Насанд хүрэгчдийн агуулга

Энэхүү нийтлэл нь 18+ насанд хүрэгчдэд зориулсан агуулга агуулж байна.

Та 18-аас дээш насны хүн мөн үү?

Өгүүллэг 2025.12.26

Шөнө нэг залуу хашааны хаага нүдээд танайд ороод нойтон хувцсаа хатаачих уу гээд...

god

god

Зохиогч

5 мин
Шөнө нэг залуу хашааны хаага нүдээд танайд ороод нойтон хувцсаа хатаачих уу гээд...

Тунгалаг энэ өглөө их л зовиуртай босч ирлээ. Хөлийнхөө шилбэнд дарж үзвэл хонхойж байна хавагнаж дээ. Толинд очин өөрийгөө харвал нүүр нь хавдаж хөөрхөн давхраа нь арилжээ. Хэн нэгэнд гомдож цөхрөнгөө бартал хүлээж хэчнээн ч олон шөнийг нойтон дэртэй үдэв дээ. Дөнгөж сэрээд л утасны дуудлагаа харна. Нэг ч дуудлага бас зурвас алга. Тэрээр анх Зоригоотой хэрхэн танилцаж байснаа эргэн санав… Харанхуй шөнө усан борооноор хэн хашааны хаалга нүддэг байна аа. Ээжтэйгээ хоёулхнаа амьдардаг гэдгийг мэдээд элэг барих гэж яваа cогтуу нойтон хүн юм болов уу? цагдаа дуудах уу? гэж утсаа авсанаа хэрэг болоод манайхыг зориод ирсэн хүн ч юм билүү гэж бодон нимгэн тэрлэгээ нөмрөн гарч гүйлээ.

– Хэн бэ? ямар хэргээр явна – Уучлаарай танай урдхан машин эвдэрчихлээ янзлах гэж хамаг хувцсаа норгочихлоо танайд ороод хэсэг хатаачих уу? монгол хүн байна хөөхгүй биздээ хэмээн хашааны завсраар нэгэн залуу их л даарсан бололтой чичирсэн хоолойгоор хэллээ. Ингэж л Тунгалаг Зоригоо гэгч өөрөөсөө дөрвөн насаар ах залуутай танилцсан юм. Түүнээс хойш Зоригоо тэднийхээр орж гардаг болов. Харсан хүн бүр атаархмаар тийм л нандин хайр нь удаан үргэлжилсэнгүй. Зоригоо аймгийн төвд ажилтай учраас амралтын өдрөөр л ирж уулзан хагацаж салж ядан явна. Тунгалаг түүнийг дагаад явмаар байвч настай ээжийгээ бодоод явж чадалгүй нэг жилийг ардаа үдлээ. Эхэндээ байнга л утсаар ярьж боломж л олдвол давхиад ирдэг тэрээр сүүлийн 5 сар нэг ч утсаар ярьсангүй. Тунгалагт мэдэж байгаа зүйл ажил нь мөн түүний гэрийн хаяг…

Миний охин тэр залуу чинь гэр бүлтэй хүн байсан юм биш биз. Чамайг жирэмсэн гэдгийг мэдэж байгаа юу? асууж сураглаж үзэв үү? Бие нь хол болохоор сэтгэл нь ч бас дагаад холдсон байлгүй дээ. Бид хоёрт хүн илүүдэхгүй залуу насандаа гаргачих. Эх хүн болох гэж л эмэгтэй хүн төрдөг юм. Битгий сэтгэлээр уна даа. Нулимсыг чинь арчих үр чинь хэвлийд чинь байна. Одоо ханаталаа уйлаад ав харин гарсан хойно нь үрдээ нулимсаа битгий үзүүлээрэй гэж ээж минь цөөхөн ч гэсэн тэр хэдхэн нандин үгийг зүрхэнд минь сийлсэн юм… Намар болж сэрүүн орлоо. Аймгийн төв орж үзүүлэх нэрийдлээр ээждээ хэлэлгүй түүний гэрийг олж уулзахаар шийдэн унаанд сууж хөдөллөө. Намайг хараад баярлах болов уу? жирэмсэн гэдгийг минь хараад гайхах байхдаа ямар ч гэсэн тэр мэдэх ёстой...

Үргэлжлэлийг унших

Энэхүү нийтлэл нь төлбөртэй контент юм. Та 2,000₮ төлснөөр бүрэн эхээр нь унших боломжтой.

Хуваалцах
Бүх мэдээ