Насанд хүрэгчдийн агуулга

Энэхүү нийтлэл нь 18+ насанд хүрэгчдэд зориулсан агуулга агуулж байна.

Та 18-аас дээш насны хүн мөн үү?

Өгүүллэг3 2026.01.23

Гар нь яг л бие даасан тархитай юм шиг тусдаа ажиллаж, зорилгоо огт марталгүй, миний доторхийг тэмтрэх

editor2

editor2

Зохиогч

5 мин
Гар нь яг л бие даасан тархитай юм шиг тусдаа ажиллаж, зорилгоо огт марталгүй, миний доторхийг тэмтрэх

Өөрийгөө хүмүүжилгүй, задгай явдалтай хүн гэж хэлэхгүй. Харин ч би үеийнхээ бүсгүйчүүдээс илүү няхуур, болгоомжтой нэгэн болж төлөвшсөн гэж боддог. Гэр, ажил, дэлгүүр гэсэн маршрутаар өдөр хоногийг өнгөрүүлж дассан миний хувьд шинэ адал явдал, шинэ танил гэдэг сонин содон зүйл байлаа. Нэг өдөр үдийн алдад гэрээсээ гарч яваад би тэр хүнтэй санаандгүй танилцаж билээ.

Өөрөө л хүрээд ирсэн. Аятайхан инээмсэглэсэн тэр хүн надаас бараг 10-аад ах юм шиг санагдсан тул яагаад ч юм итгэх сэтгэл төрсөн. “Чи өглөө болгон энэ замаар явдаг. Би чамтай дандаа тааралддагийг чи мэдэх үү?” гэж олон таван үггүй шууд л яриа өдсөн тэр хүн нэлээд боловсон хувцасласан нэгэн байлаа. Эхэндээ би нэлээд гайхсан боловч “Хүн зүгээр л ярьж байхад охид шиг маяглаад байлтай биш” гэж бодоод зам нийлэх зуураа жаал зугаа яриа өрнүүлэв. Тэр хүн энд ирээд удаагүй байгаа гэнэ. Эхнэр, хүүхэд нь Германд амьдардаг бөгөөд өөрөө Монголд бизнес эрхэлж болох эсэхийг тандах гэж түрүүлэн ирсэн тухайгаа ярилаа.

Миний хаана суудаг, ямар ажил хийдгийг сонирхохгүй байгаа нь надад таалагдаж байв. Бид тэр өдөр утсаа солилцож, дараа уулзахдаа мэндтэй байхаар тохиролцов. Орой ажлаа тараад гэртээ ирсэн хойноо би нөхрийгөө удтал ажиглаж билээ. Тэр намайг сонирхохоо болиод удаж байгааг тэгэхэд л анзаарсан юм. Гэртээ ирээд телевиз үзэж, сонин гарчиглангаа хоолоо чимээгүйхэн идэх түүнийгээ хараад хэзээ ингэж өөрчлөгдсөнийг нь огт санахгүй байв. Бид анх учрахдаа халуухан л хосууд байсан санагдана. Шинэ танил маань надад ийм бодол тээн өдөр хоногийг өнгөрүүлэх шалтгаан болсон байлаа. Хэд хоногийн дараа тэр над руу утасдав. Утасны цаанаас хeгжилтэй, гэм хоргүй хэрнээ намуухан хүнгэнэх түүний дууг сонсоод яагаад ч юм их баярласан.

Үргэлжлэлийг унших

Энэхүү нийтлэл нь төлбөртэй контент юм. Та 2,000₮ төлснөөр бүрэн эхээр нь унших боломжтой.

Хуваалцах
Бүх мэдээ