Харин сүүлийн үед сексийн тал дээр Гэрлээгээс сайхан таашаал авч чадахаа болилоо. Нууцгүй хэлэхэд өнөөх нь хүүхэд гаргаагүй үеийнх шиг нь бариу сайхан байхаа больсон. Тийм болохоор Гэрлээтэй хамт унтсан ч энгэр зөрүүлэхээ болиод байна. Үүнд Гэрлээ уурлаж, намайг элдвээр хардан загнах болсон. Би чинь харин гудамд яваа охид хүүхнүүдийг хараад тэднийг хүсдэг “евчин”-тэй болчиход байна. Одоо би яах вэ?
– Чи эхнэр хүүхдээсээ нэгэнт салж чадахгүй юм бол өөрийгөө хүчилж байгаад ч болов долоо хоногт нэгээс хоёр удаа энгэр зөрүүлж тайвшруулж бай. Тэгэхгүй бол Гэрлээгийн сэрэл хөрч, хүүгээ аваад нэг л өдөр яваад өгнө шүү. Эмэгтэйчүүд чинь их эмзэг сэтгэлтэй хүмүүс.
– Уг нь Гэрлээгийн маань аав, ээж баян хүмүүс. Бид хоёрыг сургуулиа төгсөхөд байр, машин худалдан авч өгнө гэсэн. Энэ сайхан юмыг алдмааргүй байна.
– Эхнэрээ өвөртөлж унтчихаад энгэр зөрүүлдэгүй, чи чинь арай бэлгийн сулралтай болчихсон юм биш биз.
– Харин ч эсрэгээр. Гэхдээ яагаад ч юм хүүхэд гаргаагүй бүсгүйчүүд хүүхнүүдтэй энгэр зөрүүлмээр байнга бодогдох юм.
Хоёр найзын дунд ийм халуун яриа үе үе болдог байлаа. Хойтон жил нь тэд сургуулиа төгсөж Цогоо хотод үлдэж, Батаа хөдөөгийн нэгэн аймагт ажиллахаар одлоо. Батаа жилдээ хэд хэдэн удаа хотод ажлаар ирэхдээ Цогоотой байнга уулзаж тэднийхээр заавал орно. Тэднийх сайхан айл болжээ. Хадмууд нь амласан ёсоороо хоёр өрөө байр, хөл дүүжлэх унаа авч өгсөн байв. Хөөрхөн хүү, охин хоёртой болжээ. Гэрлээ ч Батаад хөл алдан үйлчилнэ. Шөнө дунд болоход Гэрлээ хоёр хүүхдийнхээ хамт унтахаар жижиг өрөөндөө орж, хоёр найз халуун дотно яриагаа Гэрлээг сонсох вий гэсэн шиг намуухан хүүрнэнэ.
– Батаа минь, эхнэр авсан уу?
– Хараахан аваагүй л байна. Гэхдээ аймгийхаа нэг сайхан эгчмэд хүүхэнтай явалдаж байгаа. Надтай хамт хотод ирсэн.Нөхөр нь манай аймгийн нэг компаны захирал. Би нууц амрагаараа дамжуулан санхүүгийн дэмжлэг авдаг юм. Улсын байгууллагад ажилладаг миний цалин амьдралд хүрэхгүй байна шүү дээ. Нөхөр нь бид хоёрын явдлыг мэдэхгүй, намайг дүү хүү гээд сүйд болдог. Тэгэхэд би араар нь авгайг нь эдлээд, арав таван төгрөгний дэмжлэг дуртай үедээ аваад нүгэл үйлдэж явдаг. За тэр яахав. Өнөө чиний “өвчин” яаж байна?
– Бараг цагаандаа гарчихаад байна. Найз нь нэг боломжийн компанид өндөр цалинтай ажил хийж, эхнэр хүүхдээ тэжээж дөнгөөд байгаа болохоор Гэрлээ намайг алдахаас айдаг болсон. Тэгээд ч хоёр хүүхэдтэй тэр хаачихав. Эхнэрийнхээ хажуугаар хэд хэдэн хүүхэнтэй явалдаж, болдоггүй борынхоо “өвчинг” дарж байна. Гэхдээ Гэрлээ мэдээгүй байгаа. Мэдээд салчих юм бол би байр, машингүй хоцорно шүү дээ.
– Хүүе нэг чухал яриа байна.
– Юу тэр вэ?
– Би маргааш орой танайд өнөө эгчмэд нууц амрагаа дагуулаад ирэе. Гэрлээд “Би энэ хүүхэнд ухаангүй дурласан. Надаас хэдэн насаар эгч ч сайхан хүүхэн. Бид хоёр ханилан суухаар шийдсэн. Манай аймгийнх” гэж хэлэе. Тэгэж болох уу.
– Болно болно. Гэрлээ чамайг ойлгоно.
Хоёр найз ийн ярилцаад орондоо орлоо. Цогоо Батаагийн эгчмэд нууц амрагийн барааг харахсан гэхээс бушуухан маргааш орой болоосой гэж хүссээр унтаад өгөв.
Үнэхээр маргааш орой нь Батаа өөрөөсөө 6-7 насаар эгч болов уу гэмээр сайхан 1 хүүхэн дагуулан ирж, 1 төлөвлөсөн ёсоор Гэрлээтэй танилцуулахад араас нь гал тогооны өрөөнд дагаж ороод ийн шивнэлдэн ярив.