Өгүүллэг 2026.03.24

Загийн сэгсгэр гэгч чөтгөрийн тухай домог...

negdeh

negdeh

Зохиогч

5 мин
Загийн сэгсгэр гэгч чөтгөрийн тухай домог...

Загийн сэгсгэр гэгч чөтгөрийн тухай домог, түүх хууч яриаг говийн аймгийнхан янз бүрээр ярьдаг. Нэгэн ноёны ганц хүү хүнд эдгэшгүй хүнд өвчнөөр өвдөж, хэвтэрт орсон гэдэг. Ноён ганц хүүгийнхээ төлөө мэддэг чаддаг бөө лам болгон дээр очсон гэдэг.Тэд бүгд одоо ямар ч найдвар алга гэхдээ Ноён таны хүүг загийн чөтгөрийн зэсэн хошуу аварч чадах юм байна гэх үгийг сонсоод Ноён. Нутаг хошууны ард иргэдийнхээ дунд "Загийн сэгсгэрийн зэс хошуу авчирсан хүнийг үе удмаар нь дархлана" хэмээн зар тарааж гэнэ. Нутгийн анчин гөрөөчин бүхэн хошуу ноёны хүүд загийн сэгсгэр авчирахаар явах боловч тусыг эс олсон байна.

Нутгийн нэгэн анчин эмээгээсээ загийн сэгсгэр ботгоны тавхайн тал шиг мөр үлдээж явдаг гэхийг дуулаад эрэлд гарч амьд амьтан бүү хэл усгүй газарт хүрээд загийн сэгсгэрийн мөрөөр оржээ. Мөрийг дагасаар явтал харуй бүрий ч болж. Ингэж явахдаа загийн сэгсгэрийн оромж болох загаар барьсан овоохойтой азаар таарчээ. Анчин эрийн эмээ хэлж өгсөнөөр хоолны сайхан үнэрт загийн сэгсгэр ирдэг юм барьж авмаар байгаа бол сайхан хоолны үнэр гаргах хэрэгтэй гэж зөвөлсний дагуу нөгөө анчин эр тэрхүү овоохойд ороод аяга хоол хийгээд сууж байтал овоохойны хаяагаар хатсан өгөр гар орж ирээд тагш өгчээ. Анчин эр ч түүнээс айж эмээсэнгүй тагшинд нь хоолноосоо хийгээд аваад явах нь тэр.

Удалгүй овоохойн урд нусаа гоожуулсан төлөг хараад зогсож байх ч нүд ирмэх зуур замхран алга болсон байна. Загийн сэгсгэр янз бүрийн дүрээр энгийн хүнд харагддаг. Эмэгтэй эрэгтэй хүн хүүхэд эд зүйлс болж харагдаж чадна тэр бүү хэл хоттой хонь ямаа болж үзэгддэг гэнэ. Анчин эр унталгүй хөтөлгөө морьдоо гадаанаа уяатай нь хонуулж өөрөө ч нүд амраасангүй. Их үд болонгуут овоохойноос явж буй хүний дүр эсгэн ойрхон тойрсон байна. Гэтэл хэдэн бор хонь туусан, хөх торгон дээлтэй, царайлаг гэж чигтэйхэн их сайхан хүүхэнтэй таарчээ. Анчин эр ч нөгөө загийн сэгсгэр гэгчтэй таарлаа даа гэж дотроо бодон амар мэндээ мэндчилж, тэгтэл хүүхэн "Манайх энүүхэн зэрэглээний цаана байгаа. Морио алдаад хониндоо явган явж байна. Ингэхэд та манайд очиж цай уугаад яваач, би ганцаараа...

Үргэлжлэлийг унших

Энэхүү нийтлэл нь төлбөртэй контент юм. Та 2,000₮ төлснөөр бүрэн эхээр нь унших боломжтой.

Хуваалцах
Бүх мэдээ