Сайн байцгаана уу. Өөрт тохиолдоод байгаа зүйлдээ та бүхнээс зөвлөгөө авахыг хүсэж энэхүү захиагаа бичиж байна. Би одоо 25 настай хүү, нөхрийнхөө хамт ам бүл гурвуулаа амьдардаг. Хүү минь энэ жил сургуульд орсон нэгдүгээр ангийн сурагч. Нөхөртэйгээ ханилаад нэг гэрт орж эхнэр, нөхөр болоод долоон жил гаран болжээ. Юучгүй хоосноос эхлээд л аав ээждээ хүүгээ харуулаад хоёулаа ажилласаар байгаад орон сууц, унах унаатай болж хүнээс дутахгүй ирээдүйдээ санаа зовох зүйлгүй сайхан л амьдарч байна. Нөхөр минь надаас таван насаар ах залуу байдаг. Хүн л болсон хойно бидэнд хэрэлдэх муудалцах үе зөндөө л байдаг. Гэхдээ өнгөрсөн долоон жилийн хугацаанд хэр баргийн асуудал дээр нэгнийгээ ойлгоод сайхан хайрлаад ирсэн. Намайг эргэн тойрны хүмүүс маань эрт хүнтэй суусан гэхэд зөв хүнээ сонгосон сайн хадамтай, сайхан ханьтай гэж үргэлж хэлдэг. Зарим нь ч бүр илт атаархсан маягтай л хэлж байдаг юм. Гэхдээ саяхныг хүртэл би өөрийгөө сайн ханьтай жаргалтай эмэгтэй гэж боддог байлаа. Гэтэл нөгөө сайхан хань минь өөрөөсөө арван насаар дүү оюутан охинтой холбоотой болохыг санаандгүй байдлаар мэдчихлээ. Нөхрийнхөө утсаар өөрийнх нь фейсбүүкийг үзэж байгаад нөхөртэй минь хамт авахуулсан зургаа тэр охин өөрийнхөө фейсбүүкд хийсэн байсанг нь олоод харчихлаа. Эхлээд хараад гайхаад юм бодсонгүй, энэ хэн бэ гэж асуулаа. Тэгсэн ажлын охин л гэж байна. Гэхдээ яагаад ч юм ажлынхаа охинтой ингэж зураг хөргөө авахуулаад фейсбүүкт хийхээр хүн биш болохоор худлаа санагдаад шалгаасаар байгаад өөрөөр нь бүгдийг нь хэлүүлсэн. Намайг саяхан томилолттой долоо хоног гэртээ байхгүй үед нөхөр маань тэр охинтой танилцжээ. Тэгээд сүүлийн үед бид нэг л ойлголцохгүй хэрэлдэх нь ч их байсан. Тэгээд л нөхөр надад уурласан уурандаа бухимдаад өөр эмэгтэйтэй танилцсан гэдгээ хэлсэн. Танилцаад удаагүй байгаа нэг сар ч болоогүй, намайг байхгүй байх тэр хооронд ердөө хоёр удаа л уулзсан бусад үед нь мессеж бичдэг, заримдаа утсаар ярьдаг байсан л гэнэ. Нөхрийн маань фейсбүүкийн нүүр зураг нь бид хоёрын хамт авахуулсан зураг байдаг. Тэгэхээр тэр охин эхнэртэйг нь шууд л мэдсэн байж таараа. Харин хүүхэдтэй гэдгээ нөхөр хэлээгүй байж. Сүүлд уулзахдаа л хүүхэдтэй гэдгээ хэлсэн гэнэ. Тэгсэн чинь нөгөө охин нь -би өөрөө ч мэдэлгүй гэр бүл бусниулж хүүхэд өнчрүүлэх гээд явж байжээ, одоо уулзахаа болье гэсэн гэнэ. (Ханьдаа итгэж байгаа болохоор нөхрийнхөө хэлсэнгээр л бичиж байгаа шүү) Тэгээд эхний бөгөөд сүүлчийн удаа хамт зургаа авхуулъя гэхэд нь нөхөр юм бодоогүй авахуулсан юм гэнэ. Тэгээд тэр охин нь мессеж бичиж байхдаа хэдхэн хоночихоод хайртай дуртай болоод, гэр бүл эхнэр хүүхэдтэй байж байж намайг өөртөө дасгалаа гэж нөхөрт маань уурласан юм шиг байналээ. Нөхөр хэлэхдээ намайг тэр охин ууралсандаа л хорлочихлоо. Ингээд зураг хөрөг хийчихнэ гэж бодоогүй, тэгээд ч хоёр удаа уулзаж ярьж танилцаж сууснаас өөрөөр юу ч болоогүй гэдгээ хэлсэн. Би ер нь бол ийм юмнаас болж тогтсон сайхан амьдралаа үгүй хийх бодолгүй байгаа. Өөр хүнтэй харилцаж байсныг нь даамжруулалгүй эртхэн мэдсэнийгээ ч өөрийгөө азтай гэж бодож байна. Одоогийн хорьхон настай охидууд яасан айхтар болчихсон юм бэ, хүний санаанд буухааргүй...
Өгүүллэг
2025.12.24
Нөхөр маань өөрөөсөө 10 насаар дүү оюутан охинтой учир ургуулж...
negdeh
Зохиогч
•
5 мин
Холбоотой нийтлэлүүд
Танд сонирхолтой байж болох бусад нийтлэлүүд
Өгүүллэг
negdeh
6 days ago
Өдөp иpэx туcaм xүү нь өcч xүpгэн axтaй нь aдилxaн бoлcoop...
Altanzul
altanzul
3 days ago
“49 дэх шөнийн сунс”
Өгүүллэг
negdeh
1 week ago
Бaяны aдуу мaлыг янзлaxaac гaднa зaлуу эxнэpийг нь янзлax үүpгийг...
Өгүүллэг
negdeh
1 week ago
Нaйз зaлуу нь эзгүйд xaжууд нь xoёp xүн нөгөө aжлaa xийгээд...
Өгүүллэг
negdeh
1 week ago
Ингэж л нэг шөнийг гуpвaн зaлуутaй ээлжлэн өнгөрүүлсэн минь...
Altanzul
altanzul
6 days ago