Би одоо 21 настай жирийн нэг бүсгүй. Оюутны ширээнээс хөндийрч сургуулиа төгсөөд тун удаагүй л байна. Саяхан миний амьдралд насаар надаас нилээн ахимаг нэгэн залуу орж ирээд байгаа юм л даа. Тэр залуу 35 настай. Бид анх их сонин танилцаж байсан, танилцсанаасаа хойш мессежээр харилцаж уулздаг болсон юм. Тэр залуутай анх уулзахад жирийн нэг яриа хөөрөөтэй нүдэнд дулаахан царайтай санагдсан. Мэдээж гадна төрх, харагдах байдлаасаа бол наснаасаа хамаагүй овор багатай харагддаг. Уулзаад л гэр бүлийнхээ тухай мөн оюутан ахуй насаа ярьсан. Аавынхаа тухай бараг мэддэггүй, мөн анх хөдөөнөөс оюутан болж ирээд очих газаргүй нааш ир гэсэн танил бүр дээрээ л очиж хонодог байсан тухайгаа. Тэгээд ингэж ядруу байж хүн гуйж хүний доор амьдарч болохгүй юм байна гэж бодоод ажил хийн маш их хөдөлмөрлөж өмссөн хувцаснаасаа өөр юучгүй байсан хүн чинь өөрийн хүчээр хэдхэн жилийн дотор хашаа байшин, машинтай унаатай ч болсон. Яваандаа бизнес нь улам ч амжилтанд хүрч одоо бол зуу гаруй хүнийг удирдсан томоохон компанийн захирал болж чадсан гэж хөдөлмөрлөснийхөө үр шимийн тухай надад ярьдаг. Одоо бол 60 нас гарсан ээжтэйгээ хамт хоёулханаа амьдардаг. Ерөнхийдөө өөрийнхөө амьдралыг анх танилцсан үеэсээ эхлээд л товч бөгөөд нилээн тодорхой ярьсан. Мөн өмнө нэг бүсгүйтэй олон жил үерхэж байгаад нөгөөх нь таван жилийн өмнө буюу бизнес нь одоогийн энэ амжилтанд хүрэхээс нь өмнө орхиод явсан гэсэн. Яагаад салсан тухай нь асуутал өдөр шөнөгүй ажилласаар байгаад анхаарал халамж тавьж чадаагүй болохоор л орхиод явсан, миний алдаанаас л болсон байх гэж хэлсэн. Гэхдээ тэр эмэгтэйгээсээ хойш өөр эмэгтэй хүнтэй огт холбоогүй байсан гэж хэлж чадахгүй...
Өгүүллэг
2025.12.15
Би 21-тэй оюутан охин, харин тэр минь 35 настай амьдрал нь тэгширчихсэн залуу...
negdeh
Зохиогч
•
5 мин
Холбоотой нийтлэлүүд
Танд сонирхолтой байж болох бусад нийтлэлүүд
Өгүүллэг
negdeh
6 days ago
Өдөp иpэx туcaм xүү нь өcч xүpгэн axтaй нь aдилxaн бoлcoop...
Altanzul
altanzul
3 days ago
“49 дэх шөнийн сунс”
Өгүүллэг
negdeh
1 week ago
Бaяны aдуу мaлыг янзлaxaac гaднa зaлуу эxнэpийг нь янзлax үүpгийг...
Өгүүллэг
negdeh
1 week ago
Нaйз зaлуу нь эзгүйд xaжууд нь xoёp xүн нөгөө aжлaa xийгээд...
Өгүүллэг
negdeh
1 week ago
Ингэж л нэг шөнийг гуpвaн зaлуутaй ээлжлэн өнгөрүүлсэн минь...
Altanzul
altanzul
6 days ago