Altanzul 2026.02.03

Бороо зогсоогүй

altanzul

altanzul

Зохиогч

5 мин
Бороо зогсоогүй

Бороо зогсоогүй

Бороо цутгаж байв. Зуны улирал атал цаанаа л нэг жиндүүхэн. Гудамжаар холхих хүмүүс дүнсийж, ууртай царайлан хаа нэг тийш яарна. Замын түгжрээ дээд цэгтээ хүрч, жолооч нар бие бие рүүгээ хашхичин зандарна. Тэнгэрээс асгарах усан дуслууд хэзээ ч дуусахгүй юм шиг цутгасаар.

Уг нь бороо орохоор хүмүүс тайвширдаг сан. Харин өнөөдөр эсрэгээрээ—бүгд л бухимдал, айдаст автжээ.

Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын хажуугаар өнгөрөөд Тэнгис кино театрын хойно байрлах гэрийнхээ зүг явж байсан Сэлэнгээ гэнэт зог тусав. Залуухан эх тав орчим насны жаахан хүүгээ ямар ч хайр энэрэлгүй зодож байлаа. Нимгэн хувцастай, бороонд норсон хүү “ээж ээ” хэмээн аврал эрэн чарлах авч бүсгүй огтхон ч хайхарсан шинжгүй, бүр дэвсэлж өшиглөв.

Хамгийн аймшигтай нь эргэн тойрныхон. Хэн ч харсангүй мэт өнгөрнө. Хэн ч дуугарсангүй.

— Өнөөдөр хүмүүс чинь юу болчихов оо…
гэж Сэлэнгээ өөрийн эрхгүй шивнээд алхаагаа түргэсгэлээ.

Орон сууцнуудын дунд орж ирээд нэгэн угсармал есөн давхарын буланг тойрох мөчид өөрийнх нь үеийн нэгэн бүсгүйтэй мөргөлдчихөв.
— Нүд нь сохорчихсон юм уу!
хэмээн бүсгүй хараал урсгаад цааш явчихав.

Сэлэнгээ юу ч хэлсэнгүй. Анх удаа ингэтлээ доромжлуулсан мэт санагдсан ч хамгаалах ганц ч үг олдсонгүй. Дуугүй л гүйчихэв.

Бороо улам ширүүсч, хот бүхэлдээ муу ёр шингэсэн мэт санагдана. Ар нуруугаар нь аалз гүйх шиг болж, дотор нь арзасхийнэ.

Гэнэт гудамжны гэрлийн доор цэнхэр костюмтай залуу зогсож байхыг олж харлаа.

Үргэлжлэлийг унших

Энэхүү нийтлэл нь төлбөртэй контент юм. Та 2,500₮ төлснөөр бүрэн эхээр нь унших боломжтой.

Хуваалцах
Бүх мэдээ