Насанд хүрэгчдийн агуулга

Энэхүү нийтлэл нь 18+ насанд хүрэгчдэд зориулсан агуулга агуулж байна.

Та 18-аас дээш насны хүн мөн үү?

Өгүүллэг 2025.12.22

Нөхрийгөө дагаж өөр аймагт шилжиж ирээд нутгийнх нь залууд дуралчихлаа..

negdeh

negdeh

Зохиогч

5 мин
Нөхрийгөө дагаж өөр аймагт шилжиж ирээд нутгийнх нь залууд дуралчихлаа..

Сайн байцгаана уу надад тулгараад байгаа нэг асуудалын талаар та бүхэнтэйгээ хуваалцаж ярилцах гэсэн юм. Ойр дотны ярилцах хүн байхгүйг минь ойлгоорой. Манай нөхөр надаас таван насаар ах. Бид хоёр гэр бүл болоод арван нэгэн жил болж байна. Гурван хүүхдийн ээж, аав. Би өөрийгөө саяхныг хүртэл нөхөртөө маш их хайртай гэж бодож явсан. Явсан гэдэг нь саяхан манайх нөхрийн ажилтай холбоотойгоор нэг ёсондоо томилгоо л юм даа гэр бүлээрээ өөр аймагт шилжиж ирсэн юм. Нөхөр маань удалгүй намайг ажилд орууллаа, би шинэ газар шинэ хамт олон дунд орсон. Тэнд ажилд орсон цагаас л надтай үе тэнгийн нэг залуу үргэлж санаа тавьж тусалж дэмждэг боллоо. Эхэндээ би энэ нэг юм яасан ч ядаргаатай юм гэж боддог байсан. Ажил маань манай гэрээс гурван буудал дайны зайтай болохоор би үргэлж алхана. Суудлын ажилтай болохоор өглөө оройдоо ядаж алхаж байя гэж бодоод л. Тэгсэн тэр залуу өглөө бүр замд таарч цуг алхана, оройдоо ч бас гэрийн маань зүг хамт алхана. Тэднийх, манайх гэр ойролцоо байсан юм байналээ. Ингэж явсаар дөрвөн сар гаран хамт алхсан даа. Ажил дээр бол байнаг л халамжилчихна, ер нь ажилдаа нэр хүндтэй бусадтай нийтэч сайхан харилцаатай тусархуу болохоор би зүгээр сайн найз шиг заримдаа ах дүү шигээ санаж харьцдаг байлаа. Тэр нэг өдөр ажлын газрынхаа хүүхний хуримд очоод харьж явахдаа тэр залуу надад сэтгэлээ илчилсэн. Намайг хүүхдүүдийн ээж, өөр хүний хань байсан ч хамаагүй хайрлах болноо гэж хэлсэн.Ер нь л дандаа гоё үг хэлээд үргэлж халамжлаад дэмжээд л байх юм. Би бүр цаг хугацаа өнгөрөх тусам л улам дасаад байх шиг байна. Миний хань арван нэгэн жил ханилахдаа надад гоё үг хэлж байгаагүй. Гуйгаад араас гүйж байхдаа л би чамд сайн, чамтай л амьдарна, чамгүйгээр амьдрал төсөөлөгдөхгүй байна гэж их л гүйсэн дээ. Ханиасаа сонссон хамгийн гоё үгнүүд нь эд нар л байна. Сууж нэг гэрт орсноос хойш юун гоё үг, ёстой нөгөө хөлдүү төмс гэдэг шиг л. Гэхдээ л гурван хүүхдийн минь аав шүү дээ. Нөгөө томчуудын ажил, хайр хийх энэ тэр бол...

Үргэлжлэлийг унших

Энэхүү нийтлэл нь төлбөртэй контент юм. Та 2,000₮ төлснөөр бүрэн эхээр нь унших боломжтой.

Хуваалцах
Бүх мэдээ