Хорь гаруй насны зүс таних залуу аавтайгаа хамт алхаж байснаа аавынхаа ар нуруулуу лүгхийтэл цохьчихоод яваад өглөө. Хөөрхий аав нь толгойгоо барин хэсэг зогссоноо түрийвчээ дэлгэн харсанаа хүүгийнхээ араас дуудах юм. Бодвол мөнгө нэхэж л уурласан байх даа! Ёстой л өмнөөс нь ар нуруу зүрх хоёр шархирч өвдөх шиг боллоо. Барьж аваад зoдчихмоор л санагдлаа. Өөрийн хүүхэд байсан бол нэг сайн хашраагаад өгмөөр л байлаа. Үүнийг хараад Ажаагаа /аавыгаа тэгж дууддаг байсан/ их саналаа. Тэр ахыг ч өрөвдөж л байлаа. Магадгүй тэр залуу энэ нийтлэлийг харж байгаа бол Чи дэндүү тэнэг байна шүү! Аав гэдэг ахиж олддоггүй нөмөр нөөлөг байдаг юм. ХАЙРЛА Л ДАА л гэж хэлмээр байна! Тэр залуу намайг таньж байгаа!!! Би чамтай зөрөхдөө их муухай харсан! Чи санаж байгаа!!! Өөр би яах ч билээ! Би айлын ганц өргөмөл охин. Намайг долоон настай байхад ээж минь өөд болж Ажаа минь ханьгүй, би ээжгүй 43 жил аавтайгаа амьдарсан. Гэхдээ Ажаа минь ханьтай болох боломж байсаан! Намайг 9 настай байхад нутгийн нэг сайхан эгч манайхаар орж гарч Ажаа бид хоёрын хоолыг хийчихээд хиртэй хувцасыг минь угаачихаад явдаг байлаа. Ажаа маань түүнийг ирэхээр нэг л ер бусын сайхан зантай хөнгөн шингэн болдог байсныг одоо ч би санадаг. Харин миний сэтгэлээс ээж минь гарахгүй тэр эгчийг бүтүүхэндээ үзэн яддаг байлаа. Нэг удаа Ажаа маань Миний охиоон! Хоёулаа ээжтэй болъё! Энэ ирээд байгаа эгчтэйгээ гурвуулаа амьдарья тэгэх үү гэхэд би гэдэг тэнэг амьтан учиргүй уурлаж -Үгүй! Үгүй! би тэгвэл та хоёртой амьдрахгүй! Та өөрөө энэ эгчтэйгээ амьдар! Би явлаа! гээд нүдээ бөлцийтөл уйлж аавыгаа зовоосон юмдаг. Тэр өдрөөс хойш тэр эгч манайд ирээгүй ээ! Ажаа маань ч энэ тухай дахиж дурсаагүй. Тэгэхэд Ажаа 64 настай байсан. Ингэж би Ажаагийнхаа сэтгэлийг хөг, даль жигүүрийг хугалж, цайгаа хуваагаад уух ханьгүй 30 гаруй жил амьдаар нь хатаасан хүн дээ! Түүнээс хойш Ажаа маань намайг хөтлөхдөө хөтлөж үүрэхдээ үүрсээр 30 жилийг ардаа орхисон байсан. Ажаа шагай сайхан харвана. Хаана шагайн тойром болно тэнд намайг дагуулаад л явдаг байсан. Бас болоогүй ээ би ах нарт, майханыхандаа хоол ундыг нь хийж өгөөд 20 төгрөг авна тэр үед бол их мөнгө шүү дээ. Шагайн тойром тэр үед байгалийн хамгийн үзэсгэлэнт газар болдог байлаа. Шагайн харваа эхлэхээр хүүхдүүд уул хадаар зугаална. Өндөр хадан дээр суугаад доошоо харахад хонхор тэр чигээрээ цэцэг ургаад хонов уу гэлтэй эрээн майханууд асарлаатай байдагсан. Тэндээс уухайн түрлэг уул ус дамжин хангинаж олон сайхан ах нар Хашлага сумаа бариад гал галд зочлон байх нь наадам болж байгаа юу гэлтэй өнгөлөг сайхан санагддаг байлаа. Магадгүй тэр уухайн түрлэг намайг номонд, дуу хууранд урин дуудаж, уяраан тайвшруулж, хүсэл мөрөөдөлд минь хөтөлж байсан ч байж болох юм. Одоо нэг шагайн сайхан тойром зохион байгуулчих юмсан л гэж бодож явна. Миний Ажаа маш нямбай, худлаа хэлнэ гэж огт байхгүй, санхүүгийн тооцоон дээр бол Мэргэшсэн НЯ-БО л гэсэн үг. Бүх юм төлөвлөгөөтэй, Хуримтлалтай байдаг байлаа. Авдранд 12 мөнгөний дэвтрийн завсар “Хоол ундны мөнгө”, “Нүүрс түлээний мөнгө,” “Яарсан үед хэрэглэх мөнгө” “Эм авах мөнгө” гээд л бүгдийг бичээд хадгалдаг байсан гээд бод доо! Хааяа тэр мөнгөнөөс нь шомбодоод баригданаа...
Өгүүллэг
2025.12.16
Аавыгаа эхнэр авахуулахгүй гээд 30 жил амьдаар нь хатаасан даа...
negdeh
Зохиогч
•
5 мин
Холбоотой нийтлэлүүд
Танд сонирхолтой байж болох бусад нийтлэлүүд
Өгүүллэг
negdeh
6 days ago
Өдөp иpэx туcaм xүү нь өcч xүpгэн axтaй нь aдилxaн бoлcoop...
Altanzul
altanzul
3 days ago
“49 дэх шөнийн сунс”
Өгүүллэг
negdeh
1 week ago
Бaяны aдуу мaлыг янзлaxaac гaднa зaлуу эxнэpийг нь янзлax үүpгийг...
Өгүүллэг
negdeh
1 week ago
Нaйз зaлуу нь эзгүйд xaжууд нь xoёp xүн нөгөө aжлaa xийгээд...
Өгүүллэг
negdeh
1 week ago
Ингэж л нэг шөнийг гуpвaн зaлуутaй ээлжлэн өнгөрүүлсэн минь...
Altanzul
altanzul
6 days ago