Би 24 настай. Нэг хүүгийн ээж. Нөхрийг минь Бабу гэж дууддаг. Бабутай үерхээд гэрлээд удаагүй байхад би жирэмсэн болсон. Тэр үед би өөрийгөө азтай эмэгтэй гэж боддог байсан. Залуу, ажилтай, гэр бүлтэй. Хүүхэдтэй болно гэдэг айдас биш, найдвар байсан.
Гэхдээ хүүхэд төрснөөс хойш бүх зүйл аажмаар өөрчлөгдсөн. Бие минь ч, сэтгэл минь ч ядрах болсон. Би өдөржин хүүхэдтэй, шөнө нь нөхрөө хүлээдэг байсан. Харин Бабу ажилтай, ядарсан нэрээр улам л дуугүй, улам л холдсон юм шиг санагдаж байна.
Эхэндээ би өөрийгөө буруутгасан. “Би гоё биш болсон юм болов уу”, “би хангалттай эхнэр байж чадаагүй юм болов уу” гэж. Өөрийгөө засна, дуугаа хураана, гомдлоо залгина.
Гэхдээ эмэгтэй хүн хичнээн тэсвэртэй байлаа ч анзаарагдахгүй байгааг мэдэрдэг юм байна.
Нэг өдөр би түүний харцыг анзаарсан. Над руу биш, видео каллаар ажлынхаа тухай ярих эгчмэд бүсгүйтэй байгаа байдлыг. Бабугийн харцанд шунал ч биш, дурлал ч биш, харин амар тайван байсан. Надтай байхад нь тэр харц хэзээ ч байгаагүй.
Тэр үеэс би ойлгосон. Нөхөр маань өөр эмэгтэйд татагдаж эхэлсэн. Гэхдээ би түүнийг барьж чадна гэж бодсон. Учир нь би эхнэр нь. Хүүгийнх нь ээж. Гэхдээ би нэг зүйлийг оройтож ойлгосон.Хүн заавал явж байж хуурдаггүй юм байна.Сэтгэл нь явчихвал, бие нь энд байсан ч хангалтгүй.