Гадаа хувин хувингаар цутгах мэт аадар бороо ширүүлэн асгарсаар байлаа. Ганхуяг эмч өрөөнийхөө цонхоор гадагш харангаа,
– Өнөөдөр ч усан бороотой өдөр байна даа, гэсэнчлэн бодон зогстол оодгор богино даашинзтай, царайлаг бас өндөр нуруулаг биетэй нэгэн бүсгүй шаагин асгарах бороонд норчихгүйг хичээнгүйлэн машиныхаа хаалгыг нээнгээ хурдан гэгч нь шүхрээ задлан дэлгээд гартаа барьсаар яаарангуй гэгч нь машиныхаа хаалгыг хурдан савж хаачхаад эмнэлгийн хаалга чиглэн хар эрчээрээ гүйх харагдлаа.
– Уянгаа эмч байна, сайхан бүсгүй шүү, яагаад ч юм бүү мэддээ,
сэтгэлд минь ихэд дотно байдаг нь юуны учир юм болдоо, гэсээр өөртэйгээ ярин хэсэг байтал өрөөнийхөн хаалгыг хэн нэгэн зөөлөн тогшоод хаалгыг нээснээ,
– Ганхуяг эмчээ таны өрөөнд орж болох уу, гэсээр Уянгаа эмч угийн сайхан инээмсэглэдэг хэвээр нүүр дүүрэн мишээсээр хаалганы завсраар шагайн харж зогсоно.
-Ор ор бололгүй яахав.
Уянга эмч өрөөнд орж ирэнгээ гар цүнхээ уудлаад алгуурхнаар нэгэн хуучирч элэгдсэн гэрэл зураг гаргаж ирээд,
-Эмчээ, би нөгөө танд дээр амлаж байсан шүү дээ, түүнийгээ хайж олоод аваад ирлээ, та хардаа энэ миний багын бүүр арван сартай байх үеийн зураг, гэсээр Уянга эмч хуруугаараа зураг дээрх нялх охиныг заан харуулав.
Ганхуяг эмч түүний хуруугаараа заах бяцхан охиныг харахаасаа илүүтэйгээр тэр нялх үрийг тэврэн суугаа залуухан сайхан эмэгтэйн зургийг хараад эгээтэй л ухаан алдахаа шахлаа. Тэрээр Ганхуяг эмч Уянга эмчид хандан,
– Энэ, энэ зураг чи хаанаас олж авсан юм бэ, бас ямар учраас энэ зураг чиний гарт орж ирэв, гэсээр үгээ эвлүүлж яадан утга учир авцалдаа нь үгүй үгс урсган догдлон бас гайхсан сонин өнгөөр асуув.
– Энэ эмэгтэй бол миний ээж,
нарт хорвоод намайг төрүүлсэн миний төрсөн ээж минь, би одоог хүртэл ээжийгээ хайсаар л байдаг юмаа мөн хэзээ нэгэн цагт уулзан учрах тэр цаг мөч ирнэ, гэдэгт ч итгэл төгс байдаг, Уянга эмч инээвхийлсээр ихэд баярлангуй яг бүүр одоо л төрүүлсэн ээжийгээ, тэр олон жилээр хайж сураглан байсан төрсөн эхээ олсон мэт хөөрөнгүй сэтгэлээр хэлэхэд,
– Сонин юм даа, гэсээр Ганхуяг эмч чичрэх гараараа халаасаа тэмтчин байсаар хайрцагтай тамхиа гаргаж ирээд нэгийг аван амандаа зуун асааж хэд хэд соронгоо гүн ихээр амьсгаагаа дотогш хураан байснаа алгуурхнаар буцаан үлээн гаргаад чив чимээгүй бүлх залгисан мэт тэрээр сандал дээрээ суугаад тамхиа үргэлжлүүлэн сорон татсаар байлаа.
– Дүү минь, чи ээжийгээ олсон, гэж хэлээд өөр юу ч хэлэлгүй Уянга эмчийн зүг ширтэн харлаа.
– Юу?, та Ганхуяг эмчээ та энэ зураг дээрх намайг тэвэрсэн байгаа миний төрсөн ээжийг минь таньдаг мэддэг юм уу? Та дуугараач дээ, таны хэлсэн үнэн үү, миний хоёр чих үнэхээр энэ бүгдийг сонссон минь үнэн үү, гэсээр Уянга эмч ихэд яаарангуй догдлонгуй аястай ч гайхшрангуу асуулаа.
Харин Ганхуяг эмч юу ч юм бэ дотроо бодолхийлэн хэсэг чимээгүй суух хэвээр, Уянга эмч хариу хэлэхийг нь тэсэн ядан хүлээн зүрх нь түг түг ..чангаар цохилон байв.
Тийм ээ, энэ чамайг тэврэн суугаа эмэгтэйг би танинаа, бүүр ч сайн танина. Чи миний төрсөн дүү минь юм байна шүү дээ, өчнөөн олон жил хоёулаа хамтдаа нэг дор ажиллаж ирсэн ч төрсөн ах дүүс гэдгээ харин мэдэлгүй явжээ.
– Ганхуяг эмчээ, тэгэхлээр та миний төрсөн ах болж таарлаа, ямар гоё бас гайхам юм бэ, ээж минь одоо хаана байна, та хурдан хариулаач дээ!
– Алив нааш ир! Миний хөөрхөн дүү минь, гэсээр Ганхуяг эмч суудлаасаа босон Уянгаа эмчрүү дөхөн очоод,
– дүү минь, бид чамайгаа ингэж олох гэж дээ, гэсээр аньсага дүүрэх баярын нулимсаа гараараа арчингаа Уянгаа эмчийг чанга тэврэн хоёр хацрыг нь ахын ёсоор үнсэв.
…Уянгаа эмч төрүүлсэн ээжийгээ л хайж байснаас өөрөөр ахтай үгүйгээ ч үнэндээ мэдээгүй явсан билээ. Тэрээр Уянга эмч мөн хариу тэврэн,
-ах минь, гэсээр баярын нулимсаа асгаруулан итгэж ядан дэвхцэн хөөрөн машид ихээр баярлаж байлаа. Хоёул бие биенээ тэврэн ер бусын нам гүмд оршин байтал, гэнэт хаалга нээгдэн бага эмч Булган өрөөнд орж ирэнгээ байдаг чангаар хашхиран...