Зах зээлийн нийгэмд шилжих тэр хүндхэн үед хүнтэй сууж хүүхэд төрүүлж хадмынд очиж билээ. Хадмынх таван хүүхэдтэй бүгд тэр үед гэрлэж хүүхэдтэй болцгоосон. Нэг нь л холхон амьдардаг. Бусад нь ээж аавтайгаа нэг хашаанд хоёр гэр, нэг байшинд байдаг ч хамтдаа хооллодог байж билээ. Хоол хүнс ховор картын талханд явсан хүн үд өнгөрч ирнэ. Шинэхэн бэр, залуу ээж хүүхэдтэйгээ ноцолдож байх хооронд л заримдаа хоолны ширээ хоосон болох үе ч байдагсан. Хөршийн хүний тортой хүнснээс горьдож xөxөө хавдуулж уйлж байсан. Хадам ахаас түрүүлж хоолоо идэх гэж байгаад хоолойгоо халуун хоолонд түлж байсан зэрэг тэр үедээ хүндхэн явдал ч одоо бодоход хоолноос болж байсан хөгтэй дурсамж юм. Ховдог гэж битгий шоолоорой. Хүндхэн цаг үеийн xөxүүл ээж шүү дээ кк. Анхны хүүгээ 3 сар 15 хоногтойд өөрийн эгчийнд зочилж очиход гэр бүлийн зураг авахуулж мөн хүүгийн минь зургийг томоор авахуулж өгсөн юм. Тэр зургаар хүүдээ альбом нээж нас нэмж том болж байгаа үеийн зургуудаар нь нэмж баяжуулж байлаа. Амьдрал үргэлжилсээр гурван жилийн дараа гэхэд өөрийн гэсэн хашаа байшинтай болж охиноо төрүүллээ. Нөхөр цомхотголд ороод ажилгүй би хүүхэд төрүүлээд гэрт санхүүгийн хувьд хүндхэн л байлаа. Охин минь 3 сар 15 хоногтой боллоо. Зургийг нь авахуулна мөнгө олох хэрэгтэй байна гэсээр байгаад нөхөр маань мөнгөний эрэлд гарлаа. Нөхөр л нүүрс түлээгээ оруулж бэлдэж өгдөг байсан юм. Тэр өдөр охиноо унтуулчихаад нүүрсний хувин хоосон харагдахаар нь толгойгоо боогоод нүүрсний пинд ортол боодолтой номнууд байна. Задлаад үзтэл бүгд шинэ хэд хэдийг гэрт оруулаад ирлээ. Орой нь нөхөр мөнгө олсонгүй гээд ирлээ. Энэ ном ямар учиртай хэнийх юм гэтэл хөдөөний номын дэлгүүр татан буугдаад хотод цаасанд ч болов тушаах гэтэл авах газар ч алга, галаа түлэхгүй юу гээд садангийн хүн орхисон гэнээ. Хотын гудамжинд хуучин ном зардаг юм байналээ. Ийм сайхан шинэ номыг авч л таараа гэж ярилцаад номоо оруулж ирээд авах байх гэснийг нь цүнхэлж бэлдлээ. Өглөө нь охиноо өлгийдөөд...
Өгүүллэг
2025.12.25
Хүүхэд төрүүлээд нялх биетэй байхад нөхөр ажлаасаа халагдаад...
negdeh
Зохиогч
•
5 мин
Үргэлжлэлийг унших
Энэхүү нийтлэл нь төлбөртэй контент юм. Та 2,000₮ төлснөөр бүрэн эхээр нь унших боломжтой.
Холбоотой нийтлэлүүд
Танд сонирхолтой байж болох бусад нийтлэлүүд
Өгүүллэг
negdeh
3 months ago
Жаргалаа 40 дөхсөн гэхэд үнэхээр сайхан бүсгүй, бараг л миний үе гэж...
Өгүүллэг
negdeh
3 months ago
Траншейндаа тасарч унтаад Сан Франциско хотод сэрсэн эр...
Өгүүллэг
negdeh
1 month ago
Боссын эхнэр жoлooч Бaтaaгийн нөгөөхийг xapaaд шoк...
Altanzul
altanzul
6 days ago
“Бөө залуу манай хаалгыг тогшсон тэр өглөө…”
Altanzul
altanzul
4 days ago
Түүний үлдээсэн захидал....
Өгүүллэг
negdeh
4 weeks ago