🧲 I ХЭСЭГ —
Нөхөр маань сүүлийн үед их сонин болсон.
Өмнө нь анзаарагддаггүй жижиг зүйлсийг хүртэл хийдэг болчихсон.
Өглөө сэрэхэд:
— Цай уух уу? — гэж асууна.
Аяга угаахдаа:
— Чи амраарай, би хийчихье, — гэнэ.
Эхэндээ сэтгэл хөдөлсөн.
“Ямар хөөрхөн болчихов оо” гэж бодсон.
Гэхдээ яг тэр өдөр…
Бид хоёр хоёулхнаа гал тогоонд зогсож байтал тэр гэнэт араас минь ирээд:
— Чи өнөөдөр их гоё харагдаж байна, — гэлээ.
Би инээгээд л өнгөрсөн.
Гэтэл дараагийн агшинд тэр юм хийе гэж байгаад шилтэй соус унагачхав.
Дуу чимээ.
Шал дүүрэн асгарсан соус.
Тэр над руу харж, би түүн рүү харлаа.
Тэр мөчид романтик уур амьсгал биш…
Инээдээ барьж дийлэхгүй байдал үүссэн.
— Би яг юу хийж байгаагаа ч мэдэхээ байчихлаа… — гэж тэр ичингүйрэн хэлэв.
Тэгэхэд л би ойлгосон.
Тэр надад таалагдах гэж хэт хичээж байжээ.
(Үргэлжлэл төлбөртэй хэсэгт…)