Altanzul 2026.01.31

Уул усны эзэн савдаг

altanzul

altanzul

Зохиогч

5 мин
Уул усны эзэн савдаг

Уул усны эзэн савдаг

Бид тавуулаа байсан.

Хотын чимээнээс залхаж, “ганц шөнө ууланд хоноё” гэж шийдсэн нь амьдралын минь хамгийн том алдаа байсныг би тэр үед мэдээгүй. Сонгосон газар маань хүмүүсийн тэр бүр очоод байдаггүй, замаас хол, хууччуулын “догшин уул” гэж шивнэлддэг нэгэн хайрхан байлаа.

Орой бүрий болж, уулын сүүдэр уртсаж эхлэхэд салхи гэнэт л өөр болсон. Сэр сэр гэж жихүүдэс хүргэх, чихэнд шивнэх мэт исгэрнэ. Наран “Ямар сонин салхи вэ” гэж хэлэхэд, Бат инээгээд,
— Уул амьсгалж байна ш дээ, — гэж хариулсан.

Тэр үг тоглоом байсан ч уул түүнийг сонссон мэт санагдсан.

Бид майхнаа уулын бэлд барьсан. Тэнд жижиг горхи байсан ч ус нь хачин хар, хөдөлгөөнгүй. Би гараа дүрэх гэтэл өвгөн хүний хоолой шиг сөөнгө дуу хаа нэгтээгээс:
Болих нь дээр…
гэж шивнэхийг сонссон.

Эргэж харахад хэн ч байгаагүй.

Шөнө дунд болж байхад гал гэнэт унтарч, салхи зогссон. Нам гүм. Хэт нам гүм. Тэр үед уулнаас хүнд амьсгаа сонсогдож эхэлсэн. Газраас биш, агаараас. Том амьтан яг дэргэд зогсож байгаа мэт.

Тэнгэр рүү харвал үүлс нэг л тойрог үүсгэн эргэлдэж, яг л биднийг дундаа хавчиж байгаа юм шиг.

Гэнэт горхины ус хөдлөв.

Үргэлжлэлийг унших

Энэхүү нийтлэл нь төлбөртэй контент юм. Та 2,500₮ төлснөөр бүрэн эхээр нь унших боломжтой.

Хуваалцах
Бүх мэдээ