Насанд хүрэгчдийн агуулга

Энэхүү нийтлэл нь 18+ насанд хүрэгчдэд зориулсан агуулга агуулж байна.

Та 18-аас дээш насны хүн мөн үү?

Өгүүллэг 2025.12.25

Ажлын хүүхнээс торон хар гага бэлгэнд ирээд элгээ мэдээрэй...

negdeh

negdeh

Зохиогч

5 мин
Ажлын хүүхнээс торон хар гага бэлгэнд ирээд элгээ мэдээрэй...

Тээр жил ажлынхан Монита зарлаж байхад эцгийн бие муу эмнэлэгт сахиж байгаад ажилдаа ирэв. Ажлынхан Монитаадаад л. Би ч дотроо муу xүүpнүүд намайг оруулаагүй юм байх даа гээл бодож байтал Монитагаас чинь гээд л халуун хоол ирэв. Тэгэхээр нь ЗБ нараас миний баярлуулах Монита чинь хэн юм гэтэл хүн сондгойроод чи хүнд бэлэг өгөхгүй зөвхөн авна гэхээр нь аан за гээл баярлаад л байгаа юмаа. Өдөрт ирж буй бэлэгнүүд томроод эхэллээ шүү. Цаг, цамц, бээлий гээд л. Миний монита нүнжигтэй амьтан байна. За хэн юм бол оо. Тэр гурай, тэр гурай гээл, тэр нүнжигтэй гээл маш их анализ хийсний хүчинд нэг хүүхнийг тоочиглов. Уулзаж үзэв. Өнөөх хүүхэн “за Шагж монитагийн чинь бэлэг таалагдав уу” гээд л тас тас инээгээд л тэр муухай аальгүй хэрнээ хөөрхөн хүүхээн. Би ч “энэ хүүхэн мөн байна, царайлаг, нүнжигтэй монитатай” би ч бас хийморьтой эр шүү гэж бодоод л. Тэр оройдоо караокэд “Босоо хийморьтой эр хүн” –г хоолойны аагаар дуулаад л. Хайрын тэнгээээртэй залуу насын хаагуур нь зөрсөн бүсгүй вэээ чи гээд л. Яаая монитагаа бодохоор эхнэр мэхнэрээ ч тоохгүй хэсэг явав.

Маргааш монитагаас юу ирэх бол яах бол гээд л. Үнэртэй ус, зангиа гэх мэт ер нь л миний горойгоод авч чаддагүй юмнууд бүгдээрээ ирлээ шүү. Эхнэр зүгээр ам нь ангайгаастай. Шар мар нь хөдлөөстэй. Наад монита чинь чамд сайн юм байна, түүнээс биш юу гэж ийм аймаар үнэтэй бэлэг өгдөг юм, тэр хүүхэн чинь хэн юм, “Сараа юу” гээд л хардаастай.

Нэг өдөр Монитагаас маань торон хар гаагаа зурвасын хамт ирлээ. “Сайн уу Шагж. Чамд таарах байх гэж найдаж байна. Магадгүй би нэг өдөр тайлах ч юм билүү" гэсэн зурвастай. Хүн амьтан харчих вий гэсэндээ зурвасыг зүгээр л идчихсэн дээ. Гаагаагаа эхнэрт үзүүлвэл ёстой aлуулна. Зүгээр л нууя гэж бодоод л нуучихлаа.

Орой эхнэр за өнөөдөр монита чинь юу өгөв гэхээр нь “За юу гэж өдөр болгон юм өгч байхав” гээд л гүрийлээ. Шинэ жилдээ орохоор бэлдэж байтал эхнэр “хөөе чи тэр бэлэг өгсөн монитагаа яаж баярлуулах гээ байгаа юм бэ, тооцож үзсэн чинь бараг гурван зуугаад мянган төгрөгний юм чамд өгсөн байна ш дээ” гээд хэлэв. Анх удаа л монитадаж байгаа болохоор их өнгөцхөн ойлголттой байж...

Үргэлжлэлийг унших

Энэхүү нийтлэл нь төлбөртэй контент юм. Та 2,000₮ төлснөөр бүрэн эхээр нь унших боломжтой.

Хуваалцах
Бүх мэдээ