Насанд хүрэгчдийн агуулга

Энэхүү нийтлэл нь 18+ насанд хүрэгчдэд зориулсан агуулга агуулж байна.

Та 18-аас дээш насны хүн мөн үү?

Өгүүллэг2 2026.01.28

Дархан бэрийн найр хийж өг гэж барьцаа лай болноо...

Misheel

Misheel

Зохиогч

5 мин
Дархан бэрийн найр хийж өг гэж барьцаа лай болноо...

Намайг Батбаяр гэдэг. Хотод барилгын компанид инженер хийдэг, энгийн л нэг бор залуу. Гэтэл энэ зун надад тохиолдсон нэгэн явдал амьдралын минь хамгийн ээдрээтэй, басхүү хамгийн их "шахалт"-тай өдрүүд байлаа. Хамаг зовлон маань ердөө л ганцхан үгнээс эхэлсэн юм. Тэр нь "Дархан бэр".

Манай эхнэр Ану бид хоёр гэрлээд найман жил болж байна. Бид хоёр гурван хүүтэй. Том нь энэ жил сургуульд орсон бол, бага нь дөнгөж хөлд орж байгаа. Гурван хүүтэй болоход манай хөдөө байдаг аав, ээж хоёр маань хөл нь газар хүрэхгүй баярласан. Гэтэл тэр баяр баясгалан нь яваандаа надад ирэх "татварын хуудас" болон хувирна гэж зүүдэлсэнгүй.

Наадмын өмнөхөн аав хөдөөнөөс утасдаж байна.

- За, хүү минь. Энэ зун чи нэг том ажил амжуулна даа. Чиний эхнэр чинь одоо Дархан бэр боллоо. Гурван сайхан хүү төрүүлж, удам угсааг минь үргэлжлүүлж өгсөн хүнийг чинь зүгээр л нэг гэртээ суулгаад байж болохгүй. Ураг төрөл, нутаг усныхандаа харуулж, Дархан бэрийн найр хийнэ шүү! гэж тулгав.

Би ч эхэндээ "За яахав, нэг хонины махаар болоод өнгөрөх байлгүй" гэж бодсон юм. Гэтэл энэ бол миний хийсэн хамгийн том алдаа байлаа. Хөдөөнийхний "найр" гэдэг чинь хотын бидний төсөөлдөг төрсөн өдөр, тэмдэглэлт баяр биш, бараг л олимп зохион байгуулахтай адилхан нүсэр ажил байдаг юм байна.

Долоо хоногийн дараа аавын талаас "лай" гэж хэлж болохоор шахалт, шаардлагууд цуварч эхэллээ. Авга ах, нагац эгч нар гээд таньдаг, таньдаггүй бүх хамаатан утасдана.

Үргэлжлэлийг унших

Энэхүү нийтлэл нь төлбөртэй контент юм. Та 2,000₮ төлснөөр бүрэн эхээр нь унших боломжтой.

Хуваалцах
Бүх мэдээ