Насанд хүрэгчдийн агуулга

Энэхүү нийтлэл нь 18+ насанд хүрэгчдэд зориулсан агуулга агуулж байна.

Та 18-аас дээш насны хүн мөн үү?

Өгүүллэг 2025.12.29

Хожимдож учирсан хоёр энэ мэтээр хэдэн янзаар...

negdeh

negdeh

Зохиогч

5 мин
Хожимдож учирсан хоёр энэ мэтээр хэдэн янзаар...

Гүн нойронд умбаж байсан Сүхбатыг утасны нь адтай чанга дуу цочоон сэрээв. Гэвч өчигдөржин архидсан бие цогцос нь тамиргүйдэн сульджээ. Тиймээс тэр хажуугийн ширээн дээр анивалзан хашгичих утас руугаа тээршаасан маягтай харж хөнжилөө толгой дээгүүрээ нөмөрсөн ч утас нь хорлонтойгоор хангинасаар байлаа. Ямар амьтан ингэж улайран залгадаг байна аа гэж бухимдсан тэрбээр чичирч салганан тэмтчсээр арай гэж утсаа аваад цахиртаж сөөсөн хоолойгоор “Хэн бэ?” гэж дургүйцсэнээ илт илэрхийлэн асуувал утасны цаана хөгжилтэй инээх сонсдон “Хүүе Сүхбат аа амьд уу? Өчигдөр яаж харьсан бэ?” гэх найзын нь дуу хадаж байв. Яаж гэртээ ирсэнээ үл мэдэх Сүхбат “Мэдэхгүй ээ. Нэг л мэдэхэд орон дээрээ хэвтэж байна. Чи хаана байгаа юм бэ? Чадвал шар тайлах юм аваад ир л дээ” гэж хэлбэл найз нь за ч гэсэнгүй, үгүй ч гэсэнгүй утсаа тасалчихаж. Сүхбат буцааж залгая уу гэж бодсон ч нэгжгүй тул яаж ч чадсангүй. Дэмий л хараал тавин хэвтэж байтал хаалганы нь хонх тасхийн дуугарчээ. Бас хэн нь ирдэг байнаа гэж бодсоор арай гэж орноосоо өндийн хаалга руугаа очиж онгойлговол дөнгөж сая утсаар ярьсан найз нь тор дүүрэн юм барьчихсан мөн хоёр хүүхэн дагуулчихсан инээд алдан зогсч байх нь тэр. Түүнийг хараад Сүхбат нүдэндээ итгэсэнгүй. Ялангуяа найзын нь баруун суганд ичингүйрэн наалдах бондгор цагаан хүүхнийг хараад золтой сөхрөөд уначихсангүй. Тэр бол түүний унаган багын хайр Энхчимэг байв. Сүхбат түүний хойноос хөлөө хугартал гүйдэг байсан ч онц сурлагатай хөөрхөн охин Энхчимэг түүнийг огт тоодоггүй байсан билээ. Тэгсээр их сургуульд оров уу үгүй юу багштайгаа сууж Сүхбатын хүсэл мөрөөдлийг тас цохиод удаа ч үгүй сураг чимээ тасран алга болсон юм. Гэтэл одоо гэрийн нь үүдэнд инээд алдан зогсч байдаг. Энхчимэгийг хараад барьц алдан сандарч байгааг анзаарсан найз нь энэ үед “Ариун ариун гэхэд анхны хайр шиг ариухан нь хаана байна” хэмээн дуу аялсаар хаалгыг нь түлхэн ороод зочны өрөөнд нь ханхайтал суужээ. Сүхбат ч шартаж үхэх гэж байснаа ч мартчихсан байдаг чадлаараа бөндөгнөн идээ будаа засан гүйсэн бөгөөд Энхчимэгээс харц салгаж ядан байлаа. Угийн царайлаг Энхчимэг танигдахын аргагүй сайхан хүүхэн болсон байв. Түүнчлэн багын ихэрхүү зан нь ч алга болсон мэт аж. Энэ бүгдийг хормын төдийд анзаарсан Сүхбат ширээнд суув уу үгүй юу түүний бөөрөнд тас наалдан аль болох халуун дотно яриа өрнүүлэх санаатай шүлэнгэтэн зүтгэжээ. Гэвч харамсалтай нь наргиан цэнгээн дөнгөж эхлэв үгүй юу жигтэйхэн амархан согтож юун хүүхэн эргүүлэхтэй манатай юм болсоноо өөрөө мэдсэнгүй.

Урьд шөнийн уусан архи нь гүйцэд гараагүй байсныг хэлэх үү дээр нь хайртай бүсгүйтэйгээ олон жилийн дараа уулзсандаа хөөрөөд яаруухан хэд татсаныг хэлэх үү нэг мэдэхнээ тас үсрээд уначихсан хэвтэж байв. Ам нь хатаж, дотор нь халуу шатан зүрх нь дэлсэх үед арайхийн нүдээ нээж харвал том өрөөнийхөө буйдан дээр хөндлөн хэвтэж байх бөгөөд энд тэндгүй хөглөсөн архи ундааны шилийг хараад ямар ч гэсэн Энхчимэгийг санасан байна. Тэгээд өөрийнхөө тэнэгийг гайхан шогширч нэлээн суугаад хүйтэн юм олж уух санаатай гал тогооныхоо өрөө рүү явж байх замдаа өөрийн эрхгүй цочин зогтусчээ. Түүнээс хэдхэн алхамын зайд эр эм хоёр уухичин аахичин хурьцаж буй чимээ тодоос тод сонсдох нь тэр.

Найз нь Энхчимэгээс гадна нэг хүүхэн дагуулж ирсэнийг энэхэн зуур санасан Сүхбат “Мань хоёр үлдчихээд манай гэрт авалцаж байгаа юм байх даа” хэмээн бодсоор унтлагынхаа өрөө рүү сэм шагайвал хамгийн сайн найз нь хар багаасаа хүсэн мөрөөдөж хайрлаж ирсэн сэтгэлийн нь нандин шүтээн Энхчимэгийг нь оцойтол цохиж байгаа үзэгджээ. Бүр өөрийн нь унтдаг орон дээр нь шүү. Барьц алдаж байдгаараа бухимдсан Сүхбат өөрийн эрхгүй харайн орсон байлаа. Эхээс төрсөнөөрөө энгэр зөрж байсан эр эм хоёр ч түүний бараанаар год үсрэх нь тэр. Сүхбат хэзээ ч ийм аймшигтайгаар уурсан хилэгнэж, мөн ийм ихээр гомдож байсангүй. Тиймээс найзыгаа нэвширтэл балбаад чармай нүцгэн чигээр нь чирэн гаргажээ.

Тэгээд Энхчимэгийг ч гэсэн нүцгэн чигээр нь хөөн гаргах гэтэл тэр...

Үргэлжлэлийг унших

Энэхүү нийтлэл нь төлбөртэй контент юм. Та 2,000₮ төлснөөр бүрэн эхээр нь унших боломжтой.

Хуваалцах
Бүх мэдээ