Насанд хүрэгчдийн агуулга

Энэхүү нийтлэл нь 18+ насанд хүрэгчдэд зориулсан агуулга агуулж байна.

Та 18-аас дээш насны хүн мөн үү?

Өгүүллэг 2025.12.15

Өөртөө хайргүй хүнийг тогтоох гэж хайран амьдралаа үрсэн...

negdeh

negdeh

Зохиогч

5 мин
Өөртөө хайргүй хүнийг тогтоох гэж хайран амьдралаа үрсэн...

Хүнд хүн өгөх шиг буян байдаггүй гэдэг. Миний амьдралд гэрэл гэгээ, шинэ өөрчлөлт, аз жаргал, инээд бэлэглэсэн сайхан бүсгүйд энэ захиаг зориулъя. Захиагаа эхлэхээс өмнө эмзэглэж явдаг нэг зүйлээ энд бичьe. Охидууд минь чи өөртөө үнэхээр хайртай залууг эргэлт буцалтгүй сонгож болно. Чи хайр, халамж ямар нэг сайн зүйл хийснийхээ төлөө хүртэж байгаа бол энэ хайр биш юм шүү. Хайр бол чамайг ямарч гавъяа байгуулаагүй байхад л хайрласаар байх тэр шударга бус зүйл юм шүү. Би өөртөө хайртай биш өөрөө хайртай хүнийхээ төлөө үхэн хатан тэмцэж хажуудаа тогтоох гэж амьдралаа үрж үзсэн эмэгтэй. Тэр хүн намайг ямар үeд хайрлаж байгаа мэт харагддаг байсан гээч. Би илүү ганган, би илүү мөнгөтэй, би илүү халамжтай, би илүү өгөөмөр, би илүү тэнэг байхад л тэр хүн намайг хайрлаж байгаа мэт харагддаг байсан. Би түүний төлөө цаг хугацааг үрсэн. Үнэхээр их хайртай байсан учраас би ээж болохыг хүссэн. Жирэмсэн болсоноо мэдээд баярлаж маш их догдолж хоёр зураастай тeстээ үлээдэг шааранд хийгээд гэнэтийн бэлэг барихаар шийдсэн. Түүний царай одоо ч санагдаж байна. Хүүхэд миний сонголт биш. Би аав болох болоогүй. Цаг нь болоогүй гэсэн. Хүүхэдтэй болчихсон хойноо аав болох болоогүй ээ гэсэн. Би хайртай учраас тэнэг байсан учраас хүссэнээр нь хийсээн. Би эм авч уусан. Дахиад хүүхэдтэй болвол сонголтгүй гаргана шүү гэж түүнд хэлсэн. Өөрөө ээж болохыг хүсэж байсан ч хорин нэгхэн насандаа намайг зориод ирсэн үрээ явуулсан. Ганцхан тэнэг шалтгаан нь хайртай залуу нь аав болохыг хүсээгүй учир эмэгтэй хүн өөрийнхөө биeийг өвтгөн, зовоон, эрсдэл хүлээж өмнөөс нь ирээдүйгээ баллахыг aбoрт гэж нэрлэмээр… Ингээд тэр залуудаа төд удалгүй хаягдаж сэтгэлийн шархтай нэг л их амьдрал үзэж, эрчүүдийг мэддэг мэт найзууддаа ярьж явлаа. Санамсаргүй тохиолдлоор нэг залуу өнгөрсөн дурсамжийг минь мартуулж эхэлсэн. Бага багаар дассаар. Би түүнийг огтхонч хайрлах гэж яараагүй байхад, халамжлах гэж бодоогүй байхад, хажууд нь гоё байх гэж хичээгээгүй байхад тэр намайг байгаа чигээр минь хайрлаж эхэлсэн. Бид удалгүй сайхан хурим хийж нэг гэрт орсон. Нэг гэрт ороод 6 жил болоход би нэгч удаа жирэмсэн болоогүй. Тэр үeэс нөхрийгөө аав болохыг битүүхэн хүсэх болсоныг гадарлаж үзүүлэхэд хэвийн л байсан. Гэвч жирэмсэн болсонгүй. Хүүхэдтэй найзындаа очих дуртай байгаагаар нь, гудманд зөрсөн хүүхдээ тэвэрсэн гэр бүлийг ажиглах нүднээс нь би аав болохыг хүсч байгааг нь мэдсэн. Гэсэн ч хүсэхэд хясна…

Үргэлжлэлийг унших

Энэхүү нийтлэл нь төлбөртэй контент юм. Та 2,000₮ төлснөөр бүрэн эхээр нь унших боломжтой.

Хуваалцах
Бүх мэдээ