Бүсгүйн хацрыг даган өнчин ганц нулимс урслаа. Өнчин гэсний учир нь Ариунчимэг өмнө нь - миний нулимсыг арчих хүн байгаа юм чинь гэж өөрийгөө тайвшруулан боддог байсан аж. Одоо харин тэр хүн орчлон хорвоо дээр нэгэнтээ байхгүй болжээ. Гэвч бүсгүй уйлж чадсангүй сэтгэл дотор нь нулимс бөөгнөрөөд гарахгүй байгаа мэт багтарна. Тэгээд босч өрөөнийхөө салхивчийг том дэлгээд гаднаас орж ирэх хүйтэн агаарыг сорон нүдээ анин зогсов. Гэнэт чив чимээгүй нам гүм байдлыг эвдэн утасныхаа аяыг дуугарахад салхивчаа хаан ширээн дээрээ очиж утсаа авлаа. - Байна уу чи ирж хоол унд хийж өгөхгүй юм уу гэх нөхрийнхөө ууртай дууг сонсоод тайвнаар - би ажилтай байна, бэлдчихсэн юмыг буцалгаад идчихэд юу нь болохгүй байгаан - үхсэн нохой долоо ундны цагаар чиний ажил гэж юү байдгийн гэх зуур бүсгүй утсаа салгав. Тэгээд - би юү гээд хэлчхэв ээ гэж өөрийгөө гайхлаа. Ариунчимэг сандал дээрээ лагхийн суугаад утсаа авч залган байна уу гээд - хэзээ оршуулах юм бол гэхэд утасны цаанаас - Ариунаа найз нь сайн мэдэхгүй байна аа, өнөөдөр ангийнхныхаа цуглуулсан буяны мөнгийг аваачиж өгөхдөө мэдээд хэлье - аан за, чи дансны дугаараа гээд цаасны буланд тэмдэглэж авлаа. Бүсгүй буяны мөнгөө шилжүүлчхээд мөн л хэсэг зуур нүдээ анин суужээ. Тэгээд Мөнхбаярын fb ээр орж хэдэн зургийг нь сүүлчийн удаа үзээд fb ийг нь устгах гэснээ больж идэвхгүй болгож өрчлөв. Бүсгүй хэдхээн хоногийн өмнө түүний - за чи миний нууц кодыг арай мартчихаагүй биз гэж асууж байсныг санав. - Явахаа мэдсэн юм шиг нууц кодоо өгч байсхийгээд л - за чи намайг үхчихвэл миний fb ийг устгана шүү гэж сануулахад нь - за чи яасандаа тийм амархан үхдэг юм зөвхөн өөрөө өөрийнхөө төлөө амьдардаг хүн гэж хэлдэг байсан даа гэж бүсгүй бодлоо...
Өгүүллэг
2025.12.15
Нөхрөөсөө салж чадах юм бол над дээр хүрээд ирээрэй...
negdeh
Зохиогч
•
5 мин
Үргэлжлэлийг унших
Энэхүү нийтлэл нь төлбөртэй контент юм. Та 2,000₮ төлснөөр бүрэн эхээр нь унших боломжтой.
Холбоотой нийтлэлүүд
Танд сонирхолтой байж болох бусад нийтлэлүүд
Өгүүллэг
negdeh
3 months ago
Жаргалаа 40 дөхсөн гэхэд үнэхээр сайхан бүсгүй, бараг л миний үе гэж...
Өгүүллэг
negdeh
3 months ago
Траншейндаа тасарч унтаад Сан Франциско хотод сэрсэн эр...
Өгүүллэг
negdeh
1 month ago
Боссын эхнэр жoлooч Бaтaaгийн нөгөөхийг xapaaд шoк...
Altanzul
altanzul
6 days ago
“Бөө залуу манай хаалгыг тогшсон тэр өглөө…”
Altanzul
altanzul
4 days ago
Түүний үлдээсэн захидал....
Өгүүллэг
negdeh
4 weeks ago