Сайн байна уу. Би дөрвөн настай охинтой, хань ижилтэй залуухан гэрийн эзэгтэй. Миний хувьд хэтэрхий яаран гэр бүл зохиосноос одоо харамсах харамсал их л байна. Миний нөхөр есдүгээр анги төгссөн боловсролтой, би өөрөө их сургуульд оройгоор магистрантад сурдаг. Төгссөн сургууль соёл, боловсролоос гадна өссөн дассан орчингууд минь хүртэл тэс өөр. Тийм болохоор бидний хооронд соёлын ялгаа гэх юм уу нэг тийм зүйл маш их байдаг. Гэхдээ энэ бүхний ганц гогцоо нь би эр нөхрөөсөө хамт амьдарч эхэлснээсээ хойш таарч тохирохгүй болоод ч тэр юм уу яагаад ч юм мэдэхгүй сэтгэл хөрсөн гэдэг зүйл л байгаа юм. Анх үерхэж уулздаг байхдаа бол гал халуун сайхан л байсан. Хүүхэд төрүүлснээсээ хойш нөхөртэйгээ таарахгүй, хадмуудтайгаа санал зөрөлдөх гэх мэт олон тохиолдол гарч байна. Мэдээж гээндээ ч бий, гоондоо ч бий гэдэг шиг надад ч алдаа мадаг байгаа л байх. Гэхдээ байдаг чадлаараа хичээгээд байхад л аав ээжтэйгээ нийлж байгаад намайг загнана, элдэв шидээр минь дуудах бол энүүхэнд. Гурван талаас л ганц хүнрүү дайрч өгнө. Арай ч надад ийм зан гаргахгүй байх гэсэн ааш авирууд түүнээс өдөр бүр л илэрсээр байна. Заримдаа хаа нэг уур нь хүрэхээрээ аав, ээжийгээ хажууд нь харж байна ч гэж тоохгүй гар хүрэх тохиолдлууд ч хэд хэд байсан. Хадмууд ч гэсэн нүдэн дээр нь тийм зүйл болоод байхад хүүе хаая боль ч гэхгүй өрөөлүүгээ орцгоочихдог. Энэ бүхэнд нь олон олон юм хуримтлагдсаар энэ хүнтэй суусандаа харамсах сэтгэл их төрдөг дөө. Үнэхээр тэвчихээ болиод өнгөрдөг оны арван нэгэн сард бас л аав ээжийнхээ хажууд нэг удаа гар хүрэхэд нь салаад зам замаа хөөцгөөе гээд зоригтой хэлээд үзтэл, -Хүүхдээ бодож байна өнчрүүлж чадахгүй, дахиж муухай зан гаргахгүйг хичээнэ гээд уйлан барин гуйгаад ээж аавдаа ч сайн хэлнэ гээд үлдээсэн. Тэгээд гэрээс нь хувцасаа аваад явалгүй итгэл өгөөд үзсэн ч нөхөр, хадмуудын маань ааш авир ч өөрчлөгдсөнгүй бараг салъя гэснийг минь сонсоод улам ч хатуу болсон байж магадгүй. Бас миний сэтгэл ч хөрсөн янзандаа хэвэндээ байна...
Өгүүллэг
2025.12.22
Нөхрөөсөө салаад дурласан залуутайгаа амьдраад үзвэл яадаг бол...
negdeh
Зохиогч
•
5 мин
Холбоотой нийтлэлүүд
Танд сонирхолтой байж болох бусад нийтлэлүүд
Өгүүллэг
negdeh
6 days ago
Өдөp иpэx туcaм xүү нь өcч xүpгэн axтaй нь aдилxaн бoлcoop...
Altanzul
altanzul
3 days ago
“49 дэх шөнийн сунс”
Өгүүллэг
negdeh
1 week ago
Бaяны aдуу мaлыг янзлaxaac гaднa зaлуу эxнэpийг нь янзлax үүpгийг...
Өгүүллэг
negdeh
1 week ago
Нaйз зaлуу нь эзгүйд xaжууд нь xoёp xүн нөгөө aжлaa xийгээд...
Өгүүллэг
negdeh
1 week ago
Ингэж л нэг шөнийг гуpвaн зaлуутaй ээлжлэн өнгөрүүлсэн минь...
Altanzul
altanzul
6 days ago