Насанд хүрэгчдийн агуулга

Энэхүү нийтлэл нь 18+ насанд хүрэгчдэд зориулсан агуулга агуулж байна.

Та 18-аас дээш насны хүн мөн үү?

Өгүүллэг 2026.01.02

Эцсийн эцэст миний хүүхэд л эцэгтэй байвал болох нь тэр...

negdeh

negdeh

Зохиогч

5 мин
Эцсийн эцэст миний хүүхэд л эцэгтэй байвал болох нь тэр...

Дээхэн үед манай гэр Дэнжийн мянгын цагаан байрнуудын хажуугийн гэр хороололд байсан юм. Хэрэндээ тохилог дан цагаан байшинтай, дотроо зочны, гал зуухны хоёр өрөөтэй, хоймортоо орос дивантай, олон жааз зурагтай айл байв. Манай урд талын гудамжинд Нансалмаа гэдэг дажгүй царайлаг хүүхэн байдаг байлаа. Би эхнэргүй болохоор түүнийг их сонирхоно. Гэвч тэр намайг харангуут муур харсан хулгана шиг зугатна. Тиймээс би “Чамайг барьж аваад гэртээ оруулдаг л юм бол… заавал” гэж занасаар байлаа. Нансалмаа гол төлөв орос хувцас өмсөнө. Гунхсан нарийхан биетэй, чөргөр урт шилбэтэй, баруун зүүн завьжин дээрээ ялимгүй сахлын оромтой этгээд сонин хүүхэн байв. Би орос газар байцааны шөл ууж эмс охидын явдалд долингоршсон болохоор “Ийм хүүхэнтэй унтахад лав муугүй” гэсэн бодолд хөтлөгдөв.

Гэвч түүнтэй ойр дотно болж чадахгүй байлаа. Нансалмаа намайг харахаараа нүдээрээ жавартай цэвхэлзэнэ. Тэгээд би эцсийн мэхээ хийхээр төлөвлөв. Нэг удаа автобусны буудал дээр хүн ихтэй байв. Би түүний ойролцоо зогслоо. Тэр намайг авч хэлэлцэх шинж алга. Над руу тоож харахгүй байна. Хүний ад болж байгаадаа би ихэд гонсойв. Намайг эргүүлдэгийг мэдсээр байж улам хөндий, улам хол байхыг Нансалмаа хичээх болсны учрыг олж чадахгүй байлаа. Автобус ирлээ. Тухайн үед Дэнжийн мянгад явдаг байсан хоёр хаалгатай “ПАЗ” автобуснаас утаа, тоос олгойдон ирж зогсоход зорчигсод уулгалан дайрав. Би Нансалмаагийн араас тэврэн түлхсээр арайхийн хаалгаар орлоо. Нансалмаа автобусанд арай ядан чихэлдэж орсондоо баярласан ч юмуу над руу зэрвэсхийн эргэж харснаа:

-Баярлалаа гэж хүйтэндүү дуугарав.
-Ажил сайн уу?
-Сайн.
-Завтай юу?
-Завгүй.
-Орой кино үзэх үү?
-Үгүй.
-Францын Ален Делоны кино. Сайхан кино шүү. Ленинградад нэг үзсэн юм.
-Хаана гэнэ ээ.
-Лениний хотод.
-Гийгүүлж дээ.
-Би билет авна шүү. Намайг шатаав.
-Гуйгаад байгаа юм бол үзэхээс биш дээ.
-”Ард” кино театрт долоон цагт шүү.
-За.
-Цагаас хождов оо.
-Амжихыг бодноо.

Бид хоёрыг ийнхүү хэд гурван үг сольж явтал автобус хүрэх газраа ирж шахцалдсан хүмүүс сад тавин бууцгаалаа. “Энэ автобус, хүн хоёрыг яана даа” гэж намайг хараал тавихад Нансалмаа над руу учиргүй гайхаж харав. Надад оройн киноноос өөр юм бодогдсонгүй. Нансалмаагийн нимгэн уруулыг озон шимэх дон тусч түүнийгээ биелүүлж байгаагаар төсөөлж үзэв. Санасныг бодоход Нансалмаа цагтаа ирлээ. Өглөөнийхөө хувцасыг сольж, цоо шинэ хавар намрын пальто өмсчээ. Надтай уулзахын тулд багагүй бэлтгэл хийсэн бололтой. Сувилагчийн ажилтай энэ хүүхэн тийм ч ярдаг зантай биш юм. Өөрийгөө дөвийлгөх гэсэн бардам ааш бас байсангүй. Тэгсэн мөртөө ичээд байгаа ч юм шиг, эмээгээд байгаа ч юм шиг аяглана.

Бид зэрэгцэж суугаад кино үзэв. Би хүүхний гараас хэд хэдэн удаа атгаж авсан боловч тэрбээр гараа эвтэйхэн угз татсаар байлаа. Франц кинон дээр үнсэлцэж байгаа кадр хэд хэд гарав. Нансалмааг харахад ер тоосон шинжгүй нэг цэгийг онож эгцлэн ширтэнэ.

Төдөлгүй кино дуусч би түүнийг дагуулаад автобусанд суулгүй шууд алхчихлаа. Бид хоёр элдвийг ярилцсаар гэр хорооллын бөглүү гудамжинд орж иртэл нэг булангаас гурван залуу гараад ирэв. Тэдний нэг нь “Наад хүүхнээ өг. Олон долоон юм яривал амьгүй гэж мэдээрэй” гэхэд Нансалмаа миний урдуур хөндөлдөн “Та нар надаар яах гээв” гэж асуув.

-Чамайг авч явна.
-Хаашаа?
-Хаана очихоо чамд хэлдэг юмуу.
-Хэлэхгүй бол би явахгүй юм чинь.
-Хутга тулгахаар чи муу явахгүй дээ яадаг юм бэ.
-Залуучууд минь замаараа явцгаа. Энэ миний нөхөр байгаа
юм. Нялх хүүхэдтэй. Ганц удаа зав гарахаар нь кино үзээд явж байна. Биднийг өршөөж үз.
-Анхнаасаа үнэнээ хэлчихгүй. Нялх хүүхэдтэй юм бол яв яв.

Залуусыг нэлээд холдсон хойно би Нансалмаад “Чи аминд орлоо шүү” гэж хэлэв. Бид хоёр нэг мэдэхэд Нансалмаагийн хашааны үүдэнд тулж очсон байлаа. Эргэн тойронд харанхуй нөмөрсөн байв. Тэнгэрт од мичид үзэгдсэнгүй. Бодвол их хотын дээгүүр үдшийн бүрий нөмөрч утаан хөшиг татсаных биз. Нансалмаа тээнэгэлзэнгүй зогссноо “Чи ингээд харь даа” гэж уярам зөөлөн дуугаар хэлэв. Би түүний хүзүүгээр тэвэрч озон үнсэв. Кино үзэж байхдаа мөрөөдөн сууснаас хавьгүй илүү тааламжтай үнсэлцэв. Нансалмаагийн хумс шилэн хүзүү рүү минь үе үе хатгаж байлаа. Би самбаачлан түүний хөхийг чангаар атгахад тэрбээр дуу алдаад...

Үргэлжлэлийг унших

Энэхүү нийтлэл нь төлбөртэй контент юм. Та 2,000₮ төлснөөр бүрэн эхээр нь унших боломжтой.

Хуваалцах
Бүх мэдээ