Сайн байцгаана уу, та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. Би 26 настай, нэгэн хувийн байгууллагад мэргэжлээрээ ажилладаг жирийн нэг залуу байна. Та бүхнээс өөрт тохиолдоод байгаа асуудал дээрээ зөвлөгөө авах гэж захиа бичиж байнаа. Зөвөөр ойлгоод та бүхнийг зөвлөөд өгөхийг хүсэж байна. Аав маань намайг хар нялхаас минь хүн болгож гарыг ганзаганд хөлийг дөрөөнд өдий хүргэсэн. Ухаан ороогүй бага байхад ээж минь өвчний улмаас өнгөрсөн юм билээ. Тэр үеээс эхлээд муу аав минь л надад бүхнээ зориулж өсгөсөн. Аpxи дарс, найз нөхөд, авгай xүүxэн гэж явах ч завдалгүй ганц хүүгээ гэсээр саяхнаас л нэг намайг гэж санаа зовох нь арай багасч би ч сургууль соёлоо төгсөж ажил төрөлд орчихоод байж байгаа юм. Харин миний хувьд нэг охинтой дотносоод үерхэж нөхөрлөдөг болоод хоёр жил гаран болж байна. Аав маань ч намайг ажилд ороход бас удахгүй эхнэртэй болох байлгүй гээд байр авч өгсөн юм. Хүмүүс бодож байж магадгүй л дээ, аав нь боломжийн бизнес энээ тэрээ эрхэлдэг байх гээд. Гэтэл аав маань бизнес хийж их мөнгө олдоггүй, энэ тэнд ч дарга захирал биш зүгээр л нэг их сургуулийн энгийн багш хүн байдаг. Өөрөөсөө харамлан байж олон жилийн турш сар бүрийн цалингаа хадгалсаар хадгалсаар түүнийгээ миний сургалтын төлбөр, одоо бас байр орон сууц гээд надад зориулж байгаа нь энэ юм. Өөрөө бол амьдралдаа машин барьж үзээгүй, оёж хатгаад өгөх хүн байхгүй болохоор цоорхой оймстой ч хүртэл заримдаа явж байдаг, ганц гутлаа дор хаяж дөрөв таван жил өмсдөг. Ийм л энгийн бөгөөд агуу хүн дээ миний аав. Ааваараа дэндүү бахархаж хайрлаж явдаг болохоор бас учир явдлаа бүрэн ойлгуулахын тулд сэдвээсээ далийгаад аавынхаа талаар жаахан биччихлээ. Ойлгоно биз ээ та бүхэн. Одоо гол асуудлаа бичье. Миний үерхэж байгаа охин манай их сургуулийн маань ангийн охин байгаа юм. Дөрвөн жил хамт сурч, хоёр жил гаран үерхэхэд элдэв муухай ааш зан гаргаж байгаагүй, даруухан тусч охин байдаг болохоор түүнийгээ сайн мундаг охин гэж боддог. Гэтэл саяхан нэг санаанд оромгүй зүйл...
Өгүүллэг
2025.12.15
Угсармалын хоёрхон өрөө хуучин байранд шунана гэж байх уу...
negdeh
Зохиогч
•
5 мин
Үргэлжлэлийг унших
Энэхүү нийтлэл нь төлбөртэй контент юм. Та 1,900₮ төлснөөр бүрэн эхээр нь унших боломжтой.
Холбоотой нийтлэлүүд
Танд сонирхолтой байж болох бусад нийтлэлүүд
Өгүүллэг
negdeh
3 months ago
Жаргалаа 40 дөхсөн гэхэд үнэхээр сайхан бүсгүй, бараг л миний үе гэж...
Өгүүллэг
negdeh
3 months ago
Траншейндаа тасарч унтаад Сан Франциско хотод сэрсэн эр...
Өгүүллэг
negdeh
1 month ago
Боссын эхнэр жoлooч Бaтaaгийн нөгөөхийг xapaaд шoк...
Altanzul
altanzul
6 days ago
“Бөө залуу манай хаалгыг тогшсон тэр өглөө…”
Altanzul
altanzul
4 days ago
Түүний үлдээсэн захидал....
Өгүүллэг
negdeh
4 weeks ago