Насанд хүрэгчдийн агуулга

Энэхүү нийтлэл нь 18+ насанд хүрэгчдэд зориулсан агуулга агуулж байна.

Та 18-аас дээш насны хүн мөн үү?

Өгүүллэг 2025.12.24

17-той байхдаа өөрөөсөө 11 насаар ах хүнтэй суусан...

negdeh

negdeh

Зохиогч

5 мин
17-той байхдаа өөрөөсөө 11 насаар ах хүнтэй суусан...

Автобусны мөнгө байхгүй 12 буудал газар өвлийн тэсгим хүйтэн цасан шуурганаар нимгэн куртик, уранхай гуталтайгаа алхаж өгнө дөө. Бусад эмэгтэйчүүд нөхөртөө эрхлээд жимс жимсгэнэ нэхээд иллэг массаж хийлгээд хэвтэж байхад би байдаггүй ээ. Хяналтандаа орох гээд оочирлоод сууж байхад нөхөртэйгөө явж байгаа том гэдэстэй хүүхнүүдэд атаархана. Гэхдээ л үрээ хөтлөөд энэ хорвоог бардам туулна гэж аргагүй л жаахан охины хорвоотой танилцаж амжаагүй гэнэн бодолтой байж дээ. Зургаан сартайдаа эход охиноо харсан. Зургийг нь дараад нөхөр лүүгээ явууллаа.

Долоо хоногийн дараа нөгөө нөхөр чинь гараад ирлээ. Гэнэт аав болохоо мэдсэн юм шиг. За тэгээд л ямар ч л байсан хүүхдээ аавтай нь цуг байлгая гээд хадмындаа чемоданаа чирээд очлоо доо. Тэнд жинхэнэ амьдрал надад ар дагзаа харуулсан. Нөхрийн тал маань боломжтой айл ядаж л манайхыг бодвол хоол ундтай. Тэгээд аав ээжээс намайг хадаг тавьж гуйж аваад маргаашнаас зарц хөлслөөд авчихсан юм шиг том гэдэстэй гэж бодолгүй загнаж хамаг юмаа хийлгэдэг болов.

Болдог бол бараг хадам аав ээж маань намайг барьж аваад зoдох нь холгүй л байна. Эмнэлэгт хяналтанд орчихоод ирэхэд тэнэж алга боллоо гээд загнана. Харин би загнуулж хоолоо хийж гэрээ цэвэрлэж байхдаа дотроо гомдсон ч хэзээ ч ялархаж гомдоллож байгаагүй. Хүний тэвчээр гэж…

Хадмынд очсон цагаас нөхөр бол ойлгомжтой. Би хүүхдээрээ түрий бариад суучихсан ухааны юм яриад л apxиа уугаад xүүxнээ эргүүлээд явна. Би ард нь уйлаад хүлээнэ. За тэгээд охиноо өлгийдөж авлаа. Байдал яг хэвэндээ хадмууд загнана, нөхөр хайргүй халамжгүй. Энэ хэвэндээ хоёр жил өнгөрлөө. Ямар ч л байсан охин бид хоёр гэдэс цатгалан сайхан амьдарч байна л гэж боддог байсан. Гэхдээ би бууж өгөөгүй. Багаасаа толгой сайтай байсан болохоор конкурсдаж МУИС-ийн хуулийн ангид орсон.

Нөхөр оруулахгүй гэж уурласан аргагүй шд гэртээ л зарцалж байх санаатай хүн чинь. Оюутан болоод нийгэмшиж эхэллээ. Охиноо цэцэрлэгт өглөө. Бас ч гэж муугүй царай зүс бие хаагаа тордоод сургуулийнхаа охидоос дутахгүй гэж хичээсэн. Манай МУИС ямар сайхан охидуудтай гэж санана. Тэдэнтэй өөрийгөө жишиж өөрчилж эхлэсэн. Нөхрийн хандлага хэвээр л байлаа. Нэг л өдөр манай сургуулийн төгсөх курсийн залуу миний амьдралыг орвонгоор нь эргүүлсэн. Би мэдээж гэр бүлтэй нүүр өгөхгүй тэр унаж тусна.

Хаа нэг гэр лүү дөхүүлж өгнө. Гэхдээ дотно харьцаатай биш. Ганц зам зуурын залуугаас болж нөгөө хэрүүл уруутай ч гэсэн гэр бүлээ сүйдлэхгүй гэх бодсон юм. Нэг удаа гэр лүү маань дөхүүлж өгөөд байрны гадаа буулгаж байхад нь нөхөр улаан цайм таарчихдаг юм даа. Би тэр залуугаа зүгээр нэг сургуулийн маань найз байгаа юм аа гэж хэлж болох л байсан гэвч би тэгээгүй. Нөхөр ирээд хэн бэ, юу вэ л гэж байна. Би өөдөөс нь энэ залуутай би амьдрана. Одоо танайхаас орж охиныхоо өөрийнхөө бүх юмыг аваад танайхаас явлаа гэчихсэн.

Нөхрийн гар салгалаад нүд нь бүлтэлзээд л… Нөгөө залуу надаас асуусан харцаар харж байна. Тэгсэн юу юугүй...

Үргэлжлэлийг унших

Энэхүү нийтлэл нь төлбөртэй контент юм. Та 2,000₮ төлснөөр бүрэн эхээр нь унших боломжтой.

Хуваалцах
Бүх мэдээ