Насанд хүрэгчдийн агуулга

Энэхүү нийтлэл нь 18+ насанд хүрэгчдэд зориулсан агуулга агуулж байна.

Та 18-аас дээш насны хүн мөн үү?

Өгүүллэг 2026.03.30

Чи намайг, татаж чангаасан эр болгоны хүслийг гүйцээдэг завхай хүүхэн гэж...

negdeh

negdeh

Зохиогч

5 мин
Чи намайг, татаж чангаасан эр болгоны хүслийг гүйцээдэг завхай хүүхэн гэж...

Зуны эхэн сарын тогтуун үдэш Эмээл толгойн урд талын сэрүүн дэнж дээр ганц гэрээр зусаж буй Эрдэвийн гадаа суудлын хөнгөн тэрэг алгуурхан ирж зогсов. Хаяанд хэвтэж байсан халтар нохой ухасхийн босож, сүүлээ саадаглан боргон хуцахад, гэрээс боолтрого шиг хоёр түнтгэр жаал уралдан гарч ирээд, сониучирхан харав. Хөнгөн тэрэгнээс дунд зэргийн нуруутай, цайвар царайтай, ид дунд насны эр гарч ирэхэд, хоёр хүү танимхайран инээмсэглэж,

- Хангал ах аа! хэмээн цангинуулав. Сайхь эр хоёр жаалын түнтгэр толгойг илээд,

- Сайн сууцгааж байв уу? гэсээр гэрт оров. Тавилга сэлт нь эмх цэгцтэй, цэвэр цэмцгэр гэрийн эзэгтэй Жалам гэх дөч шүргэж яваа дунагар бүсгүй, Хангалтай нүүр дүүрэн инээмсэглэн мэнд ус мэдээд, тавгийн идээ тавьж, цай цүй болов. Гав шавхийсэн хөдөлгөөнтэй, мах мариа нь тэгширсэн шаавай бүсгүйг нүд дагуулан харж,

-Тавлаг сайхан зусаж байна уу, зуншлага хэр байна даа? гэхэд

-Сайхаан сайхан. Хавар эрт ногоо гарсан ч зуны эхэн сардаа бороо орсонгүй. Жаахан гандах маягтай л байна гэв.

-За манай “булдруу” Эрдэв хаачаав? гэхэд бүсгүй нүдээ эргэлдүүлэн намжир хаялаад,

-Цаадах чинь өглөө хар нүд хуу татаад л, азарганд хасуулсан хонгор байдсаа олж авна гээд мордсон. Алга л байна. Өдийд аягүй бол аяга тагш юмаа эргүүлээд, айлын авгай хормойдож суугаа биз гээд, танан цагаан шүд яралзуулан тас тас хөхрөв. Хангал суудал дээрээ хавчганан,

-Сувай шаргачин шиг гунхалзсан эхнэрээ сүлд нь хаяаад алга болмооргүй юм аа гэж хагдганан инээхэд Жалам,

-Одоо ч надаас уйдаж гүйцээд, Омбого авгайн шар хүүхэн рүү гүйдэлтэй болсон шүү дээ гээд, амаа даран хөхрөв. Ил цагаан яриатай, хэний ч харааг булааж, сэтгэлийг татах увдистай нүд дүүрэн бүсгүйн даажин тохууг сайн мэдэх болохоор, даган инээж баахан баясав. Жалам,

-За тэр марзганах ч яахав. Танайхан хэдүүлээ ирэв?

-Энэ жил төсөв мөнгө хомс. Арав гаруй оюутан л дагуулж ирлээ. Наадмын өмнө буцна даа гээд халуун цайнаас хэд оочив. Бүсгүй энэ зуур гав шав хөдлөн, борц нүдэж хоол хош аялуулна. Их сургуулийн археологийн тэнхимийн багш Хангал гурван жилийн өмнө, Эмээл толгойн эртний булш бунхныг малтах ажлаар арваад оюутан дагуулан, анх энэ нутагт хөл тавьсан билээ. Тавсаг толгойн урдхан талд зусаж байсан Эрдэв хэмээх гүндүүгүй залуутай танилцаж, сүү тараг, шөлний хонь зөөлгөн, Жаламын гарын нэрмэлийг хааяа хүртэж, гайгүй дотно болцгоосон юм. Хангал машинаасаа тор дүүрэн юм авч орж ирээд эзэгтэйд хоёр гардан барив. Хоёр түнжгэр банди хотын чихэр боов үзээд нүд нь сэргэн, ээжийнхээ хоёр талд гарч шахан суув. Хоол унд идэж гэдэс гарсан Хангал эрээн нүүртэй модон ор налж суугаад,

-Эрдэв найзтайгаа ганц юм мулталж, замын чилүүрээ тайлан хууч хөөрч хоноё гэж бодсон юм. За яахав, маргааш орой буцаж ирье. Хэдэн оюутан маань дадал суугаад, хамаг юмаа жин бан болгочихоор надад санаа зовох юм алга гэв. Жалам тогоо шанагаа зүлгэх зуур,

-Манай хүн чинь хэдийд ч хамаагүй л давхиад ирнэ. Жаахан хүлээхгүй юу даа гэв. Хангал гадаа гарахад төгрөг саран мандаж хавь орчныг өрмөн шаргал туяагаар сүлэн гийгүүлнэ. Тамхиа асаан энэ тэрийг хараачлан хэсэг суув. Шинэ ногоонд цадсан хонь ямаад яраглан тургилж, үхэр хивэнгээ хивж, халтар нохой хотны захад оцойн сууна. Тамирын гол чимээтэй шуугин урсаж, шувууд ганганах нь чихэнд чимэгтэй. Хөдөөгийн анир, ер юм бүхэн цаанаа л нэг сэтгэлд таатай. Буцаж ороход Жалам ор дэрээ засчихсан, хотын чихэр боовонд пологтох шахсан хоёр хүү хойд талын модон орон дээр дугжирна. Ганц усны нэрмэл, шар тос хөвүүлэн халааж Хангалд барив. Аарц цагаа, шар тосны тааламжит үнэр хамраар сэнгэнэн, ходоодыг нь гижигдэнэ. Дунд гарын мөнгөн аягатай нэрмэлийг талд нь ортол хөнтрөхөд дотор нь халуу дүүгээд ирэв. Тэр хоёр ойр зуурын хууч дэлгэн нэлээд суув. Хол замд агсагдаж ирсэн Хангал бүлээн нэрмэлийн аагинд цохиулан нүд нь анилдаж эхлэв. Үе үе эвшээх түүнийг шоолонгуй харж суусан бүсгүй,

-Нойр нь чинь хүрээд байвал ор засаад өгье гэхүй тэрээр урагш түрэн суугаад,

-Булдруу золиг шөнө халамцуу давхиж ирээд, авгай эзгүйчиллээ гээд гавлыг минь хага цохих байлгүй дээ гэж хагдганан инээхэд,

-За ямар таньж мэдэхгүй улс биш дээ. Манай хүнд хаа очиж хар сэр байдаггүй. Миний ам болдоггүйгээрээ л шорвог үгээр чимхэж суудаг юм. Шөнө гөлөмцүү давхиж ирэх юм бол хотын хишиг хүртэнэ “улаан булдруу” минь гээд чамайг ноолоод унтуулахгүй биз гээд мишилзэн инээмсэглэв.

-За за, эрдэмтэн багш минь өөрөө л мэд дээ. Би гарч чавсангаа суллая гээд өндийн босож сунайхад, чандгар хоёр хөх нь урагш түрж, гол шиг нуруу нь хотолзон, өгзөг нь тонтойгоод, цаанаа л эгдүүтэй харагдав. Уусан нэрмэл толгойд нь гарч, бушуухан л амарч хэвтэхийн хүсэлд автсан Хангал хээрийн дадлагын майхан руу явахаас төвөгшөөв.

Хэсэг дугжраад биеийнх нь чилүүр гарсан мэт сэрвэлзэн сэрэхэд, сарны сүүн гэрэл тооноор мэлтийн гэр дотор гэгээ татуулах аж. Зүүн орон дээр нойрсох бүсгүй хөнжлөө тийрэн, гуя хас нь ил гарсан харагдана. Шар тостой нэрмэлд нам цохиулан чилүүр нь амархан тайлагдсан мэт, эргэж хөрвөөсөөр буцаад унтаж чадсангүй. Удалгүй сарны гэрэл бүүдийн харанхуйлж, салхи сэвэлзэж эхлэв. Өрхний дэрвэх чимээг чагнаархан хэвтэж байтал, Жалам сэрсэн бололтой ороо шажигнуулан хөдөлж, дээлээ хөдрөөд гадагш гарав. Өрхөө татаад буцаж орж ирсэн бүсгүй орондоо орсон хойно, Хангал дүүрсэн хэрэг гэж бодоод орноосоо гулсан бууж, хивсэн дээгүүр мөлхөх шахам явсаар бүсгүйн хөнжлийн сэжүүрийг зөөлөн татаж, гарт нь хүрэв. Бүсгүй агдасхийн цочиж, эргэж хараад түүний гар луу цохиж,

-Яагаад байгаа юм бэ, болиоч чи гэж нам дуугаар хэлэв.

Хангал эргэж буцсангүй, хөнжлийг нь сөхөн өвөрт нь шурган оров. Бүсгүйн нялуун үнэр, чивхин халуун бие түүнийг мансууруулах дөхөв. Жалам ороо зайчлан, хана руу шахаад буруу харж хэвтэв. Хангал гараа алгуур явуулж, бэлхүүсээр нь тэврэн, хүзүүг нь эрвэгэнүүлэн үнсэв. Жалам уртаар санаа алдан, хэсэг чимээгүй байснаа огцом эргэн, хүзүүгээр нь тэврэн озлоо. Бүсгүйн чилгэр хондлой, чийрэг хас гуяыг нь илбэн таалж, хос бумба шиг булцгар хөхийг зөөлөн базлан байснаа, үзмэн толгойг нь хэлээрээ сорон хүлхэв. Тачаалын мананд умбасан хоёр ааг амьсгаагүй үнсэж үнгэлдэхэд хамаг бие нь халуу дүүгнэ. Хангал гараа аажим явуулсаар үсэрхэг умдгийг нь зөөлөн илбэж, нууц орных нь сэрэл дурын цэг, бяцхан товгорыг дунд хуруугаараа гижигдэн өдөөхөд, бүсгүйн хамаг бие жирс жирсхийн жирвэгэнэж, сарнайн ягаан дэлбээнээс нь шим шингэн ялгарч, амьсгаа нь дээрдээд ирэв. Бүсгүй Хангалын хэлийг шунаглан сорж,гантайж хатуурсан озгойг нь махлаг хуруугаараа базлан чинэрүүлнэ. Олон сар эм сүвтэн тэврээгүй Хангалын хөлс нь чийхран, чийглэг оодой руу нь “очирт илдээ” аажим шургуулахад бүсгүй хонь хургасах мэт хамраараа дуугарч, ууцаар нь тас тэврэн дороос нь ивэн хөдлөв. Хоёул эвсэн хөдөлсөөр дур хүслийн оргилд хүрэхэд, бүсгүй сулхан гиншин хамаг биеэр нь гүйдэл гүйх мэт жирсхийгээд, сарнайн дэлбээ нь сүн шимд шалба норов. Хангал аах оох гэсээр, үхэр үүгнэх мэт дуугараад сулбайн унав.

Сүйлгэнэн амьсгаадах хоёрын бие суларч, хөнжлөө сөхөн сэрүүцлээ. Амьсгаа дарагдаж, хөлсөө сэвэртэл хэсэг нам жим болов. Ангамал газар дэвтэх шиг бие сэтгэл нь тавирсан Жалам уртаар амьсгаа аваад,

-Чи намайг, татаж чангаасан эр болгоны хүслийг гүйцээдэг завхай хүүхэн гэж бүү бодоорой. Эр нөхрөө хуурч байсан удаа байхгүй. Эрчүүд та нар ч яахав хэнэггүй, гуниггүй улс. Эмэгтэй хүний сэтгэлд нэг сэв суучихаар элдэв юм ургуулж бодсоор галзуурах шахах юм. Сэтгэл бөглөрөөд байсан болохоор өөрийн мэдэлгүй чиний ховсод орж өврөө нээлээ. Дараа хөнжлөөс чангаах юм бол тархийг чинь хага цохино гэж мэдээрэй гээд хацрыг нь чимхсэнээ хажуулдан эргэж,

-Ойрд ингэж сайхан бие тавирсангүй. Цаадахтай чинь ойртохдоо дурмаг болсон хө. Намайг хааяа нэг татаж чангаахаараа хам хум тэгсэн болоод, буруу хараад унтчихдаг юм гэхэд Хангал гайхан эргэлзэж,

-Юунаас болоод та хоёр чинь түнжин хагардаг билээ? гэхэд,

-Өнгөрөгч хавар манай нэг азарган үрээ адуунаасаа салаад алга болчихлоо. Эрдэв эрэлд яваад, хоёр хоногийн дараа үлбийсэн амьтан хүрч ирэв. Тамирын бургасанд айлын байдас хураачихсан сагсганаж явахад нь арай гэж нэг юм барьж авлаа гэв. Үрээнийхээ араас үйлээ барж шогшоод, ядарч зүдэж дээ л гэж бодсон. Түүнээс хойш сав л хийвэл адуу мал гээд, гэртээ тогтохгүй янзтай. Гэтэл учиртай байсан юм байна лээ. Хэд хоногийн дараа манай хүргэн Цэдэв, Эрдэвийг хонинд явсан хойгуур буугаад мордсон юм. Хавар Эрдэв ах үрээгээ хайж явахдаа Омбого авгайнд хоносон гэдэг байгаа. Тэднийх саахалт шахуу юм л даа. Түүнээс хойш бүр зэвүү хүрээд болдоггүй.

-Юу гэсэн үг вэ хө. Айлд хонож болдоггүй юм уу?

-Хүргэнийх байсаар байтал өөр айлд хоноглоно гэдэг жигтэй хэрэг. Тэр айлд их учир байгаа юм. Омбого авгай, нөхөрт гараагүй бага охинтойгоо хамт амьдардаг юм. Биднээс арваад насаар дүү, уран Цэвэл нэртэй сувай сугалдар хүүхэн байдаг. Дуугай хүний доодох нойтон гэгчээр...

Үргэлжлэлийг унших

Энэхүү нийтлэл нь төлбөртэй контент юм. Та 2,000₮ төлснөөр бүрэн эхээр нь унших боломжтой.

Хуваалцах
Бүх мэдээ