Тэр жил найзтайгаа Эрээн орсон юм. Чухам л зээл гэдгээр нь орно гээд, хувцас хунар бөөнөөр нь аваад нугалж, хугалж зарахаар төлөвлөж, хоёул хоёр хоёр сая төгрөг солиулаад, салтайндаа хийх нь холгүй л явж гарсан даа. Замын-Үүдээс хил орох хүртэл зөвшөөрөлтэй тэрэг хүлээгээд, оочер дараалалтай ордог юм байна лээ. Тэндхийн уур амьсгал нь өөр. Хүмүүсийн нүд нэг л сонин, яарч байгаа хэрнээ хаашаа ч юм төөрсөн мэт.
Пэээ, Гончиг сум минь… Амьдралдаа тийм их 69-ийг анх удаа л нэг дор харсан. Замын хажууд, тоос шороо дунд, төмөр тор шиг эгнэсэн машинууд мөргөлдөж тоглонгоо мөнгө олдог юм билээ. Хүн л юм хойно, таван цаас татаад суучих гээд хэдийн хоёр машин сольсоор байтал нэг ах, нэг хүү хоёртой таарлаа. Хэл ам гэж айхтар. Эцэг нь төөрсөн хоёр хүүгээ олоод байгаа юм шиг, эсвэл биднийг тэдний хэн нэгэнтэй андуурсан ч юм шиг.
Машинд нь бөгсөө тавихын завдалгүй “Наад хаалга чинь хаагдахгүй шүү, бариад яваарай миний дүү” гээд инээгээд, түсс түсс гэж доргиулсаар хөдөлсөн. Зам зуур харж байхад, тэндхийн хүмүүсийн инээмсэглэл нь хүртэл нэг л хоосон. Инээж байгаа мөртлөө нүд нь огт инээхгүй……..