Насанд хүрэгчдийн агуулга

Энэхүү нийтлэл нь 18+ насанд хүрэгчдэд зориулсан агуулга агуулж байна.

Та 18-аас дээш насны хүн мөн үү?

Өгүүллэг 2025.12.22

Үүлэн борооны ажил хэзээ хийснээ ч санахгүй ганц биш амьтан явж байлаа...

admin

admin

Зохиогч

5 мин
Үүлэн борооны ажил хэзээ хийснээ ч санахгүй ганц биш амьтан явж байлаа...

Лүндэн өөрийн гэсэн засварын газартай залуу. Ганц бие бөгөөд түүнд гэрлэх ч зав гараагүй билээ. Нэг л мэдсэн нас нь 30 хол гарсан аж. Тэрээр сүүлийн үед хань ижилтэй болох юмсан гэж боддог болжээ. Гэвч өглөөнөөс орой хүртэл эвдэрхий машин зассаар сүүлдээ ядраад орондоо оронгуутаа л унтаад өгнө. Бараг үүлэн борооны явдал хэзээ хийснээ ч санахгүй байх. Нэг өдөр тэдний засварын газар муухан таньдаг болсон машины ченж залуу унасан машин авчирч засуулахаар болжээ. Хугацаа нь нилээд шахуу тул Лүндэн нилээд орой болтол тэр машиныг засаад их ядарсан тул өрөөнийхөө буланд тавьсан хуучин муу орон дээрээ хэвтэн түр дуг хийх зуураа нэгэн сонин зүүд зүүдэлжээ. Түүний зүүдэнд нэг сайхан бүсгүй гэнэт түүний өрөөнд орж иржээ. Тэр бүсгүй түүнтэй хэзээ ч юм хаана ч юм нэг удаа таарч байсан санагдана. Бүсгүй ямар нэг юм залууд хэлэх боловч тэр сонсож чадсангүй. Лүндэн яасан сайхан бүсгүй вэ яг л гүнж шиг гэж бодсоор сэржээ...

Бүсгүй ямар нэг юм залууд хэлэх боловч тэр сонсож чадсангүй. Лүндэн яасан сайхан бүсгүй вэ яг л гүнж шиг гэж бодсоор сэржээ. Тэр нөгөө бүсгүйг дахин зүүдлэхсэн гэж үнэхээр их хүсэж байсан тул маргааш орой нь бас л нөгөө орон дээрээ гаран хэвтэж байгаад унтжээ. Тэр азаар дахин нөгөө бүсгүйгээ зүүдлэв. Бүсгүй улам л үзэсгэлэнтэй болсон харагдана. Тэр энэ удаа хүзүүндээ зүүсэн алчуураа авч залууд өгөх аж. Гэтэл бүсгүйн хүзүүнд аймаар тод ором гарсан байв. Тэр түүнд ойртон харах гэтэл бүсгүй хаашаа ч юм алга болчхов. Залуу сэрээд саяын зүүдээ гайхан яалт ч үгүй гарын ором харагдсан, энэ бүсгүйг хэн нэгэн боож aлcaн юм биш үү, тэгээд тэрийгээ надад хэлэх гээд байна гэж бодлоо. Маргааш нь Лүндэн яагаа ч үгүй орон дээрээ гаран унтлаа. Мөнөөх бүсгүй уйлаад л нэг юм ярих нь эхлээд дуулдахгүй байснаа арай тодорч -хүүг минь гэх үг дуулдана. Залуу гэнэт хаалга хүчтэй цохих чимээр цочин сэрээд босч таалгаа тайлбал нөгөө ченж залуу орж ирээд – машин юу болж байна гэв. Лүндэн – нилээн л дөхөж байна гэхэд – мөнгийг чинь хангалттай өгсөн биздээ, хурдлалдаа – би хамаг хурднаараа л хийж байна -үxcэн дээ хэг ёг хийгээд байгаа юм бэ чи -би хамаг хурднаараа л хийж байгаа гэдгээ л хэллээ – гөлөг минь дуугай байгаарай гээд маргааш ирж авна шүү гэснээ хаалгыг нь саван гарч оджээ.

Залуу – хэлсэн хоног нь уг нь болоогүй л байна даа гэж өөртөө хэлээд ажилдаа оров. Залуу шөнө нилээд оройтон гэртээ хариад сэрүүлгээ дуугарах хүртэл хэсэг унтах зуураа нөгөө бүсгүйг ахин зүүдэлж эхэлжээ. Бүсгүйн дуу одоо бүр тодорсон байх агаад – Мишигээс хүүг минь авраач авраач гэх нь дуулдлаа. Залуугийн цагны сэрүүлэг ч хангинав. Түүнийг ажил дээрээ ирээд байтал нэг цагдаа ирж – унасан машин засуулах гэж хэн нэгэн өгсөн эсэх талаар асуулаа. Лүндэн 2,3 хоногийн өмнө нэг машин орж ирснийг засаж байгаагаа хэлбэл – одоо нэмж засах хэрэггүй, үдээс хойш ирж ачина. Машины эзнийг ирвэл – ачина гэдгийг хэлж хэрэггүй, цагдаа ирсэн энд нь байлгаж бай л гэсэн гэж хэлнэ биз гэв. Удалгүй нөгөө ченж залууг ирэхэд Лүндэн цагдаа ирсэн энд нь байлгаж бай гэсэн гэж хэлэв. Залуу – тийм үү гэснээ – чи засаж л байгаарай гэлээ. Лүндэн – аан за за гэх зуураа – өө чамайг хэн гэдэг билээ би нэрийг чинь санадаггүй ээ, би энд түр байхгүй байх хоорондоо дүү дээ захиж үлдээе гэвэл тэр -Мишиг гээд гараад явчхав. Лүндэн бүсгүйн хэлсэн нэр болохыг мэдэж байлаа. Үдээc хойш үнэхээр нөгөө цагдаа ирж машиныг ачихдаа – энэ машиныг худалдаж авсан гэх Мишиг гэгчийг ирж мэдүүлэг өг гэхээр – хөдөө ажлаар явсан байна гээд ирэхгүй байгаа юм.

Xэрвээ түүнийг ирвэл – яаралтай ирж мэдүүлэг өгөхгүй бол болохгүй гэсэн гэж дамжуулаарай гэлээ. Лүндэн авсан өгсөн, өр, зээлээ тэмдэглэдэг дэвтэр дээрээ тэр цагдаагаар тэмдэглэл хөтлүүлж утсыг нь бичүүлж авав. Залуу – за гээд үлдэхдээ хамаатны оюутан дүүгээ дуудаж түр энд байж бай гэлээ. Дүү нь удахгүй ирэв. Залуу – хүн ирвэл энэ тэмдэглэлийг танилцуулаарай гээд дэвтрээ өглөө. Лүндэн ажлынхаа ойролцоох цайны газрын цонхоор орой болтол Мишигийн ирэхийг харуулдан байв. Тэдний эзэнд Лүндэн – мөнгөө өгөөгүй нэг нөхөр байгаа юм. Дүүгийн байгааг мэдээд машиныхаа юмыг авахаар ирж магадгүй гэж сэм харж байгаа юм гэж хэлжээ. Орой болсон хойно Мишиг ирж тэдний үүдэнд зогсохдоо машинаа унтраалгүй орж харагдав. Залуу гүйн машиных нь багаажинд нь орчхов. Мишиг засварын газраас нь гарч ирэн машиндаа суухдаа – муусайн гөлөгнүүд аваад явчихсан байна ш дээ гэж өөрөө өөрөө хэлээд -нoвшийн хүүхдийг нь яахав гэж өөрөөсөө асуугаад хөдлөв...

Хуваалцах
Бүх мэдээ