээ мартаж. Нам засгийнхаа төлөө гэж явсаар л эрүүл мэндээ сүйтгэсэн хүн гэдгийг санадаг хүн үгүй болж гэж үглэн, нулимсаа асгаруулан суух нь өрөвдмөөр. Хөөрхий минь, эцгийн нэр хүнд, толгой эргэсэн охиноо аварна гэж горьдсон нь бүтээгүй хэрэг. Би ижийгээ бодох байтал Тодоог минь зүгээр өнгөрөөсөн нь яамай даа, аав нь нэр нөлөөтэй хүн болохоор хүүгээ аваад гарлаа гэсэн шүү юм бодчихсон суусныг яалтай.
Ийм аймшиг болж өнгөрсөн байтал миний элийрэл огт арилаагүйгээр барахгүй солиотой хайр минь хэд дахин хүчтэй болж, галзуурлын шатандаа дэвшсэн нь өөрөө ч алмайрмаар. Тодбилэгийг улам их бодно. Түүнийг сургууль дээр явуулахгүй хүүхдүүд шоолж байгаа, багш нар ад шоо үзээд эхэлсэн гэхээс байж сууж болохгүй. Шөнө хар дарж зүүдэлсэн биш, тэр минь амиа хорлохыг завдаад байгаа юм шиг мэдрэмж төрөөд байх нь хэцүү. Харанхуй болохыг анаж байгаад, замыг нь тосоод хүлээлээ. Сургуулиас гарч явах хүүхдүүдийн хөдөлгөөн татарсны дараа хөөрхий минь орь ганцаараа алхаж үзэгдэнэ. Шаналж энэлсэн төрхтэй гэлдэрсээр л. Харанхуйгаас сэм дуудахад минь гүйж ирээд, мөрөөр тэврээд нүүр нүдгүй үнслээ. Юун амиа хорлох.
– Би таныгаа хамгаална! Битгий гутарч шаналаарай. Зоригтой байгаарай! гэж маш шийдэмгий хэлэхэд нь чихэндээ итгэсэнгүй. Хувьсгалт эвлэлийн хатуу шийтгэл хувийн явдлыг зогсоох биш улам гааруулчих нь энэ.
Бид хоёр миний өрөөнд сэм учирдаг боллоо. Шөнийн нэг цаг болж аймаг тэр аяараа нойрсоход Тодоо ирээд цонхыг минь аяархан маажаад, сэмээрхэн онгойлгох нэг давхрын салхивч өөд шилүүс шиг сурмаг авираад л ороод ирнэ. Солиорсон дурлалын согтуу мэт булиглалд автсан хоёр тас тэврэлдэнэ. Тэр надад огт хүүхэд гэж бодогдохоо больчихлоо. Алтай Хангай шиг нөмөртэй эр хүний тэвхгэр цээжийг налаад сууж буй мэт л оргино. Хааяа сурцаараа “Та”, “Таныгаа” хэмээн дуудахаар нь, “Өө тийм. Би хөгшин л дөө” гэж тунирхаж, хошуу цорвойн эрхэлнэ. Би гэдэг хүн шулуудна гэгч болов. Эвлэлээсээ хөөгдчихсөн, ажлаасаа туугдчихсан. Хаашаа ч очсон хаалттай. Бүр суултуур цэвэрлэх ажилд ч авдаггүй номтой. Ээжээрээ тэжээлгээд л, нялх хүүхэдтэй эрхлээд л, энэ насаа дуусгах гээд байгаа юм уу, бүү мэд. Бодох санах зүйл юу ч үгүй. Ганц түүнийгээ л хүсч мөрөөднө. Үүнийг элийрэл, галзуурал гэхгүй өөр юу гэх вэ?
Ээж минь оройд холын дуудлагын захиалга өгөөд талийгч аавын минь Оросод хамт төгссөн найзууд болоод садан хамаатнууд луу залган, зочны өрөөндөө чанга дуу хадаан сууна. Эвий минь дээ, намайг л аврах гээд байгаа юм болов уу, одоо юунд ч аврагдахаасаа өнгөрсөн гэсэн юм бодоод л, өрөөндөө гансарна. Ээж нагац ахтай ярьж дуусаад өрөө лүү минь жаахан охин шиг л дэгдэж ирээд,
– Жаргал ах чинь ажил бүтээчихэж! гэж хашгирлаа. Өмнөговийн нэг сумын захирал миний явдлыг мэдээгүй болж, сэм авахаар тохирсныг ярьж тэр оройжингоо хөөрөлд автав. Ээж баярлаж байхад, эсрэгээрээ миний дотор хоосроод л явчихлаа. Би Тодбилэгээс холдож яасан ч чадахгүй. Хайртай залуугаа санасаар байгаад, өмнөд хилийн элсэн говийн дунд хатаж хорчийж байгаагаар өөрийгөө...