Насанд хүрэгчдийн агуулга

Энэхүү нийтлэл нь 18+ насанд хүрэгчдэд зориулсан агуулга агуулж байна.

Та 18-аас дээш насны хүн мөн үү?

Өгүүллэг 2026.03.30

Хотын охид бэлэн гэж үнэн юм аа, aазгай хөдөлгөсөн халуухан дамшиг байдаг шүү...

negdeh

negdeh

Зохиогч

5 мин
 Хотын охид бэлэн гэж үнэн юм аа, aазгай хөдөлгөсөн халуухан дамшиг байдаг шүү...

Ганц хүүдээ төрсөн өдрийн бэлэг авахаар Нандин амралтын өглөө эртлэн босож, их дэлгүүрийг зорив. Хүүхдийн тасагт ороход хүн сэлүүхэн ч өрсөн тоглоом, хувцас хунарыг сонжихуйд нүд эрээлжилж толгой эргэм аж. Юу авахаа шийдэж ядан эргэлдэж байтал гэнэт таньдаг царай харагдах нь тэр. Зүрх нь хүчтэй цохилж, нүүр нь халуун оргих шиг болов. Тэр яг дүрээрээ мөн! Яг тулаад ирэхэд нь өөрийн эрхгүй инээмсэглэн толгой дохилоо. Залуу гэлмэн цочих мэт нүд нь томорч, хөмсгөө өргөснөө:

-Хүүе, Нандин уу даа?! Ямар сонин хүн бэ! гэж уулга алдах нь тэр.

Удалгүй тэр хоёр дэлгүүрийн нэг давхарт байх зоогийн газарт тухаллаа. Одоогоос бараг арваад жилийн өмнө Нандин гэх дэрэмгэр шар охинтой танилцсанаа Учрал нэхэн дурсав. Уулын аманд байх аглаг буйд тосгонд ирсэн хотын дэгжин охин чухам л тэр зуны цэцэг, энэ зуны эрвээхэй шиг л байж. Цэцгэн хээтэй, эрвэгэр дэрвэгэр хормойтой эрээн даашинзаар гангарсан шавилхан биетэй охинд залуус хөвгүүд нүд унаган, дэлгүүр хоршоогоор орж гарахад нь шохоорхсон, сонжсон нүдээр дагуулж харна. Нэр шигээ л нандин охин байв. Холбоочин “чогчиго” Ганаагийнд холын хамаатан охин нь зуныхаа амралтаар зочлон ирсэн нь тэр байж. Ажин түжин тосгоны анхайн суух, уйдаж гиюүрсэн залуус Ганаагийнхаар эргэлдэж, хөл хөс салахаа болив.

Учрал энэ бүхнийг алсаас ажиглан тойрч дөлж явах болжээ. Тэр нь охиныг огт шохоорхоогүй гэсэн үг биш. Уулзаж учран таван үг солиогүй мөртөө тэр гоо охиныг бусдаас битүүхэн харамлан, дотроо шатаж явжээ. Бүдүүлэг түрэмгий гэмээр хөдөөх залуусын, баланд шунасан зөгий шиг харцанд ээрэгдэн, алиа марзан, дэл сул үгэнд чих нь алт болсон ч алиг шалиг зангүй Нандин харин хэнд нь ч нүүр тал өгсөнгүй. Тосгоны атаман, “зээх” хочтой Манжиг хотын охинтой үерхэж байгаа тухайгаа тааралдсан болгонд ярьж сайрхах болов. Гахайнх шиг онигор нүдтэй, намхан тагдгар биетэй Манжиг хар тэнхээ сайтай, зодоон нүдээнд хувиа тавихгүй, барилдаж ноцолдохдоо сүрхий, нэг өс санасан хүнээ заавал дийлж байж салдаг зуумхай зантай тул “нохой зээх” хоч авчээ. Хүрэн улаан нүүр, иржгэр шүд нь нохой зээхтэй тун төстэй харагдана. Ер нь аль ч талаараа “нохой зээх” л гэсэн үг. Тосгоныхон зүгээр л “зээх” Манжиг гэнэ. Тосгоны залуус энэ үгэнд эргэлзэж байсан боловч Манжиг тэгж ярьсан хойно тэр бүсгүйд хэн ойртож зүрхлэх билээ. Гэхдээ хотын охин атаман залууд дуртай ч юм билүү гэж бодсон нь ч бий.

Учрал худгаас ус авахаар очихдоо найзуудтайгаа сүүдэрлэн сууж байсан Манжигтай тааралдсан юм. Их хөгжилтэй юм ярьж буй бололтой Манжиг агдганан инээхэд нөгөөдүүл нь дагаж пар пар хөхрөлдөнө. Нөгөө хотын охины тухай ярьж байгаа болов уу гэж бодохоос Учралын нуруугаар өт хорхой арваганан гүйх шиг болжээ. Өөрт нь ямар ч хамааралгүй тэр охиныг битүүхэн харамлаж явна гэдэг тэнэг хэрэг санагдавч яагаад чухам харамлаад байгаагийнхаа учрыг олсонгүй. Хиртэй гараар баримгүй цэцэг цэврүү шиг бүсгүйг “нохой зээх” шавхайтай гутлаараа туучиж байгаа мэт санагдахад зүрх нь базлав. Тосгоны гангачуулын нэг болох цэвэрхэн сайхан царайтай, өндөр гоолиг нуруутай “комиссар” Бааяа хотын охинтой үерхэж байна гэвэл харин ч нэг тоохгүй байх байв. Гэтэл явж явж “нохой зээх”- тэй гэж бодохоос дур нь гутах шиг болов. Ерөөс тэр охинд сэтгэл алдарсандаа ч биш, түүнийг “нохой зээх”-тэй учир ургуулсанд л бачуурч байгаагаа ойлгожээ.

Тэр нэгэн үдэш чогчиго Ганаа,

-Би ойрхон хөдөө явах хэрэг гарлаа, Нандин, манай хоёр хүүхэдтэй ханьтай байж бай!” гэж Учралыг гуйснаас хамаг хэрэг эхэлжээ. Холбоочин Ганаа хөнгөн шингэн биетэй, хурдан түргэн явдалтай, байнга янз бүрийн дуу авиа исгэрч шогширч явдаг болохоор чогчиго хочтой болсон аж.

-За дүү минь залуу улс сайхан хууч хөөрөөд байж бай. Ах нь шөлний хонь дүүрээд гялс давхиад ирнэ гэж чогчиго Ганаа инээмсэглэн хэлээд, бүдүүн улаан эхнэрээ сундлан хуучин муу улаан мотоциклоо пижигнүүлсээр давхин оджээ. Ойр хавийн залуусаас Учралд итгэл хүлээлгэсэнд тэр урамтай байлаа. Ганаагийн тэрсхэн хоёр охин тэрүүхэндээ чимээ шуугиан гаргахгүй тоглоно.

Учрал мөнөөх дотроо харамлаж явсан охинтойгоо нүүр тулан уулзсандаа баахан гэрэвшиж, эхэндээ яриа хөөрөө эвлэхгүй ааг зоог гэсээр зурагт ширтэн суужээ. Ойр зуурын үг солилцон овоо нүүр хагарч суутал гадаа мотоциклийн дуу хадаж хашааны үүдэнд сархийн унтрах, хүмүүс чанга чанга ярилцах дуулдав. Нандин тэр хоёр гайхсан харц чимээгүйхэн солилцоод үүд онгойхыг хүлээн таг чиг болов. Удалгүй зээх Манжиг хоёр дагуултайгаа орж ирэв. Холбоочин Ганааг хөдөө явсан сураг дуулаад ухаан зулаггүй ирсэн байх нь гэж Учрал бодоод нүүр тал өгөхгүйг хичээн зурагт шимтсэн хүн болж жишүү харан суув. Зээх Манжиг дагуулуудтайгаа баруун орон дээр хэлхэлдэн суугаад,

-За, Чогчиго ах маань хаачсан бэ? гэж үл мэдээж болон асуух нь цаанаа л нэг доогтой. Нандин хариу хэлсэнгүй тавагтай идээ барив. Хоёр охин нь ам уралдан:

-Аав ээж хоёр хөдөө явсан. Шөлний хонь аваад орой ирнэ гэсэн гэж зэрэг зэрэг шулганалдав. Зээх Учрал руу хялайн харснаа,

-Уулзъя хөгшөөн, яриа байна гаръя гэв. Учрал дотроо атаманаас сүнсээ зайлтал айсан боловч хотын охины дэргэд хулчийн элэг доог болохгүйн тулд зүрх зоригоо чангалж,-Тэгье л дээ гэж шийдэмгий хэлээд босоход, ямар нэг муу болохыг зөн совингоороо мэдэрсэн Нандин ухасхийн босож Учралын ханцуйнаас шүүрэн гаргахгүй хэмээн зуурав. Ичиж нэрэлхэхдээ дэмий л гараа салгах гэж оролдон,

-Зүгээр ээ, чи санаа зоволтгүй гэж шүд зуун хэлсэн ч Нандин тас зуурсан ханцуйг нь тавьсангүй. Атаман зээх гайхан зэвүүрхэх мэт хэсэг чимээгүй байснаа,

-За гайгүй ээ, чи муу дараа надтай таарна аа гэж шүдээ сийгүүлэн хэлээд, хор шар нь дэвэрч хоёр дагуулаа орхин, түрүүлэн гарсан юм. Хоёр дагуул нь хэсэг маанайн зогссоноо атаман нь мотоциклоо асаах дуулдахад гэрээс ум хумгүй харайлдан гарлаа. Учралын зүрх хүчтэй дэлсэж, гар нь салганан, цээж нь оволзож байв. Нандин тас зуурсан гараа сая л сулруулж уртаар санаа алдан,

-Ямар дээрэлхүү юм бэ. Бүр зүрх амаар гарчих шахлаа гээд цээжээ даран уулга алдав. Тэр орой Манжиг дахиж үзэгдсэнгүй. Учрал нохой зээхийн зуултад орсондоо сэтгэлийн түгшүүрт автсан ч хотын охины өмнө нэр нүүрээ авч гарсандаа бас түүний дур булаам төрхөд татагдан төдхөнөө тайвширч орхив. Чогчиго Ганааг хүлээн ингэс тэгсхийж байтал шөнө дүл болж аав ээжээ хүлээж цөхсөн хоёр охин давсанд яваад өгөв. Учрал Нандин хоёр элдвийг хамж шимэн ярьж суухдаа зугаатай байлаа. Тосгоны үе тэнгийн залуус бараг л толгой дараалан Нандиныг үерхье гэж гуйсан юм байх. Харин атаман зээхийг орж гарах болсноос хойш бүгд дайжин хэлээ залгисан мэт нам жим болжээ. Бүсгүйг огтхон ч тоогоогүй хүн нь Учрал гэнэ. Нандины хүзүү цээжнээс сүрчгийн анхилам сайхан үнэр түгж, тэр гэхийн тэмдэггүй мансууралд автсан Учрал мөрөөрөө налан нуусан бүсгүйн биед зөөлөн хүрч, энхрийлэн байлаа. Зөнгөөрөө учрах гэгч тэр болой. Чогчиго Ганаа тэр шөнөдөө ирсэнгүй.

Тэр өдрөөс хойхно удалгүй худгийн дэргэд зээх Манжигтай таарч, навс нүдүүлсэн боловч урам харилгүй шууд зуун тэсжээ. Хорсол заналаа тайлж, гарынхаа чилээг гайгүй сайн гаргасан зээх Манжиг овоо тайвшрав бололтой ааг амьсгаагаа дарахаар өвдөглөн сууж, өврөө суйлан дүнсэн тамхиа гаргаж бүдүүн гэгч ороон утааг нь шунаглан сороод уужим амьсгаа авч,

-Зээхтэй тэрсэлдвэл яадгийг мэдэж авав уу чи? Дахиж чогчиго Ганаагийнхаар шагайвал турсагыг чинь хуулна гэж мэдээрэй. Миний туслахууд чамайг нүд салгахгүй харуулдана гээд нөгөө хэд рүүгээ толгой дохиход цаадуул нь тохуутай инээлдэнэ. Учрал хувцасныхаа тоос шороог гөвөн, хэгз цохиулсан уруулынхаа цусыг шимэн газар нулимаад эргэж харалгүй шуудхан алхав. Нүүр нь чинэрэн халуу оргино. Тэмтэрч үзэхэд энд тэндгүй овойж товойсон байх нь зээхийн нударга зэгсэн чанга болохын гэрч аж. Манжиг миний аймхай хулчгарыг, намайг яаж гөвшсөнөө Нандинд хөөрцөглөн ярина даа гэж бодохоос дотор нь арзалзан, шүдээ хавирав. Нүүрнийхээ хавдрыг буутал хэд хоног гэрээсээ гаралгүй тэлчилж хэвтэв. Тэгтэл Чогчиго Ганаагийн дүү охиноор Нандин зурвас дамжуулсан байв.

“-Чи яагаад сураг чимээгүй алга болчхов оо???!!! Надад гомдоо юу, эсвэл атаманаас айгаа юу? За за тоглосон юм аа. Үзэгдэхгүй болохоор чинь чамд санаа зовоод...”.

Товчхон үгтэй энэ зурвасын “чамд санаа зовоод” гэсэн үг түүнд жигүүр ургуулах шиг болжээ. Нандин бүсгүйтэй л уулзаж учирч байвал зээх Манжигтай таарах болгондоо зодуулсан ч айж хулчийхгүй шийр заана гэж хатуу шийджээ. Зээх Манжиг нусан чавхтай зууралдах нь атаманы нэр сүрд муу гэж бодсон уу, Учралтай энд тэнд харгасан ч хараагүй юм шиг ажиггүй өнгөрөх боллоо. Зуны цөөхөн хэд хоног Учрал, Нандин хоёр хайрын бал бурамд шандуурч, үүлэн цэнгэлд умбав. Зуны богинохон шөнө шиг амрагласан хоёр...

Үргэлжлэлийг унших

Энэхүү нийтлэл нь төлбөртэй контент юм. Та 2,000₮ төлснөөр бүрэн эхээр нь унших боломжтой.

Хуваалцах
Бүх мэдээ