Сүүлийн хэдэн долоо хоног миний хувьд там шиг байлаа. Наран төрснийхөө дараа нэг л өөр болчихсон. Уг нь хүү бид хоёроос өөр зүйлд анхаардаггүй байсан хүн чинь утсаа нууж, орой үдэш гэнэтхэн "Сүү тасарчихлаа", "Ойрхон дэлгүүр ороод ирье" гэж гараад цаг тухай алга болох нь олширсон юм. Хамгийн гол нь түүнийг ороод ирэхэд нь нэг л танил бус, хурц 3AAP үнэртэнэ. Энэ бол эмэгтэй хүний сүрчиг биш, харин эрэгтэй хүний маш хүчтэй үнэртэй усны үнэр байлаа. Харамсал, хардлага хоёр зүрхэн дотор минь могой шиг ороолдож, би Нараныг өөр хүнтэй болоод намайг хуурч байна гэдэгт бат итгэх болов. Гэхдээ би хүүгээ бодоод, бас бүрэн нотлоогүй байгаа болохоор дотроо нуугаад л яваад байв.
Тэр өдөр би ажлаасаа эрт иртэл Наран гэртээ байсангүй. Ээж нь хүүг минь салхилуулна гээд аваад явсан байж. Би ширээний ард суугаад Нараныг хүлээлээ. Цаг нэг, хоёр, гурваар өнгөрч, гадаа харанхуй боллоо. Утас руу нь залгахад "Хэрэглэгч түр боломжгүй" гэх хүйтэн хариу дуулдана. Шөнийн 11 цаг өнгөрч байхад хаалганы цоож дуугарч, Наран орж ирлээ.
Түүнийг орж ирэхэд өрөөгөөр нөгөөх ҮНЭР......