Насанд хүрэгчдийн агуулга

Энэхүү нийтлэл нь 18+ насанд хүрэгчдэд зориулсан агуулга агуулж байна.

Та 18-аас дээш насны хүн мөн үү?

Өгүүллэг2 2026.01.28

Мангар зузаан алтан гинж олоод хагартлаа баяжаад...

Misheel

Misheel

Зохиогч

5 мин
Мангар зузаан алтан гинж олоод хагартлаа баяжаад...

2005 он. Улаанбаатар хот тэр чигтээ саарал, бас нэг л хүлээлтээр дүүрэн байсан үе. Тэр үед би гэдэг хүн хуучин муу цагаан "Excel"-тэйгээ хотын гудамжаар "хаагаанд" гүйж, өдрийн хоолоо арай ядан залгуулдаг нэгэн байлаа. Бензин литр нь 600 орчим төгрөг байсан ч халаасанд хэдэн төгрөг байнга дутаж, машины доод талын дуу нэмэгдэх тусам сэтгэл дагаад түгшдэг тийм л өдрүүдийн нэг байсан юм.

Тэр өдөр нар нэлээд дээр гарчихсан, Спортын төв ордоны баруун талын гуанзны хавиар хуушуурын үнэр хамар цоргиж байлаа. Гэдэс ч гэж "хөгжим" тоглоод салж өгөхгүй болохоор нь хэдэн төгрөгөө тоолж байгаад дөрвөн хуушуур авч амиа аргацаав. Халуун хуушуураа тосоор нэвчсэн цаасан уутанд хийлгэж аваад, ярваак дээрээ ганц нэгээр нь тавьж идээд, өөртөө нэг л итгэлтэй алхаж явлаа. МАК-ын Номтойбаяр шиг пээдэг пээдэг алхаж, "За, өнөөдөр ч гайгүй ашигтай ажиллачихлаа, орой нэг грамм татдаг ч юм уу" гэж бодоод машин руугаа дөхөж явтал нүдний буланд нэг зүйл гялтс хийх нь тэр.

Би эхлээд зэрэглээ юу, эсвэл нарны гялбаа юу гэж бодсон ч харцаа тогтоовол тэнд, явган хүний замын хажуугийн шороон дээр нэгэн "аймшигтай" зүйл хэвтэж байв. Маш том, бүдүүн, шижир алтан гинж. Хүний гарны чигчий хуруунаас ч бүдүүн гинж наранд гялалзаад, яг л намайг дуудаад байх шиг.

Тэр мөчид миний биеэр юу гүйчихэв ээ! Зүрхний цохилт цээжин дотроо "бөмбөр" цохиод, чих шуугиж, даралт өндөрсөхөөс болоод газар дайвалзах шиг болсон. Амьсгаа давчдаад л... Би дотроо "Баян Намсрай бурхан минь, намайг харж үзлээ гэж үү? Энэ чинь одоо зүүд биш байгаа даа?" хэмээн байдаг бүх тарни юугаа уншиж амжив. "Үүргэвчтэй аялал"-ын Ганхүү шиг нүдээ байдгаараа бүлтийлгэж, эргэн тойрноо "скэннердэж" эхэллээ. Хэн нэгэн харчихсан болов уу? Хэн нэгэн над руу дөхөж байна уу?

Үргэлжлэлийг унших

Энэхүү нийтлэл нь төлбөртэй контент юм. Та 2,000₮ төлснөөр бүрэн эхээр нь унших боломжтой.

Хуваалцах
Бүх мэдээ