Насанд хүрэгчдийн агуулга

Энэхүү нийтлэл нь 18+ насанд хүрэгчдэд зориулсан агуулга агуулж байна.

Та 18-аас дээш насны хүн мөн үү?

Өгүүллэг 2026.01.05

Эгчмэд бүсгүй "Жаал минь эр хүн бэлэн хоолноос татгалздаггүй юм” гээд...

negdeh

negdeh

Зохиогч

5 мин
Эгчмэд бүсгүй "Жаал минь эр хүн бэлэн хоолноос татгалздаггүй юм” гээд...

Ээжийгээ болон үлдсэн хоёр хүүхнийг гэрт нь хүргээд хотоос нэлээд зайдуухан амьдардаг Мөнхцэцэг хэмээх нүүрэмгий байрын 30 орчим насны бүсгүйтэй үлдэв. Мөнхцэцэг байсхийгээд л тас тасхийтэл инээж, Зоригтыг марзан үгээр цаашлуулж, мөрийг нь шүргэн наалинхайтна. Гоёлын цагаан даашинзных нь мөр санамсаргүй байдалтайгаар мултран унаад торгомсог цагаан хөхөвч нь цухуйсныг тэр анзаараагүй мэт аяглана. Бараг дотоожоо хүртэл тавьсан урт онооных нь завсраар ягаахан гуя нь цухалзах нь эгдүүтэй.

Зоригтод хайрлаж явдаг үе тэнгийн охин бий боловч тэр угаас бүрэг даруухан зантай тул сэтгэлээ илчилж амжилгүй явсаар гадаадад сурахаар явсныг нь саяхан мэдээд байгаа юм. Хэдэн минутын дараа тэд Мөнхцэцэгийн гэрийн гадаа ирлээ. Чамин хийцийн төмөр хашаа тойруулан барьсан гурван давхар байшин тэр аяараа Мөнхцэцэгийн гэр аж. Цовоо цолгиун зантай, нүд нь эргэлдсэн будмал цагаан энэ хүүхний нөхөр нь нэлээд ахимаг насны бийлэгжүү хүн байдаг тухай өмнө нь Зоригт ээжийнхээ амнаас нэг бус удаа сонсож байсан тул энэ бүхэнд төдийлөн гайхсангүй. Мөнхцэцэг гэрийнхээ гадаа ирээд түүнийг гэртээ орохыг урилаа. Зоригт татгалзсан боловч Мөнхцэцэг өнөөх л тас тас инээсэн цагаахан байдлаараа татгалзах аргагүй хорон үгээр егсөөр түүнийг гэртээ оруулж дөнгөв.

Нүд алдам том цэлгэр байрны тавил засал нь түүний хувьд дэндүү тансаг санагдана. Мөнхцэцэг Зоригтоос юу уухыг нь асуугаад тасалгааны голд ярайтал өрсөн элдэв дарснууд руу заахад Зоригт машин барьж яваагаа хэлбэл тэр дахиад л тас тас инээснээ ундаа аягалаад авчирав. Мөнхцэцэгийн нөхөр нь гадагшаа явсан тул тэр гэртээ ганцаараа байхаас айгаад байна гэсэн үг цухуйлгаад дээшээ өгсөн өөр нэг өрөө рүү орчихлоо. Хэсэг зуур хүлээгээд гарч ирэхгүй болохоор нь Зоригт явахаар шийдэж, хаалга руу очоод онгойлгох гэж нэлээд оролдоод эс дийлэв. Хаалга нууц кодтой бололтой. Тэр дээд өрөө рүү өгсөөд нэгэн нээлттэй хаалгаар шагайвал Мөнхцэцэг дотуур хувцастайгаа тал мэт том орон дээр хажуулдан хэвтээд шал руу бөөлжиж байлаа. Зоригт сандран гүйж очоод мөрөн дээр нь дарж, толгойг нь илж, угаалгын өрөөнөөс нойтон алчуур авчран цээжийг нь арчвал тэр толгойгоо сэгсрэн байснаа орон дээрээ дээш харан хэвтээд “Миний дүү, эгчдээ хань болж хоночихоод өглөө яв” гэж гуйх аргадах хослуулан хэлээд хариу ч сонсолгүй угаалгын өрөө рүү яваад орчихов. Зоригт бүсгүйн уран гоё тааз, нарийхан бэлхүүс, богинохон буржгар үсийг гайхан харсаар орон дээр суун хоцров.

Хэдэн хормын дараа Мөнхцэцэг угаалгын өрөөнөөс “Хүйтэн ундаа авчирч өгөөч” хэмээн гуйх дуулдлаа. Зоригт ундаа аягалан авчраад хаалганы завсраар гараа оруулан өгвөл бүсгүй “Би хүрэхгүй байна аа, ороод ир” гэх нь тэр. Зоригт хулгасаар явж орвол бүсгүй маш том дугуй хэлбэрийн хөөстэй ванн дотор дээш харан...

Үргэлжлэлийг унших

Энэхүү нийтлэл нь төлбөртэй контент юм. Та 2,000₮ төлснөөр бүрэн эхээр нь унших боломжтой.

Хуваалцах
Бүх мэдээ