Нэгэн үдшээр танилцах аппликэйшнээр Анираа гэх бүсгүйтэй танилцсан юм. Профайл зураг дээрээ тэр үнэхээр дур булаам, ялдам харагдана. Том алаг нүд, нааш гэсэн инээмсэглэл, тэгээд эмэгтэйлэг байдал нь намайг шууд л татсан. Бид хэд хоног тасралтгүй чатлалаа. Тэр их боловсролтой, ярианы баялаг сайтай, бас бага зэрэг нууцлаг нэгэн байв.
Тэр орой бид уулзахаар тохиров. Хотын төвийн нэгэн тохилог караоке-бааранд уулзсан юм. Анираа яг л зураг дээрх шигээ, магадгүй түүнээс ч илүү хөөрхөн байлаа. Нарийнхан бэлхүүс, урт шулуун үс, нууцлаг зөөлөн хоолой... Би өөрийгөө үнэхээр азтай залуу байна даа гэж дотроо баярлаж суув. Бид хэдэн хундага дарс ууж, амьдрал, ажил төрөл, ер тэгээд бүх л зүйлийн талаар ярилцаж суусаар цаг хэд болсныг ч анзаарсангүй.
Оройн 11 цаг өнгөрч байхад Анираа миний гарнаас зөөлөн атгаад, нүд рүү минь эгцлэн харав.
— Энд дэндүү шуугиантай байна. Хоёулаа арай нам гүм газар очвол ямар вэ? гэж тэр шивнэх шахам хэллээ.
Миний дотор гэнэт халуу оргиод л явчихсан. Түүний харцанд нэг тийм өдөөн хатгасан, бас ямар нэг зүйл хүлээсэн шинж байв. Би эргэлзсэнгүй. Ойролцоох нэгэн зочид буудлын өрөөг захиалж, бид тийшээ зүглэлээ. Цахилгаан шатанд бидний дунд үг дуугүй хэрнээ маш хүчтэй тийм нэг хүлээлт үүсчихсэн байв. Өрөөнд ороод гэрлээ бүдгэрүүлж, зөөлөн хөгжим тавилаа.
