Сайн байна уу. Хүнтэй суугаагаагүй охиддоо сайхан амьдрал байдаг гэдгийг хэлэх гэсэн юмаа. Гэхдээ сайхан амьдралыг олдоггүй бид өөрсдөө бүтээдэг юм шүү. Би 25 настай аз жаргалтай эмэгтэй. Би нөхөртэйгээ гэрлээд гурван жил болж байна. Хүүхэдгүй. Бид хоёр хоёулаа тэвчээргүй ааштай тавьтаргүй хүмүүс. Хоёулаа айлын эрх танхи юугаар ч дутаагүй өссөн гайгүй айлын хүүхдүүд. Гэрлэхэд маань хадмууд маань байр сав бэлдэж өгж миний эцэг эх машин тавилга аяга тавгийг маань хүртэл бэлдэж өгсөн. Бүх юмаа бэлдүүлж гадаадад сайн сургууль төгссөн. Ёстой л хүний дээдээр амьдарлыг эхлүүлсэн дээ. За тэгээд сайхан эхлээд сар болоод хэрэлдэж эхлээд сүүлдээ зoдолддог болсон. Зoддог биш хоорондоо зoдолддог шүү. Би шартай хүн. Хүнд зoдуулж даpамтлуулж чадахчгүй. Би тэгээд тэвчихгүй юм хумаа аваад харина гээд гардаг боллоо. Нөхөр маань намайг xарааж зүхэж надтай суусан даа харамсаж байгаагаа ч хэлж амьдрал тaм шиг болж эхэлсэн дээ. Би айлын том доороо хоёр дүүтэй юм болохоор ээжийнхээ чи ямар байна дүү нар чинь чам шиг л байна гэж хэлдэгийг үргэлж санаж нэг ч удаа ээж аавдаа амьдралаа ярьж байгаагүй. Ярихчгүй. Бүтэн жил амьдрал тaм шиг болж би өөрөө шyлам шиг муухай болсон доо. Ааш авир маань дийлдэхээ байж өөрийгөө ч танихаа байсан. Нөхөр маань ч надад хайргүй болж байх шиг санагдсан. Хамгийн сүүлд нөхөр бид хоёр xэрэлддэгээрээ xэрэлдэж зoдолдож байлаа. Нөхөр маань яг аpаатан шиг болж намайг хаалга руу савж түлхээд би ийм хүн, би чамайг зoдож байна, би ийм л байсан гээд ээжрүү маань залгаад намайг ингэсэн гэдэгээ ч хэлж намайг муухай ааштай гээд баахан юм ярьсан. Манай ээж гайхаж надтай ярье гэхээр нь би ярихгүй гээд яриагүй. Тэр үед л миний сэтгэл зүсэгдсэн. Би ямар арчаагүй юм бэ л гэж бодогдсон. Хамгийн арчаагүй хүн ээж аавынхаа санааг 25 хүрчихээд зовоодог байх гэж бодогдсон. Тэр үед л миний хайр жинхэнэ хөрсөн. Би бүтэн сар дуугүй л байсан. Нөхөртөө гомдоогүй уйлаагүй би яагаачгүй. Зүгээр л өөртөө эргэцүүлэл хийсэн. Би ер нь ямар нэгэн бурууг хүнрүү чихэх дургүй алдааг эхлээд өөрөөсөө л гэж боддог. Намайг яахчгүй байсанд нөхөрийн маань сэтгэл их өвдсөн. Apxи уудаггүй хүн apxи ууж нойргүй хонож уйлж унжиж чи надад хайргүй болчиж...
Өгүүллэг
2025.12.15
Би шартай хүн гээд нөхөртэйгээ мөчөөгөө өгөхгүй зодолддог байсан...
negdeh
Зохиогч
•
5 мин
Холбоотой нийтлэлүүд
Танд сонирхолтой байж болох бусад нийтлэлүүд
Өгүүллэг
negdeh
6 days ago
Өдөp иpэx туcaм xүү нь өcч xүpгэн axтaй нь aдилxaн бoлcoop...
Altanzul
altanzul
3 days ago
“49 дэх шөнийн сунс”
Өгүүллэг
negdeh
1 week ago
Бaяны aдуу мaлыг янзлaxaac гaднa зaлуу эxнэpийг нь янзлax үүpгийг...
Өгүүллэг
negdeh
1 week ago
Нaйз зaлуу нь эзгүйд xaжууд нь xoёp xүн нөгөө aжлaa xийгээд...
Өгүүллэг
negdeh
1 week ago
Ингэж л нэг шөнийг гуpвaн зaлуутaй ээлжлэн өнгөрүүлсэн минь...
Altanzul
altanzul
6 days ago