Насанд хүрэгчдийн агуулга

Энэхүү нийтлэл нь 18+ насанд хүрэгчдэд зориулсан агуулга агуулж байна.

Та 18-аас дээш насны хүн мөн үү?

Өгүүллэг3 2026.01.16

Нөхрийнхөө найзыг гэртээ амьдруулж эхэлээ

editor2

editor2

Зохиогч

5 мин
Нөхрийнхөө найзыг гэртээ амьдруулж эхэлээ

Баатар МУИС-д эдийн засагч мэргэжлээр суралцаж байхдаа Боловсролын их сургуулийн англи хэлний багш орчуулагч мэргэжлээр суралцаж байсан Должмааг анх сургууль хоорондын нэгэн тэмцээн дээр харж нутгийн нэгэн бүсгүйгээрээ дамжуулан танилцаж жил гаран үерхээд сургуулиа төгссөн зунаа нутагтаа дагуулан очиж аав ээждээ танилцуулаад ах дүү нарынхаараа оров.

Залуу хосуудын баяр хөөр үргэлжилж хавар нь хүүтэй болсон ч гурван сар гарантай хүүгээ алдаж тэдний гэр бүлийг уй гашуу нөмрөв. Баатар ч сэтгэлээр унаж байнга архи ууж хэд хоног гэртээ ирэхгүй гадуур явдаг болсон бөгөөд ажлаа хаяж өөрөөсөө эгчмэд нэгэн бүсгүйтэй холбогдож тэднийхээсээ гарахаа байсан учир Должмаад холдохоос өөр арга байсангүй. Хүүхдээ алдаж нөхрөөсөө салаад сэтгэл санаа нь хүнд байсан тул ганц төрсөн эгч нь хашаандаа буулгаж хуучин аав ээжийнхээ гэрийг сэлбэж засан барьж өгөв.

Должмаа амралтын өдрөөрөө гэртээ хувцсаа угааж байтал ахынх нь хүүхдүүд үүдэн дээр таныг хүн дуудаж байна гэж шуугилдсаар орж ирэв. Юун хүн юм бол гэж бодсоор тэрээр гадуур хувцсаа өмсөн гарч хашааны үүдээ онгойлговол хорин тав орчим насны болов уу гэмээр хүрэн даавуун дээлтэй гартаа цагаан ууттай юм барьчихсан залуу зогсож байлаа. Тэрээр

- Сайн байна уу гэж мэндлээд

- Сайн сайн байна уу гэтэл

- Энэ Баатар гэж айлынх мөн үү гэхэд нь Должмаагийн дотор эвгүй оргиж

- Үгүй биш гээд эргэвэл - Должмаа гэж хойноос нь дуудсанд эргэн харвал

- Чи намайг танихгүй байна уу гэлээ

- Үгүй гэвэл

- Би Баатартай танайд очиж байсан даа гэлээ

-Би чамайг танихгүй байна гээд хаалгаа хаачихаад гэртээ оров. Хувцсаа угааж дуусчаад муу усаа асгахаар гарч ирвэл хашааны гадаа нөгөө залуу байж л байлаа. Должмаа ингэж байгаад явна биз гэж бодлоо. Гэртээ ойр зуурын юм хийсээр нэлээд орой болсон байв. Гадаа хэцэн дээр тохсон хувцсаа авах гээд гартал нөгөө залуу байж л байв. Хувцсаа гэртээ оруулчихаад үүдэн дээрээ очоод

- Чи явахгүй юм уу гэвэл

- Би очих айл байхгүй гэв. Ингээд гадаа байлгаад байж болохгүй тул

Үргэлжлэлийг унших

Энэхүү нийтлэл нь төлбөртэй контент юм. Та 2,000₮ төлснөөр бүрэн эхээр нь унших боломжтой.

Хуваалцах
Бүх мэдээ