Эмэгтэй хүн тэр тусмаа нас бие гүйцсэн бүсгүй хүн таван жил эр хүнтэй ойртохгүй явна гэдэг огт утгагүй хэрэг шуу дээ. Надтай нэг өрөөнд байсан охины нөхөр болох найз зәлуу нь халхад байсан юм. Өдөр болгон шахуу л найз болох залуудаа захидал бичнэ. Хаашаа ч гарахгүй, хэнтэй ч нийлэхгүй,
үргэлж л тэр залуугаа санааширч мөрөөднө. Нөгөехөес нь захидал ирэхгүй бол санаагаар унаж гутарч орхино. Хүн ингэж өөрийгөө ганцаардуулж сэтгэлээр унаж байхын хэрэг юу байна аа. Хэндээ, юугаа хадгална гэж эрэгтэй хүнтэй унтахаас татгалзаж хайран сайхан залуу насаа алдана вә гэж би хувьдаа харамсан боддог юм. Зөвхөн хайртай хүндээ л охин биеэ өгч онгон хальсаа хөндүүлнэ гэж ярьж байгаа зарим охидууд надад Европын сүм хийдээр хүмүүжсэн гэлэнмаа нарын уйтгарт төрхийг санагдуулдаг.
Миний хувьд хүнтэй сууж хүүхэд гаргахаасаа өмнө хүнтэй зөв сайхан унтаж сурнә гэдэг бол сексийн соёлд суралцаж байгаа хэрэг л гэж санадаг. Нөхөртэй болчихоод дараа нь сексийн соёлд суралцана гэдэг бол том алдаа. Сексийн соёлд емнө нь суралцаж чадаагүйгээс олон эмэгтэй нехертөө гологдож хаягдаж байдаг гэж би боддог. Гэхдээ миний энә үзэл танд буруу санагдан таны дургүйг хүргэж байж ч мэднэ. Ямар боловч би өөрийн бодол өөртөө зөв гэж л боддог.
Одоо хойно сурч байсан яриандаа эргән оръё. Хойно сурч байхад төрсен өдөр, үндэсний баяр, элдэв ой, тэмдэглэлт өдөр гээд наргиж цэнгэх шалтгаан шалтаг мундахгүй. Зав л гарвал ууж наргина. Энә бүхэн заримдаа сексийн бал бурмыг амсах аятай боломжийг бүрдүүлж өгдөг байв. Би ийм үеэр өөртөө таалагдсан залууг яаж ийгээд л олж дөнгөдөг байв.
Халамцуу загас наадуулахад ер бусын тачаангүй бас амттай байдаг. ЁСТОЙ Л бие, биеэ урж тасдах нь холгүй янаглаж мунаглах хэчнээн сайхан байдгийг үгээр ч илэрхийлэхийн аргагүй. Энә утгаараа архи бол сэрэл тачаалыг өдеөх сайн талтай гэж би үздэг. Гэхдээ архийг секс хийхэд амттай болгох тэр л хэмжээнд хэрэглэх нь чухал. Ухаанаа алдтал уух юм бол утга учраа алдана.