Насанд хүрэгчдийн агуулга

Энэхүү нийтлэл нь 18+ насанд хүрэгчдэд зориулсан агуулга агуулж байна.

Та 18-аас дээш насны хүн мөн үү?

Өгүүллэг 2025.12.19

Жирэмсэн болоод эцэг нь хэн юм гээд асуухаар нь үхчихсэн гээд хэлчихсэн...

negdeh

negdeh

Зохиогч

5 мин
Жирэмсэн болоод эцэг нь хэн юм гээд асуухаар нь үхчихсэн гээд хэлчихсэн...

Би нөхөр, охиныхоо хамт амьдардаг 22 настай эмэгтэй. 20-тойдоо ээж болж хорвоогийн сайхан бүхнийг мэдэрсэн. Миний хань надаас зургаан насаар ах мундаг залуу бий. Бүх амьдралаа бид хоёртоо л зориулсан хүн байдаг юм. Бид хоёрын хувьд үерхээд жил гаран болоод миний тэсвэргүй, ууртай зангаас болоод салсан юм л даа. Салаад би нэг хэсэгтээ л хичээл хичээл гээд тун завгүй гүйлээ. Нэг мэдсэн сарын тэмдэг маань залрах ёстой хугацаанаасаа 14 хоногоор хоцорчихож за ингээд л дотор харанхуйлаад явчихсан. Тест аваад үзлээ хоёр зураас тухайн үед баярлаад байгаа ч юм шиг айгаад байгаа ч юм шиг сонин байсан. Баттай болгох гээд эход харууллаа тэгсэн за баяр хүргэе ээж болжээ л гэж байна.

Тэгээд л эмнэлэгээс гараад алхаж байхдаа найз залуудаа хэлэх үү болих уу гэж нилээн бодоод заза тас нууя нэгэнт салчихаад би жирэмсэн гэвэл итгэхгүй биз гэж бодоод өнгөрлөө. Аав ээжээсээ ч нуусан. Өрх дээрээ очоод дэвтрээ нээлгэчихээд хичээлээ таслаад хяналтандаа орчихлоо, хяналтанд ороод явж байхдаа эхнэр нөхрүүдийг хараад гол зураад л суудаг байлаа.

Тэгээд 3 сар өнгөрлөө би ч аав ээж хамаатан найз нөхдөөсөө тас нуусан хэвээрээ даруулга зүүгээд л гүйгээд байдаг байлаа. Нэг өдөр чи ээжээсээ юм нуугаагүй биз гээд ээж асууж байна үгүй яасан гэсэн биений юм чинь хэзээ ирсэн бэ гэж байна. Тэгсэн би шууд л уйлчихсан эцэг нь байгаа юу л гэж байна байхгүй ээ л гэсэн тэгээд аавыг дуудаад охин чинь жирэмсэн болсон байна гээд хэлсэн. Би бүр айгаад сууж байсан чинь аав минь нүдэндээ нулимстай ирээд үнсээд л аав нь өвөө болж байгаа юм байна гэдэг юм.

Ингээд гэрийхнээсээ нуух хэрэггүй болсон. Энэ явдлаас долоо хоногийн дараа дэлгүүр хэсэж яваад найз залуутайгаа таарваа. Хараагүй юм шиг өнгөрөх гэсэн хүүе сайн уу л гээд хүрээд ирлээ. Өө сайн сайн уу гээд жаахан юм яриад зогссон чинь чиний гэдэс яагаад бондойчхоов юм гэж байна. Өө би жирэмсэншдээ гээд хэлчихлээ.

Өө тиймүү хүнтэй сууж байгаа юм уу, ямар хурдан юм хоёулаа салаад хэдхэн сар л болж байнашдээ л гэж байна. Харин тиймээ хэдэн сарын өмнө эцэг нь vxчихсэн гээд л аваад хаясан, айн гээд сонин болохоор нь заза найз нь явлаа дараа таарна биз гээд явсан. Дөрөв хоногийн дараа фейсбүүкд минь найзын хүсэлт ирж байна харсан чинь найз залуу маань намайг блокоосоо гаргаад хүсэлт явуулжээ.

Би ч авсангүй хэд хонуулчихлаа, чат ирж байна уншсан чинь найз залуу маань хоёулаа сайхан амьдарнаа гээд бичиж, би нүдэндээ ч итгээгүй дахин дахин уншаад л. Тэгээд утас дугараад авсан чинь уучлаарай би амилчихлаа хорвоод мэндлэх үр та хоёрынхоо төлөө хичээнээ...

Үргэлжлэлийг унших

Энэхүү нийтлэл нь төлбөртэй контент юм. Та 2,000₮ төлснөөр бүрэн эхээр нь унших боломжтой.

Хуваалцах
Бүх мэдээ