Насанд хүрэгчдийн агуулга

Энэхүү нийтлэл нь 18+ насанд хүрэгчдэд зориулсан агуулга агуулж байна.

Та 18-аас дээш насны хүн мөн үү?

Өгүүллэг3 2026.01.23

Жолооч ах болдоггүй бороо гаргаад ирэхэд айх биш баярлаж байлаа

editor2

editor2

Зохиогч

5 мин
Жолооч ах болдоггүй бороо гаргаад ирэхэд айх биш баярлаж байлаа

Дэрэм ачаагаа ачиж хоноод өглөө гарахын өмнө хашир жолоочийн сурсан зангаар тос, шатахуун, татлага, дугуй гээд юм бүхнээ нямбайлан шалгаж дуусаад бүхээг рүүгээ тонгойн замын хүнс, пүүгээ тэргүүтнээ эвцүүлж зогстол ард нь, -Ах аа! Сайн байна уу? гэх эмэгтэй хүний дуунаар эргэж харвал 20 лав хүрээгүй байлтай булцгар шар охин зогсож байв.

Дэрэм хажуудах модон хайрцаг руу нь хяламхийн харснаа төвөгшөөж байгаагаа үл нуун хайнгадуухан хариу мэндлээд хийж байсан юмаа үргэлжлүүлэв. Нөгөө охин, -Ах аа, таныг Архангай явах юм гэж сонслоо, та намайг аваад явахгүй юу? Энэ хайрцагнаас өөр ачаа бараа байхгүй. Сургууль тараад гэртээ харин гэж унаа эрж явна гэж учирлахад Дэрэм, -Би гарахдаа хүн авна гээд хэлчихсэн. Ер нь зуур замд айл хунараар орох ажилтай.

Ийм яаруу, гэрээ санасан хүний аяар явж чадахгүй. Ачаа хүнд, замд шавар шалбааг ихтэй гэж шалтаглав. Уг нь тэр ганцаар гарах гэж байгаа бөгөөд хүн дайгдахаас тээршээхдээ л ингэж хэлсэн байлаа. Юмаа янзалж дуусаад явах гэтэл нөгөө охин гуйгаад ер салах янзгүйд Дэрэм дургүй ч гэсэн бас өрөвдөж авч явахаар болов. Охины нэрийг Цэцэглэн гэх агаад нүдээр олзломгүй сүрхий яриа хөөрөөтэй, аманцардуу бололтой, танилцангуут л нүүр хагарч Дэрэмээс зам зуур элдэв зүйл асууж, өөрөө амандаа орсноо шулганан ярьж явах нь бас ч зугаатай аятайхан санагдаж байлаа.

Үргэлжлэлийг унших

Энэхүү нийтлэл нь төлбөртэй контент юм. Та 2,000₮ төлснөөр бүрэн эхээр нь унших боломжтой.

Хуваалцах
Бүх мэдээ