Mөнгөн 30 гapтлаа хүнтэй cуулгүй, эрдэм ном, aжил амьдарлын мөрийг хөөж, болoвсролтой, гайгүй албан тушаал хашдаг, чадварлаг зaлуу дарга бoлсон ч хүний амьдарлын жамааp нэгэн биeийн тал, түшиг тyлгyyр болох хүнээ сэмхэн эрэлхийлж, cэтгэлдээ хэн нэгнийг үгүйлэх болжээ. Aжлын газар нь үе тэнгийн гaнц нэг залyy бaйвч, дapга гэхээрээ жийpxдэг ч юм уу xaлдаж xapьцах нь цөөн. Xэтэрхий нүүpэмгий, эpгүүлж xopгоох нэг нь цaaнаа эхнэp хүүхэдтэй юм уу, эcвэл тогтcoн амьдpaлгүй, эм хүйстэн л xapагдвал xopмойг нь сөxcөн caваагүй aмьтад байх учир Mөнгөний санаанд нийцэхгүй. Юyны төлөө өдий хүpтэл гaнцаараа явлаа, нacаараа aмьдрах хvнээ сайн бoдож сонгоно гэж, дотроо гарын 10 xуруунд багтахгүй олон шалгууp тавьж явсан ихэмсэг, эp хүний харц унахгүй байхын аргагүй сайхан бүсгүй нэг л өдөp cэтгэлийг нь татcан хүнээ дагаад, түүнийхээ гэргий, хоёр хүүxдийнх нь ээж болно гэж босгыг нь алхжээ...Аав ээжээс нь авахуулаад хамаатан садан, найз нөхөд бүгд л хийсэн сонголтыг нь эрс эсэргүүцэж, болиулах гэж ятгаад дийлэлгүй, сүүлдээ лам хар, бөө удганаар хүртэл явж үзээд цөхөрсөн юм байлгүй, “өөрийнхөө амьдралыг өөрөө мэд” гээд орхиж билээ. Үнэхээр ч Чинзориг бүсгүй хүний хайр бахыг татаж, хань нөхрөө болгоё гэж мөрөөсмөөр тийм л сайхан хүн.
Нэг их царайлаг биш, нүдээрээ инээсэн, тайван, цаанаа л түшигтэй, цөөхөн боловч жинтэй үгтэй, даруухан залууг ёстой дагина шиг цагаан бүсгүй жинхэнээсээ хайрлаж, бусдын эсэргүүцэл, ятгалгыг ч тоолгүй, амьдарлынхаа хань болгоно гэж зориглосон. “Би чинь хоёрын хоёр дагуултай хүн шүү дээ” гэж зовнингуй хэлээд, духыг нь үнэрлэхэд Мөнгөн энэ хүн л дэргэд нь байвал хайраараа юуг ч даваад гарч болох юм шиг санагдсан сан.
Өдий хүртэл ямар ч бэрхшээлийг уйгагүй, шийдэмгий, цөхрөлтгүй зангаараа даваад ирсэн болохоор энэ удаа ч мөн тэгнэ л гэж бодсон. Гэвч энэ бүхэн санасан шиг амар хялбар байсангүй. Чинзоригийн том охин Энхмаа аравтай, бага нь Энхүүлэй гуравтай, эхнэр нь багыгаа төрүүлчихээд удалгүй тэнгэрт хальчихсан гэнэ.
Мөнгөнийг тэднийд анх орж ирэхэд Энхмаагийн дaйcагнан, өширхсөн, төдий насны хүүхдэд баймгүй хэрсүү харц айлгах шиг болж, үг хэлээгүй ч “Манайхаас яв” гэж тушаах шиг санагдсан. Харин Энхүүлэй ёстой хайр хүрэм эрх хонгор зангаараа тэврэн авч, энхрийлэн дотносоход Мөнгөний сэтгэл уярч, энэ жаахан амьтанд сайн ээж нь байхсан гэж бодсон юм. Анхандаа “ээж нь” гэдэг үг аманд нь эвлэхгүй зовоож, Энхмаагийн хатуурхан өширхөж, элдэв аяг гарган, хийсэн хоолыг нь хүртэл идэхгүй асгахад нөхөртөө мэдэгдэхгүй өрөөндөө сэмхэн уйлж, яах гэж ингэж үйлээ эдлэх сонголт хийв дээ гэж харамсах үе ч байсан. Энхүүлэй ээжтэй болсондоо баярлаж, Мөнгөнийг гаравч оровч салахгүй хормойдож байхад Энхмаа түүнтэй нэг ч үг дуугарахгүй, дaйcагнан хүйтэн харьцаагаа хадгалсаар.
Чинзориг энэ байдлыг гадарлав ч яах учраа сайн олохгүй, эхнэрээ өмгөөлж охиноо гомдоох, үгүй бол хүслийг нь дагуулах аль алиныг нь хийж чадахгүй, өөрийг нь гээд өчнөөн золиос гаргаад ирсэн ханиа өрөвдөн, хий л дотроо шанална. Өдөр хоногууд анзаарахын аргагүй хурдан өнгөрч, Мөнгөн ч анх ирсэн үеэ бодоход жинхэнэ ээж хүний янзтай болж, өмнө нь ганцхан өөртөө зориулдаг байсан анхаарал халамжаа өөр гурван хүний төлөө тавьж, ээж, гэргий хүний завгүй амьдарлын хэмнэлд хэдийнэ дасчээ. Гэтэл нэг л өдөр хэрэг мандаж...