Би нэг маанаг нөхрийнхөө тухай бичих гэсэн юм аа. Миний маанаг залуу гэж би дууддаг юм. Уг нь ухаантай л даа. Хааяа л маанаг кк. Манай залуу таргалах мөрөөдөлтэй нэг хүн бий. Нөхөр бид хоёр МУИС-ийн оюутны байрнаас анх амьдралаа эхэлсэн юм. Дээр үeд төмөр ор, чeмодантай хувцастайгаа нийлдэг байсан бол бид хоёр бүр чeмодан ч байхгүй тортой хувцастай, хоёр аяга, хоёр халбага, хоёр сэрээтэй л анх түрээсийн байрнаас эхэлж байлаа… За тэр яахав. Манай залуу бол таргалах мөрөөдөлтэй хоол болгондоо майонез хийж иддэг хөөрхий тэгээд таргалдаггүй байлаа. Нэг удаа найзуудтайгаа уулзаад анх удаа нөхрөө танилцуулах гээд дагуулж очлоо. Манай хэд ихэнх нь бакь залуу сонирхоно. Манай хүнийг хараад бүгд “Ээээээ л дэээ” гэсэн. 00 орох гээд босоход нь “Яанаа хийсчихвий дээ” гээд нэг нь хэлчихвээ. Би сандраад л заа миний хайрыг битгий тэгээрэй гээд л. Тэгсэн нөгөөх маань олоод сонсчихсон. Оройжин хариад үг дуугардаггүй. Уруулаа хазлаад л юм хумаа шидлээд л. Тэгсэн хэд хоногийн дараа нөхөр найзуудтайгаа ирж хоол ид гэртээ түрүүлж хариад хоол хийгээд байж байя гэж байна. Найзуудаа дагуулаад л очлоо. Ороод очсон цаашаа хараад юм хэрчээд л байнаа. Араас нь харсан гээх том залуу харагдаад би бүүр өөр хүн манайд ирчихсэн юм болуу гээд тойрч очоод харав. Үгүй ээ манай хүн мөөн. Хоолоо аягалаад л найзуудын урдуур хойгуур пээдийж алхаад л. Нээрээ аягүй том цээжтэй бүдүүн гуятай болчихож. Бүүр гайхаад хөөчихсөн юм байхдаа гэж бодоод найзуудаасаа нууцаар ажиглаад л байв. Орой нь хоёулаа үлдсэн чинь манай хүн алив эднүүсийг тайлдаа гэдэгийн. Харсан чинь өвөөгийнхөө дээлний даалимбан бүсийг биeэрээ ороочихсон давхарлаад бүх цамцаа өмсчихсөн дотуураа гурван том ноосон өмдтэй хаха. Амьхандаа туранхай гэж харагдахгүй гэж хичээсэн байгаа юм. Тэр олон хувцасыг арай гэж тайлж билээ. Хүүхэд шиг хөөрхөн ч юм уу гээд шоолж шоолж унтсан. Бид хоёр шантралгүй ажиллаж эцэст нь хоёр жилийн өмнө байранд орж байлаа, лизингийнх л дээ гэхдээ. Хүүхэдтэй болохоор төлөвлөөд спиpалаа авахуулаад хоёр сарын дараа шууд жирэмсэн болов. За за сайхан даа ээж аав болноо гээд гэтэл ихэр хүүхэд тээж байгаагаа мэдэв. Бөөн баяр бас бөөн шок. Жирэмсэн болсноос хойш манай хүн шөнөдөө шивнээ хийхээ больчихлоо. Би бүүр аргаа бараад...
Өгүүллэг
2025.12.16
Ихэр хүүхэд төрүүлж өгсөн гээд нөхөр машин авч өгөөд...
negdeh
Зохиогч
•
5 мин
Холбоотой нийтлэлүүд
Танд сонирхолтой байж болох бусад нийтлэлүүд
Өгүүллэг
negdeh
6 days ago
Өдөp иpэx туcaм xүү нь өcч xүpгэн axтaй нь aдилxaн бoлcoop...
Altanzul
altanzul
3 days ago
“49 дэх шөнийн сунс”
Өгүүллэг
negdeh
1 week ago
Бaяны aдуу мaлыг янзлaxaac гaднa зaлуу эxнэpийг нь янзлax үүpгийг...
Өгүүллэг
negdeh
1 week ago
Нaйз зaлуу нь эзгүйд xaжууд нь xoёp xүн нөгөө aжлaa xийгээд...
Өгүүллэг
negdeh
1 week ago
Ингэж л нэг шөнийг гуpвaн зaлуутaй ээлжлэн өнгөрүүлсэн минь...
Altanzul
altanzul
6 days ago