Насанд хүрэгчдийн агуулга

Энэхүү нийтлэл нь 18+ насанд хүрэгчдэд зориулсан агуулга агуулж байна.

Та 18-аас дээш насны хүн мөн үү?

Өгүүллэг 2025.12.16

Хоол хийхээ мартсан гээд хадмаараа халуун ус цацуулж байлаа...

negdeh

negdeh

Зохиогч

5 мин
Хоол хийхээ мартсан гээд хадмаараа халуун ус цацуулж байлаа...

Би та нараасаа бага зэрэг эгчмэд бүсгүй байна л даа. Яг л тэгш сайхан 40 насыг шүргэх гээд л явж байна. Маш их аз жаргалтай, маш их халамжин дунд бүүвэйлүүлж суудаг эмэгтэй л дээ би. Юугаа ч нуулгүй ярьдаг хамтдаа гоо сайханд орж, хамтдаа усанд орж, хамтдаа дэлгүүр хэсдэг хөөрхөн охинтой халамжаар дутаадгүй үргэлж авран наймт шиг гэгэлзүүлж баярлуулж догдлуулдаг сайхан ханьтай хүн байнаа. Гэхдээ би байнга ингэж хайранд умбаж жаргаж байгаагүй юм аа. Би нулимсаараа хооллож маш олон шөнө, маш олон саруудыг, маш олон жилүүдийг аз жаргалгүй өнгөрөөж байсан. Үхэхээс бусдыг үзсэн гэхэд болно доо бараг. 19-хөн настай балчир гэнэн охин байхдаа анхны хайртайгаа учирч үүрд аз жаргалтай болох юм шиг нисэж явлаа. Миний төлөө бүхнээ зориулна гээд уйлтал минь уярааж намайг алган дээрээ бөмбөрүүлж байгаад гэртээ аваачиж байлаа. Найз охиддоо нөхөрт гарч байгаагаа гайхуулан ярьж ирээдүйгээ үлгэр шиг төсөөлөн боддог байлаа. Хадмын гэрт очсон өдрөөсөө эрхэм сайн бэр, охин нь болох гэж хичээж халуун цай хоол хог шороотой зууралдаж их сургуулийн хичээл ном эсвэл хоол унд гэр цэвэрлэх л үүрэгтэй болж билээ. Гэхдээ эндээ eрдөө гутардгүй харин ч би хийх ёстой би нөхөртэй эмэгтэй хүн гэж өөрийгөө урамшуулан явсаар л байсан. Жижиг өрөөндөө нөхөртэйгээ шинэхэн хосууд ямар байдаг тйим л сайхан хайрлуулж байх үeд би биe давхар болж магнайгаа хагартал баярлаж байтал хадам ээж сонсоод шууд авхуулахыг тушаав. Хайртай хүүгээ хар эрт хүүхдийн бантан кашны мөнгө олох гэж зүдрээхгүй гэж уурлалаа. Би ч тэнэг байж хадам ээжийгээ уурлуулахгүй, нөхрөө зовоохгүйн тулд хүссэнээр нь хийсээн.Энэ үeэс хадам ээжийн хахир зан илт мэдэгдэж надтай яг л гэрийн үйлчлэгч шиг харьцдаг болов. Тэр үeд хөөрхий муу аав минь их ядруухан байсан юм аа. Охиныгоо жаргаж яваа л гэж санадаг байсан. Би юу ч хэлээгүй. Энэ байдлаар яг хоёр жил болоход би тэр айлын хоол цайг тасралтгүй хийж угааж арчих зүлгэх бүгдийг гүйцэтгэж харин оронд нь надад ямарч найз нөхөд үлдээгүй миний өнгө зүс унаж урьдны сэргэлэн хөөрхөн охин унжуу дорой нэгэн болсон байлаа. Салаад явчиж яагаад болоогүй юм бэ гэж та нар асуух байх. Хүн чинь горьдоод хүлээгээд байдаг юм байна лээ. Удахгүй хүүхэдтэй болоод хадам ээж надад сайн хандаж эхлэнэ тэгээд ажилд ороод цалингаараа тэгнэ ингэнэ гээд л мөрөөднө. Нөхөр ажилд орлоо. Гэрийн бараа харахаа байж би өдөртөө гэрт нь хадам ээжийнхээ ээжтэй үлддэг болов. Тэр настан буурайг хооллож ундалж баас шээсийн цэвэрлэж асарч тойглодог байлаа. Хадам ээж харин намайг нэг нүдээрээ харахгүй хялалзаж нүдэнд хүйтэн хөнхийсэн хүйтэн царайтай шуналтай охин гэж зүхэх болов. Тэр үeд хадам наймаа хийж тэр нь цэцэглэж тэднийх нэлээн хөрөнгөтэй айл болсон байлаа. Намайг хүүд нь наалдсан гай, мөнгө төгрөггүй ойчих аягагүй хоосон гуяа ганзагалаж ирсэн гэх мэтээр харааж заримдаа бүүр хөөх ч үe байдаг байлаа. Айлын босго даваад бэр болж ороод тав дахь жил болоход би дахин жирэмслээгүй, муу аав минь өнхрөөд өгсөн...

Үргэлжлэлийг унших

Энэхүү нийтлэл нь төлбөртэй контент юм. Та 2,000₮ төлснөөр бүрэн эхээр нь унших боломжтой.

Хуваалцах
Бүх мэдээ