Аав хүн бүр л адилхан байх. Миний аав жолооч хүн. Ачаа зөөгөөд л аймаг хотын хооронд яваад л өгнө. Гэртээ байх үедээ ч ихэнхдээ машиндаа л юм хийж байдаг. Ер нь гэртээ байх цаг тун ховор. Гэхдээ хот орж ирэх бүртээ заавал уут дүүрэн амттай зүйлс авчирдаг. Би аавыг ирнэ гэхээсээ илүү уут дүүрэн амттангаа л их хүлээдэг байсан. Замд гарах болгондоо хагас дутуу авсан сахлаараа ээж бид хоёрыг үнсээд л явна. Тэр нь надад их хэцүү санагддаг байсансан. Аав бүр л тэгдэг байх. Манай аав их бондгор хүн л дээ. Хүмүүс "бүдүүнээ", "бүдүүнээ" гээд л дууддаг болохоор нэрээр нь бараг хүн таньдаггүй. Жолооч хүний хүүхэд болохоороо хот руу хичээлийнхээ зүйлсийг цуглуулахдаа аавтайгаа цуг том машинаар явна, жижиг машинаас илүү удаан бас чимээ ихтэй, 2 хонож байж л хотод ордог. 2 хоногийн турш аавыг машин барихад нь нойрыг нь хүргэхгүй гэсэндээ би яриад л, яриад л сууна. Сүүлдээ ам ч өвдөнө. Ер нь их хөгжилтэй хүн. Хаана ч явсан инээж тоглож явдаг. Аавыг ерөөсөө өдөж болохгүй. Дараа нь өөрөө л 5:0-дуулна. Тэгээд болоогүй ээ аав маань жаахан махлаг ч гэсэн дархлаа сайтай, ер нь тэгээд өвдөөд байдаггүй тийм л төмөр биетэй хүн дээ. Аав маань ер нь их уудаг хүн биш. Хааяа л найзуудтайгаа уулзаж ажлын талаар ярилцахдаа л 1,2 хундага авдаг. Гэсэн нэг өдөр аав маань хүнд зодуулсан юм шиг л хөхөрсөн хачин биеийн байдалтай хотоос ирлээ. Тэгээд нэг өдөр эмнэлэгт хэвтээд ээж асрахаар хамт хэвтсэн.Би харин 2 дүүгээ аваад гэртээ үлдлээ. Би ерөөсөө санаа зовсонгүй, аав хүн чинь өвддөггүй шүү дээ гэсэн бодолтой л байлаа. Аавыг эмнэлэгт хэвтсэнээс хойш 10 хоног өнгөрлөө. Эмнэлгээс гаргахгүй утсаар л холбогдоно. Эмч нар гайгүй ээ, гайгүй ээ гэсэн ч гаргахгүй л байна. Гэтэл нэг өдөр онош тодруулахын тулд хот руу шилжүүлнэ гэсэн тэгээд эмнэлгээс 13А авах гээд ч гарахгүй, онцгой байдал гээд зөвшөөрөл ч өгөхгүй хүлээгээд их удсан. Аав ч тэсэхгүй нь ээ, зам хол болохоор эртхэн хөдөлье гээд л гарсан. Би тухайн үед 1 настай бага дүү, 5 настай том дүүгээ хараад гэртээ үлдсэн. Маргааш нь би дүү нартаа хоол хийж өгөөд, нөгөө хэд хаана яваа бол гээд залгасан ч хэн ч утсаа аваагүй. Гэтэл эгч рүүгээ залгахад :
- "Аав ээж ирсээн, гэхдээ аавын бие жаахан муу байна." гэж хэллээ. Би ч аав хүн өвддөггүй шүү дээ гэсэн бодолтой нэг их юм бодсонгүй. Гэтэл яг 2 цагийн үед миний утас дуугараад - "Та 3 доошоо буугаад ир, эмээгийнх рүүгээ хамт явъя, машин доор хүлээж байна" гэж үеэл эгч маань залгав. Би ч 2 дүүгээ хувцаслаад доош буулаа. Гэтэл замд явах үед эгчийн утсанд дуудлага ирж спикер дээр нь тавьтал : - "Яаана аа, Бүдүүнээ ах нас барчихсан байна шүү дээ" гэж уйлж байгаа хүн дуулдлаа. Тэр мөчид би юу ч ойлгоогүй, шоконд ороод ардаа байгаа 2 дүүгээ харснаа ухаан алдаж унасан байв. Сэрэхэд эмнэлгийн орон дээр байсан. Ингээд л байнга инээж явдаг аав маань байхгүй болчихсон гэдгийг ойлгосон. Уйлсаар байгаад дахиад ухаан алдаад байсан гэсэн. Дүү нар маань яаж байгаа бол гэж бодоод эмнэлгээс гарна гэж бодоод гарлаа. Эмээгийнд ирэхэд аавын зурган дээр цэнхэр хадаг өлгөөстэй байлаа. Тэр мөчид би үнэхээр...