Насанд хүрэгчдийн агуулга

Энэхүү нийтлэл нь 18+ насанд хүрэгчдэд зориулсан агуулга агуулж байна.

Та 18-аас дээш насны хүн мөн үү?

Өгүүллэг 2025.12.22

Эхнэр маань 10 жилийн эрэгтэй найзуудтайгаа саун хүртэл ордог...

negdeh

negdeh

Зохиогч

5 мин
Эхнэр маань 10 жилийн эрэгтэй найзуудтайгаа саун хүртэл ордог...

Би 32 нacтай жирийн нэг залyy. Эxнэр маань иx цapaйлаг зaлyycын яpьдагаар гyнхсан сайxaн хүүхэн. Би түүндээ мaш их хайртай бас их итгэдэг бaйлаа. Гэр бүл болcoн xoйно хэpүүл уpуул байлгүй л яахав. Эдгээрт нь миний ч буpуу байгаа. Гэxдээ би буcaд эрчүүд шиг ганц yдаа ч шaлиглаж өөр эмэгтэй гэж явcaнгүй. Эxнэр мaaнь 4 жилийн өмнө албaн тyшaaл дэвшиж дан эрчүүдтэй xэлтэст aжилд opж тэp үеэс л эхэлж ааш зан нь aaжим аажимaap өөpчлөгдөж байгааг би мэдэpч эxэлсэн...

Эхнэр маань 4 жилийн өмнө албан тушаал ахиж дан эрчүүдтэй хэлтэст ажилд орж тэр үеэс л эхэлж ааш зан нь аажим аажимаар өөрчлөгдөж байгааг би мэдэрч эхэлсэн Би өөрөө гадуур дотуур явах дургүй, шоу цэнгээн гэж юу байдгийг ч мэдэхгүй, түүнд гар хүрэх нь битгий хэл гэрлүүгээ coгтуу орж apxи ууж агсам тавьж үзэж байгаагүй. Аав минь намайг багад аpxийг хэтэртлээ ууж гэрийхэндээ агсам coгтуу тавьдаг байсан учир хар багаасаа энэ бүгдийг жигшиж өссөн нэгэн.

Ажил тарсан л бол би гэрлүүгээ яарч гэртээ байх дуртай гэр амьтай хүн. Харин тэр хүн тэс хөндлөн хүн. Ажлын залуусын, бүсгүйчүүдийн төрсөн өдөр, хүлээн авалт, арван жилийн уулзалт, багын найзуудын уулзалт, их сургуулийн найз нарын шоу гээд тиймэрхүү зүйлд маш их ач холбогдол өгнө. Тав дахь өдөр дөхөхөөр миний яс хавталзаж за бас ямар залуугийн төрсөн өдөрт явах бол эсвэл ямар нэгэн арга хэмжээ шоутай болов уу гэхээс дургүй хүрнэ.

Нэгэнт гэр бүл зохиосон бол хэн хэнээ хүндлээд зарим онцын шаардлалагүй зүйлст бол явахгүй байж болно шүү дээ. Би өөрөө спортлог хүн. Гэтэл манай хүн бас л надаас тэс өөр. Найман жил амьдрахад ганц ч удаа хамт боулинг тогльё хамт усанд сэлье гэж гуйхаар огт зөвшөөрч байгаагүй. Чи мөнгөгүй бас машингүй байж би яаж ийш тийшээ явах юм гэж намайгаа гомдоож байсан. Харин ажлынхаа залуустай бол хамт уул хадаар зугаалж тэр ч бүү хэл арван жилийн эрэгтэй найзуудтайгаа саунд орж байсан удаа ч байдаг.

Ямар ч том зориг, ямар ч хамаа намаагүй амьдрал гэхээрээ тийм байдаг байна. Мэдэхгүй юм даа. Өөрөө тэгэж явж үзээгүй мэдэхгүй болохоор үнэхээр ойлгохгүй юм. Нийлж наргиж цэнгэдэг залуусыг нь би мэднэ, миний нүдээр бол нэг л их ам болсон том том ярьсан хүмүүс байдаг. Манай хүн тэр үг үйлдэл бүхэнд нь итгээд инээж хөгжилдэж явах нь сайхан байдаг юм уу гэлтэй л байдаг. Гэр бүл зохиож үзээгүй, эхнэр хүүхэдгүй тийм залуустай би юу ярих билээ. Мэдээж энэ бүхний дараа үл ойлгогдох үйлдүүдэд нь би түүнийг хардаж эхэлсэн. Амар тайван амьдрал минь өөрийн мэдэгүй л хардалт болж хувирсан. Тэнэг хүн шиг дуугүй байж чадахгүй мэдээж ганц, хоёр хатуу үг чулуудна.

Тэр бүрт нь надад хариу болгож чи тэгвэл ахиухан мөнгө олоод хүний доор оролгүй яваач би чиний мөнгөөр гадуур зугаалаагүй өөрийнхөө цалингаар болгож байна, ер нь чиний хэрэг алга салвал салъя гэдэг болсон. Хадмууд маань ч миний нүүрэн дээр -Эхнэрээсээ бага цалинтай нөхөр гэж юу байдаг юм, ингэж амьдарсанаас салсан нь дээр гэж хэлж байлаа. Ингээд л эхнэр маань...

Үргэлжлэлийг унших

Энэхүү нийтлэл нь төлбөртэй контент юм. Та 2,000₮ төлснөөр бүрэн эхээр нь унших боломжтой.

Хуваалцах
Бүх мэдээ