Насанд хүрэгчдийн агуулга

Энэхүү нийтлэл нь 18+ насанд хүрэгчдэд зориулсан агуулга агуулж байна.

Та 18-аас дээш насны хүн мөн үү?

Өгүүллэг2 2026.02.13

зөөлөн алцайлгаад, хөлийнх нь хуруунаас эхлэн үнсэж, алгуурхан дээшилсээр нууцын оронд нь тулан ирэв

Misheel

Misheel

Зохиогч

5 мин
зөөлөн алцайлгаад, хөлийнх нь хуруунаас эхлэн үнсэж, алгуурхан дээшилсээр нууцын оронд нь тулан ирэв

Америк мөрөөдөл, амжилт олзны тухай яриа хүн бүрийн амнаас гардаг ч тэрхүү гялбаатай чимээгүй хотын хөшигний цаана хүний нутгийн хүйтэн салхийг ганцаараа сөрөхөд мэдрэгддэг тэр нэгэн хоосон орон зайг хэн ч ярьдаггүй. Би бол яг л тэр замаар яваа, газар үзэж нүд тайлахын хажуугаар хэдэн төгрөг цуглуулаад ирэх гэсэн мянга мянга залуусын нэг. Гэр бүлийнхнийхээ дэмжлэг, ах эгч нарынхаа илүүчилсэн хэдэн цаасаар дэнчин тавьж ирсэн энэ улсад эхний хэдэн сар хэл нэвтрэлцэхгүй, хөлөө олохгүй хүндхэн байлаа.

Ажил, гэр гэсэн хоёр цэгийн хооронд робот шиг амьдарсаар хагас жил өнгөрөв. Миний амьдардаг хотод Монгол хүн байдаг эсэхийг ч мэдэхгүй, өдөр бүр харь хэлээр ярьж, харь хүмүүстэй инээмсэглэн зөрнө. Гэтэл нэг өдөр бүх зүйл өөрчлөгдсөн юм.

Манай ажлын залуу хүргэлтэд гараад өгөөч гэж гуйв. Хаягийг нь аваад машинтайгаа хэд хэдэн эргэлт хийж явсаар нэгэн өндөр хашаатай, чамин хийцтэй байшингийн гадаа ирлээ. Хаалганы хонх дарсны дараа дотроос нь үйлчлэгчийн хувцастай нэгэн эмэгтэй гарч ирэв. Тэр эмэгтэй хоолны мөнгөө өгөөд захиалгаа аваад эргэх агшинд би яагаад ч юм совин татаж, түүний царайг тогтож харлаа. Нэг л танил, зүрхэнд ойрхон төрх.

Маргааш нь болоход би дотроо "Өнөөдөр дахиад тийшээ явах болов уу?" гэж битүүхэн горьдож байв. Аз болоход нөгөө айл дахиад захиалга өгчээ. Би яаран очиж, нөгөө эмэгтэйг гарч ирэхэд нь тэсэлгүй:

— Чи Монгол уу? гэж асуутал тэр гайхсан шинжтэй над руу харж, ялдамхан инээмсэглээд "Мхн" гэж толгой дохиод оров.

Тэр өдрөөс хойш би Үржээ гэх тэр бүсгүйд яагаад ч юм татагдаж, тэр айл руу хүргэлт хийх бүртээ ганц хоёр үг сольж, бие биенээ таньдаг боллоо. Бид хоёр хүний нутагт ижилхэн тавилангаар, ижилхэн зорилгоор ирсэн учраас бие биенээ ямар ч үггүйгээр ойлгох шиг болдог байв. Удалгүй амралтын өдрөөр метроны буудал дээр 9 цагт уулзахаар тохиролцов.

Үргэлжлэлийг унших

Энэхүү нийтлэл нь төлбөртэй контент юм. Та 2,500₮ төлснөөр бүрэн эхээр нь унших боломжтой.

Хуваалцах
Бүх мэдээ