Насанд хүрэгчдийн агуулга

Энэхүү нийтлэл нь 18+ насанд хүрэгчдэд зориулсан агуулга агуулж байна.

Та 18-аас дээш насны хүн мөн үү?

Өгүүллэг 2025.12.15

Миний охин аавгүй амьдарч чадах уу, ээж нь цөхөрч байх шиг байна...

negdeh

negdeh

Зохиогч

5 мин
Миний охин аавгүй амьдарч чадах уу, ээж нь цөхөрч байх шиг байна...

Миний мэдэхээр л би ээжийгээ нээх сайхан нуруу тэнэгэр аз жаргалтай байхыг хүүхэд насандаа харж байгаагүй юм. Ээж минь намайг 18 насандаа төрүүлсэн харьцангуй залуу ээжүүдийн нэг. Аав маань архины хамааралтай үргэлж өр ширэнд орж манайх гэдэг айл байнга л хэрүүл нус нулимстай, аpxины эхүүн үнэртэй ганцхан ээжийн цалингаар аав дүү бид гурав амьдардаг байсан. Аав маань наймаа хийнэ гэж гэрийнхээ бүх л зарж болох зүйлийг зараад дампуурч ээж маань хаалга тогших мөнгөө нэхэх олон хүний хэл аманд сөхөрч цалингаараа бүгдийг дарж дуусгаж байлаа. Өр дуусахад манайх хөргөгчиндөө сүүлний өөхнөөс өөр зүйлгүй, шүүгээндээ гурилын үйлдвэрээс хаягдал түүж хайрсан гамбиртай л үлдсэн байсан. Би тэр үед ирээдүйгээ бодохоос ч айдаг байлаа. Би энэ янзаараа их сургуульд орох ч боломжгүй шууд л хар ажилд гарах байхдаа гэж боддог байлаа. Аавын уусан аpxины шил тагтан дээр овоолоостой. Дүү бид хоёр тэднийг нь авч цуглуулж тушааж дэвтэр бал өнгийн харандаа авч явсан үе бий. Гэхдээ аавдаа гомддоггүй байлаа. Аав маань удахгүй аpxинаас гарах байхаа, нэг л өдөр ажилд ороод цалингаа буухаар ээж бид гуравт гоё тор дүүрэн юм бариад орж ирнэ дээ гэж боддог байсан. Хүлээдэг байсан. Ээж маань намайг 8-р ангид байхад нэг удаа Миний охион цаашдаа ээж аав хоёр нь салвал гурвуулаа аавгүй амьдарвал миний охин чадах уу гэж асууж билээ. Би шууд л чадахгүй гэж хариулж байлаа. Надад тэр үед ээжийгээ амраая гэж бодохоос илүү аавгүй гэж дуудуулахаас эмээсэндээ амиа хичээсэн үйлдэл гаргаж байж л дээ одоо бодоход. Ээж маань тэгэхэд санаа алдаад ээж нь цөхөрч байх шиг байнаа гэж үнэхээр өрөвдөлтэй хэлж билээ. 10-р ангиа онц дүнтэй төгсч би их сургуулийн хуулийн ангид сургалтын төлбөр бүтэн 4 жил төлөхгүй суралцах эрх авлаа. Энэ л миний боломж байсан. Би энэ боломжийг л алдалгүй барьж авахгүй бол ирээдүйд ээж шигээ амьдрах байлаа. Аав уусан хэвээр. Аpxины эмчилгээ хичнээн төрлийн ардын эмчилгээ хийсийн бүү мэд. Ээж маань дан ганц цэцэрлэгийн багшийн цалингаар гэрээ бүтэн тэжээж яаж болгодог байсныг мэдэхийг хүсэхээс аймаар санагддаг байлаа. Ээж маань нэг пиджак юпкатагай хэдэн жил ажилдаа явсан юм бүү мэд. Шинэ гутал өмсөх бол бүүр дүүрч. Наалдан пад бариал салсан өсгийгөө өөрөө нааж суудаг байлаа. Намайг төрүүлж байсан ээжийнхээ насанд хүрч би 18 насандаа анх удаа бие даалт халтуурны ажил хийж ээждээ гутал, өвлийн куртик бариад орж билээ. Ээж минь...

Үргэлжлэлийг унших

Энэхүү нийтлэл нь төлбөртэй контент юм. Та 2,000₮ төлснөөр бүрэн эхээр нь унших боломжтой.

Хуваалцах
Бүх мэдээ